Дүрсхийтэл уурлах нь 12 тамхи татсантай тэнцэнэ

Дүрсхийтэл уурлах нь 12 тамхи татсантай тэнцэнэ

Кофе сайн уу муу юу л гэдэг. Тааруулбал сайн, хэтрүүлбэл хор. Япончууд хоолны дараа өдөрт нэг л удаа уудаг гэнэ. Манай нэгэн профессор өдөржин кофе ууна, бас кофе уугаад унтана гээч. Тэгэхлээр биеэ таних, бэлчээрээ мэдрэх.

Гүйх сайн л гэнэ. Бас л хэмжээтэй. Япон хүн бүрийн дагах ёстой бараг хууль болсон зүйл нь өдөрт 1ОООО метр алх гэдэг аж. Хавх гээд МУИС-д мундаг философич байсан. Манайх хажууханд. Өглөө бүр талбайд тааралдана. Залуудаа гүйсээр Зайсан өөд гарч, тэндээсээ гүйсээр Буянт-Ухаагийн нисэх буудал хүрч гүйдэг байсан гэж өөрөө хэлсэн шүү. Хөөрхий, хөл нь муудаж, тэр сод ухаантан бидний дунд алга л байна. Ер нь 15-3О минут хангалттай. Алхах бүр ч сайн. Та тамирчин биш болохоор өөрийгөө хянавал дээр байхаа. Америкт бас гүйсээр байгаад л явчихдаг гэнээ.

Архийг хоногт 5О гр уувал эм, 5ОО гр уувал хор бөгөөд элэг рүүгээ гурван цаг нүдүүлсэнтэй тэнцдэг гэж нэгэн мэргэжлийн эмч хэлсэн. Хоолны тухайд манайхан хэцүү л дээ. Хүүхдээ чарлаж уйлахыг ямар сүрхий мэдэрдэг мэддэг билээ. Тэгвэл ходоодоо "Чи болиоч ээ...эзэн минь ээ" гэж уйлж, чарлаж хашгирахыг сонсдоггүй.

Хязгааргүй эрхт хаан эрдэмтэдээ цуглуулаад "Надад ганцхан миний зөвшөөрөм үнэнийг хэл, таалагдвал шагнана, гүй бол цаазална" гэжээ. Баахныг хэлээ биз, эрдэмтэд ч цөөрөө биз. Харин нэг барлаг "Хэм хэмжээ" гэжээ. Хаан ихэд баярлан сайшааж, мөнгө хөрөнгө өгч баяжуулжээ.

Чингис хаан маань ч дэлхийг эзэлсэн хүн мөнхжих ёстой л гэж боддог байж. Чанчин бумба "Мөнхийн ус" гэж байхгүй ээ, их хаанд ч насны хэмжээ бий гэжээ. Тэгээд өөрийн залгамжлагчаар Өгөдэйг тодруулсан гэдэг. "Бүх юмс хор болноо, бүх зүйлс эм болноо... харин гагцхүү хэм хэмжээ" гэсэн сургаал дорнын ухаанд буй.

Баяжих, мөнгөжих ч хэм хэмжээ. Хэмжээгээ мэдэхгүй идсээр баларч сүйрсэнийг ертөнц даяар харж байна, монголчууд ч сүүлийн үед бүр сүрхий мэдэж авлаа. Хуруу хумсаа хуйхалсан "Хорголоо тоосон баян" манайд элбэг. Америкт заавал нэг юм сэдэж, сайн үйлсэд зориулдаг байна. Аварга том эмнэлэг, сургууль байгуулаад өөрөө "Хэн бэ" гэхийн ямар ч сураг чимээгүй байх нь энд бол захаас аван замд тааралдана.

Дүрсхийтэл уурлах нь 12 тамхи татсантай тэнцэнэ гэнээ. Уугиж... алгуурхан... аажимдаа уурлаж чаддаггүй манайхан "УУРЫГ ХЭМЖДЭГ БАРОМЕТР" БАЙДАГ БОЛ, ХЭМЖЭЭС НЬ : О-оос 2О хүртэл заадаг байлаа гэхэд хэмжээс нь шууд 2О хүртэл улайстал, зүрхээ савлатал уурсдаг үндэстэн бол манайхан.

Та гудамжаар явж байгаа жолооч нараа хараарай, тэр чигээрээ аймшиг. Залуусыг болиоч гэхэд, ямар ч өвгөн зодолдоход бэлэн. Таксинаас буухын хооронд галзуурталаа уурлаж, дайрч давшилж, сигнаалдаж, хараалыг урсгаж өгнө. Сөргөвөл шууд гарч ирээд зодно. Зодоон цохионд хүрээд юунд ч хүрч мэднэ. Саяхан 2О-хан настай маш өсөх ирээдүйтэй, магад ч үгүй олимпийн аварга болох тамирчинаа тэнэгүүд алах шахсан байна шүү дээ. Хэргийн ганц хариу нь "андуурчээ" гэнээ. Юу гэсэн үг вэ, ийм жаргалтай орон гэж байх уу? "Жаргалтай" гэдэг үг барагтайд таарч тохирдоггүй юм шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй, жаргалтай л гэнэ, маргааш юу болохыг хэн ч тааварлашгүй.

Япон, Сингапурынхан өчүүхэн бяцхан аралдаа яралзсан инээдтэй амьдарч байхад, манай монголчууд цацсан шагай шиг өргөн уудам нутагтаа улангассан бух шиг ууртай, ширүүн дориун хялалзан барин амьдарч байна. Хэм хэмжээ...

Аманд ч, үгэнд ч хэм хэмжээ бий. Ор хөнжлийн салхи савир яриа бол ичгүүр биш бахархал болчихжээ. Бүсгүй хүний цэвэр ичимхий ааш гэж яривал онигоонд орж магадгүй ээ. Ичнэ гэдэг чинь ёс зүй. Бидний чих алт болсон юмаа гэхэд хүүхэд, бяцхан үрсийн чих, нүд одоо юу болох билээ?

До.Цэнджав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417