АН хаашаа яваад байна вэ?

АН хаашаа яваад байна вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль болоод  өнгөрлөө. АН дахиад л  ялагдал хүлээв.  2016, 2020  оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд тахимаа өгсөн. Энэ удаа тав дахь сонгуульдаа тахимаа өгөв. Гэхдээ энэ удаагийн ялагдал нь нэр дэвшигчээс бус нам  доторх хагарал, зөрчилдөөнтэй нь холбоотой байлаа. Тодруулах юм бол 2024 оныг тооцоолж, намаа гартаа авах гэсэн  хуучин “бурхи”-нуудынх нь тавьсан урхи байсанд гол учир бий.

Хэн гэдэг ч тодорхой. Намын даргын сунгаа, Ерөнхийөгчид нэр дэвшигчийг тодруулах хурал угтаад  экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-д  буцаж ирж намын гишүүнчлэлээ сэргээсэн.  Бие дааж нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуяг нь эргээд ирсэн.  Ингэхдээ  С.Ганбаатарыг хөтөлж авчирсан. УИХ-ын дарга асан, намын экс дарга З.Энхболд ч  далдаас зүгээр байгаагүй дуулдсан. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэгчээр  бүрэн эрх нь дуусгавар болж  буй Ерөнхийлөгч Х.Баттулга ч дараагийн нүүдлээ тооцоолчихсон хөшигний араас намын дотоод руу оролцож байсан гэх. Олон сонирхлын огтлолцож буй цорын ганц цэг нь С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-аас холдуулах байсан гэж байгаа.  

Тэгэхээр  С.Эрдэнэ  Төрийн тэргүүний сонгуульд  эрх баригч том хүчин  МАН,  гадны томоохон дэмжлэгтэй “Зөв хүн электорат эвсэл”, тэднээс нэр дэвшсэн  хоёр нэр дэвшигчээр  зогсохгүй  Ардчилсан нам дотроос    өөрийг нь  эсэргүүцэж,   эрх мэдлийн төлөө  нийлсэн  том “нэгдэл”-тэй ганцаараа шахам өрсөлдсөн. Ялангуяа Ардчилсан нам дотроос эрх мэдэл горилж, С.Эрдэнээг зайлуулахыг хүсч байгаа нөхдүүд нэр дэвшигчээ хамгийн шившигтэйгээр ялагдуулж, нэр нүүргүй болгон гутааж зайлуулахыг туйлаас хүсч дороо дэвхцэж, сонгуулийн хэд хоног нойргүй хонож  байсан гэдэг. Төв талбайд Н.Алтанхуягаар удирдуулж, дээрээс том  дэмжлэгтэйгээр өлсгөлөн зарласан УИХ-ын нэр бүхий гишүүд л гэхэд сонгогдсон тойргууд дээрээ очиж С.Эрдэнээг эсэргүүцэх аян зарласан. Иргэдтэй хийх уулзалт, мөрийн хөтөлбөр танилцуулах цуглааныг нь хэн тасалдуулж, үймээн самуун дэгдээж байсан бэ гэвэл тэдний гар хөл бологчид. АН-аас сонгогдсон зарим   УИХ-ын гишүүн аймаг, суман дахь  АН-ынхаа байрыг цоожилчихсон, “Цагаан сонгууль хий” хэмээн тулгаж,  жирийн гишүүд нь учраа олохгүй, нэр дэвшигчээ дэмжих, зохион байгуулалтад орж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан.  Эцэст нь  С.Эрдэнэ биш АН л  ялагдав. Хаа ч очиж ардчиллын шуурган дундуур асаалттай танк шиг сөрж ирсэн, улс төрийн тэмцэлд хат суусан хувь хүн С.Эрдэнийн ноён нуруу хугарсангүй сонгуулийн ард гарлаа.

 АН-ынхан сонгуулийн маргаашаас  л энэ  ялагдлын хариуцлагыг  хэн  хүлээх вэ, албан тушаал хүлээлцэх ёстой, тамга тэмдгээ өг  гэх мэтчилэн  үг хэл гарч буй сурагтай. Гэтэл намынх нь дотоодод  бодит байдал ийм байхад  чухам хэн нь  хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг сонин. Улс төрийн жишгээр бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг нэр дэвшигч бус  нам нь хүлээдэг. Тэгэхээр нам минь гэж  наалдаж ирчихээд эргээд намаа  ялагдуулсан   эксүүдийнх нь  “нэгдэл”  нь яах бол. Хэн хэрхэн хариуцлага тооцох юм бол тэдэнд. Уг нь АН-ыхан энэ асуудалдаа л анхаарлаа хандуулмаар.

Саяын сонгуулиар бүх зүйл түмний нүдэн дээр болж өнгөрсөн. Хэнд ч ойлгомжтой, нийтээрээ  ийн дүгнэж, ингэж л ярьж байна.  Ийм байтал жирийн үед “Намаа шинэчилнэ, цэвэрлэнэ” гэж жагсч, цуглаж, хэвлэлийн хурал хийгээд байдаг Ардчилсан намын  өөрсдийгөө  нэр алдартай,  ухаантай, боловсролтой гээд байдаг  залуус таг чиг. Уг нь одоо л тэдний дуу хоолойгоо өргөж байх ёстой цаг үе  нь байлтай. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл, АН-ын залуус бүгд “цүнх баригч”  л юм байна. Цүнхийг нь бариад дагаж гүйдэг, далбаан дор нь том дуугардаг лидерүүд  сүүдэрт нуугдчихсан учраас дагаад таг чиг болсон бололтой. Өмнө нь хийгээд байсан хэвлэлийн хурал, энд тэнд “цод, цод” дуугарч өгдөг ярилцлага нь дагуулж гүйдэг даргынх нь л өгсөн үүрэг  даалгавар байж. Түүнээс намаа шинэчлэх, цэвэрлэх, шударга ёс тогтоох гэгч нь хоосон  “дүрэмдлэг” юм байна. Зүй нь дагаж гүйдэг даргыгаа уурлахаар уурыг нь гаргах гэж үзүүлдэг “саатуулах тоглоом” л юм даа.

Энэ бүхнээс харахад АН хаашаа нүүж яваа нь тодорхойгүй байна. Олзоо барихаар ангайлдан давхиж яваа цөөвөр чонын сүрэг шиг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон “эксүүдийн нэгдэл”  гээч нь  2024 оны сонгуульд нэгийгээ удирдагч болгож, улмаар Ерөнхий сайдаар сонгож,  2027 онд бас нэг нь Ерөнхийлөгч болж  жаргалын   алимыг тал талаас нь хазах тухай зураг зураад сууж байна гэцгээх юм.  Өнөөдөр   намын ажил, алба хашиж буй хэсэг нь  “Социализмын эсрэг тэмцэнэ” уриатай хэвлэлийн хурлууд хийж өөрсдийн  байгааг, АН амьд гэдгийг  илтгэх маягтай. Аль аль нь АН хэмээх сөрөг хүчний том намын тухайд  нэг л биш харагдана.  Уг нь 2016 оноос хойшхи сонгуулиудад ялагдсан шалтгаан,  үр дүнг нэгтгэж дүгнээд, намынхаа ирээдүйг   том зургаар харж байж л  АН урагшаа явах бус уу. Бас АН-ын залуус  бусдаар тэжээлгэж бус тархины дасгал хийж чангарвал яасан юм бэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417