С.Эрдэнэ: М.Тулгатыг АН-ын даргаар бүртгээгүй буцаасан нь Х.Баттулгын өгсөн үүрэг, даалгавар

С.Эрдэнэ: М.Тулгатыг АН-ын даргаар бүртгээгүй буцаасан нь Х.Баттулгын өгсөн үүрэг, даалгавар

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өчигдөр мэдээлэл хийн, АН-ын дарга С.Эрдэнэд АН-ын их хурлыг 2021 оны 8-р сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 сарын 7-ы дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 сарын 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан билээ.

Мөн хэрэв С.Эрдэнэ шаардлагыг нь хүлээж авахгүй бол тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжих хэмээсэн юм.

Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийжээ.

Тодруулбал тэрээр: “УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, мөн АН-ын удирдлагад байсан зарим гишүүд хамтран хэвлэлийн бага хурал хийж, 7 сарын 09-ний дотор АН-ын тамга тэмдгийг өг, огцор гэдэг шаардлага гаргасан. Би АН-ын үндсэн дүрмийн 3,10 зүйлд заасны дагуу АН-ын даргын ажлыг өгөх шийдвэрээ аль эрт гаргачихсан. Улмаар холбогдох хүмүүст нь чиглэл, үүрэг өгөөд, 2020 оны 8 сарын 23-нд АН-ын 10 дугаар Их хурал, АН-ын даргын сунгааг зарлаад, хамгийн олон санал авсан хүнд АН-ын тамга, тэмдгийг гардуулж өгөөрэй гэсэн. Харамсалтай нь өгсөн үүрэг даалгавар маань биелэгдээгүй. Үүнээс болж үүссэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Хэдийгээр АН-ын Үндсэн дүрэмд заасан ч, 2020 оны 7 сард гарсан АН-ын Үндсэн дүрмийн хорооны 16 тоот тогтоолоор дараагийн сонгогдсон даргад эрхээ шилжүүлснээр Үндсэн дүрмийн зөрчилгүй байх болно гэдэг тайлбар гарсан. Үндсэн дүрмийн хорооны тайлбар нь Үндсэн дүрмийн адил хүчин төгөлдөр байх болно гэдэг заалттай. Үүний дагуу дараагийн сонгогдсон даргад ажлаа хүлээлгэн өгснөөр миний бүрэн эрх дуусгавар болж, АН-ын дараагийн даргын бүрэн эрх хүчин төгөлдөр болох дүрмийн заалт хэрэгжээд явж байгаа. Энэ дүрмийн дагуу АН-ын ҮБХ-ны 4 хурал, АН-ын 2 Их хурлыг хуралдуулсан. Эдгээр хурлыг хуралдуулахад мэдээж маш их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулагддаг.

Сунгаагаар АН-ын дараагийн даргаар сонгогдсон М.Тулгатад ажлаа шилжүүлэх асуудлыг 3 удаа УДШүүхэд тавьсан. Харамсалтай нь УДШүүх хэн нэгэн эрх мэдэлтэн юм уу, өөр бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Улстөрийн намын тухай хуулийг зөрчин байж бүртгэлийн асуудлыг буцааж байгаа.

Хамгийн сүүлд АН-ын дотоод улстөрийн маргаан арилаагүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл Улстөрийн намын тухай хуулийн 13,9 дээр тухайн улстөрийн намын дотоод маргаан, зөрчлийг шүүх хянан хэлэлцэхгүй, тухайн улстөрийн намын дотоод хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэнэ гэдэг хуультай. АН-ын дотоод хяналтын байгууллага 3 удаа шийдвэр гаргаж, АН-д дотоод маргаан байхгүй, гарч байгаа шийдвэрүүд хүчин төгөлдөр гэдэг шийдвэрүүдээ хүргүүлсэн. Ийм байтал АН-ын дотоод маргаан шийдэгдээгүй мэтээр УДШ-ийн нөлөө бүхий хүмүүс энэ асуудлыг буцааж байгаад гайхаж байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний үйлдэл гэж шууд үзэж байгаа. Тэр хүний өгсөн үүрэг даалгаврыг тэр хүний томилсон тодорхой эрх мэдэлтэн, шүүгчид гүйцэтгэж байна гэж харж байна. Одоо нэгэнт үүнд нөлөөлж байсан, дарамт шахалт үзүүлж байсан эрх мэдэлтэн, албан тушаалтан байхгүй болсон учраас УДШүүх, түүний бие бүрэлдэхүүн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улсын Үндсэн Хуульд төрийн бүх шатны албан хаагчид зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой гэсэн үүрэгжүүлсэн заалт байдаг. Энэ үүрэгжүүлсэн заалтаар олгогдсон эрх, үүргээ УДШүүх биелүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. 2021 оны 03 сарын 01-нээс Шүүхийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тийм учраас энэ хуулийн дагуу асуудал явах ёстой. Тийм учраас улстөрийн үр дагавар гаргаж болзошгүй асуудлууд дээр хуулийн дагуу шийдвэр гаргаж яваач ээ гэж уриалмаар байна. 

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намайг 7 сарын 9-ний дотор огцорч, тамга тэмдгээ өг гэж шаардаж байх шиг байна.

Би огцорч, тамга тэмдэг өгснөөр асуудал шийдэгддэггүй юм аа. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш сайн мэдэж байгаа.

Хууль хэрэгжүүлж, хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн хүн өөрөө хууль бус шаардлага тавьж байгаад гайхаж байна.

Тухайн улстөрийн намын эрх бүхий байгууллага шийдвэр гаргаад, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, хуулиар улстөрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага болох УДШ-д хүргүүлээд, УДШ-ийн нийт шүүгчдийн нууц санал хураалтаар шийддэг. Ийм хуулийн зохицуулалтай. Энэ дагуу шийдэгдэнэ. Уг асуудлыг 3 удаа хүргүүлээд, дотоод зөрчил гэдэг хуулийн үндэслэлгүй шалтгаанаар буцаагдчихаад байж байна. Үүнийг мэдсээр байж ийм мэдэгдэл хийж, улстөр хийж байгаад Б.Пүрэвдорж гишүүнд харамсаж байна. Намайг АН-ын дарга байхад тэр хүн АН-ын дэд дарга байсан. Цуг зогсож байсан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар бүгд АН-ын дэд дарга байсан хүмүүс.

Үндсэн дүрмийн дагуу олонхи болоогүй учраас бүгд хамтдаа хариуцлага хүлээж, огцорч, ажлаа хүлээлгэж өгөөд явж байгаа хүмүүс. Миний хувьд Үндсэн дүрмийн хорооны тайлбарын дагуу дараагийн даргад эрх, үүргээ шилжүүлснээр бүрэн эрх дуусгавар болох зохицуулалттай. Энэ бүх асуудлыг мэдсээр байж ийм мэдэгдэл хийж байгаад гайхаж байна, харамсаж байна.” гэжээ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417