Р.Эмүжин: Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...

Р.Эмүжин: Ичиж заргалд, ирж яваа цаг шүү...

Заргалдаад л байгаа шүү дээ, мань эр. Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайд байхдаа Д.Нямхүүг 13 жил удирдсан ХӨСҮТ-өөс нь тушаал гарган явуулсан юм даг. Чулуун зэвсгийн үед хаягдаад удсан эл эмнэлгийг бүрэн засварлах тухай ч тэр залуу санал болгож байлаа. Нямхүү ч өргөсөөр хатгуулсан өт шиг атиралдан, өчнөөн ТВ, сонинд ярилцлага өгч, Т.Мөнхсайханы албыг хүртэл дэнжигнүүлээд амжсан. Тэгээд яав, мань Нямхүү албан тушаалдаа буцан очихоор шүүхээр зарга үүсгэсэн байдаг юм.

Д.Нямхүү бол хуучин арга барилаар хулхи нийгэм байгуулагчдыг төлөөлж чадах маш эвгүй дүр. Нэг хэсэг коронагийн баатар болонгоо алдсан түүний 13 жил удирдсан ХӨСҮТ-ийн байр ямархуу янзтай хаягдсан байдалд удсаныг эмч сувилагч, өвчтөнүүд нь хэлээд өгнө. Шаардлага тавьсан эмчийгээ өрөөндөө дуудан дарамталдаг, ажил амьдралаар нь барьцаалан айлгадаг гэхчлэн түүний тухай баримтуудыг ХӨСҮТ-ийн эмч нар тухайн үед нь дэлгэж л байлаа. Рецедив гэмт хэрэгтнүүдээр хүртэл сүрдүүлдэг тухай ч бичсэн байсан даа. Арга ядахдаа эмч, сувилагч нар нь өөрсдөө мөнгө нийлүүлэн өрөө тасалгаагаа засч, ажиллах орчноо сайжруулахаар чадлаараа хичээдэг гэдгээ ч илэн далангүй дэлгэсэн байсан.

Харагдах байдал, хамрах бодлого гээд аль ч утгаараа амбасын үед хаягдсан энэ эмнэлгээс Д.Нямхүү явж, одоо нэг нар үзэх нь үү гэтэл энэ хүн ажилдаа эргэн очихоор шүүхэд нэхэмжлэл гарган, хурал нь хоёр удаа хойшлоод байгаа юм. Өдий насны хүн ингэтлээ эвдэрсэн гэхээр өнгө мөнгө, өндөр эрх мэдэл хэнийг ч гэсэн бүхлээр нь залгина шүү. Оддын өвчин, нялхсын синдром гэж нэг юм байдаг даа.

Бүхэл бүтэн 13 жил нэг эмнэлгийн төсвийг захиран зарцуулж, эич сувилагчдаа базсан нь түүнийг од болгож, жил шахам өглөө бүр индэр дээрээс коронагийн мэдээ дамжуулсан нь тод болгож, одоо тэгээд энэ хүнд үед ЭМЯ-ыг шүүхэд дуудуулаад оодорч явна. Нэг талаасаа сэтгэцийн асуудал юм даа.

Дээр нь амташсан хэрээ 13 эргэнэ гэгч бол яваа гэхэд хилсдэхгүй. Эгэл эмчийн гэр бүл Европт амьдраад байх нь юу л бол. Өөрөөсөө бусдыг харахаа больсон өчүүхэн ихэрхэл гэдэг чинь энэ шүү дээ. ЭМЯ эргүүлээд энэ хүнээс ХӨСҮТ-ийг удирдаж байх үеийнх нь төсвийн задаргаа, тайлан, зардлыг он дараалан нэхэмжлээд, шалгалт оруулаад, хариуцлага үүрүүлчихмээр байгаа юм. Энэ мэтийн худлаа дүртэй хурган дарга нар байгаа цагт аль ч яам газар, төрийн байгууллагуудыг дээрээс нь зүтгүүлээд, дороос нь зөрүүдлээд ч өөрчилж чадахгүй, шинэчилж ахихгүй.

Магадгүй энэ хүн өөртөө бол болоод байх шиг санагддаг байж болох юм. Өнөө цагийн шаардлагад тэгвэл нийцэхгүй байна. Хол хаягдаж, хонхорт гацсан байна. Эрүүл мэндийн салбарт гадаад дотоодод сурч төгссөн залуу үеийнхэн олон бий. Тэдний цаг үе ирснийг ойр дотныхон нь байвал энэ хүнд хэлж ойлгуулаад өгөөсэй дөө. Албан тушаалдаа ахин томилогдохоор шүүхээр хүртэл заргалдаж байна гэхээр сүнс нь ХӨСҮТ-ийн захиргаа санхүүд үүрлээд, сүүдэр болоод үлдчих вий дээ. Нямхүү та сүнс сүлдээ дуудуулаад, намбатай өтөлж, нам төрөөс ангид амьдарч сурах хэрэгтэй болсон байна!

Р. ЭМҮЖИН

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417