Ирэх сард улс төр хэрхэн өрнөх вэ?

Ирэх сард улс төр хэрхэн өрнөх вэ?

Наадмын ес хоногийн амралт дууслаа. Ирэх сараас намрын ажил, өвлийн бэлтгэл эхлэх ёстой. Хамгийн том асуудал нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт хэрхэн явагдах нь тодорхой бус байна. Намрын улс төр цар тахлын эсрэг арга хэмжээнээс гадна хоёр жил гэртээ байсан хүүхдүүд, оюутан залуусын боловсролын хоцрогдолд ямар арга хэмжээ авах нь таамаг төдий хэвээр. Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл байна.

Ээлжит бус чуулганаар хамгийн гол хэлэлцэх зүйл бол дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Ерөнхийлөгчийн суудлыг авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа ч авлаа. Гэвч коронавирусийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг олон нийт илт шүүмжлээд эхэлсэн. Тиймээс хэд хэдэн сайдыг суудлаас нь огцруулах санал гараад эхэлсэн гэх мэдээлэл бий. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндрэх тусам олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид Эрүүл мэндийн сайдаас хариуцлага нэхэж эхэлсэн.

Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс гадна түүнтэй зэрэгцээд Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мөн хариуцлага хүлээх сурагтай.Одоогоор Засгийн газраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нарыг огцруулах тухай хэвлэлээр бичиж байна. Үүн дээр нэмээд Соёлын сайд Ч.Номин, Хотын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, огцруулна гэх мэдээлэл ч байна. Ингээд ирэхээр Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барах вэ дээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогддог өдрөө УИХ-ын чуулганы танхимд “Ирэх намраас Инноваци, цахим хөгжлийн яам ба Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулна” гэж хэлж байсан удаатай.

Уг хоёр шинэ яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилох дүр зураг бий. Тэр дундаа Инноваци, цахим хөгжлийн яамны сайдаар Н.Учрал, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэнг томилох хувилбар байгаа гэх мэдээлэл байна. Дээрх таамаг “бай”-гаа онохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хуулиараа УИХ-ын дөрвөөс ихгүй гишүүн Засгийн газарт ажиллах боломжтой.Энэ үүднээс шинэ хоёр яам байгуулах, холбогдох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа нь ирэх сард зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэнэ ч гэх мэдээлэл байна. Үндсэн хуульд парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг өөр томоохон агуулгууд ч орж ирнэ гэдэг прогноз бий. Ямартаа ч засаглалыг сайн хийх гэж зүтгэсэн шүү гэсэн дүр төрхийг бүрдүүлэхийн төлөө илүү зүтгэнэ. Түүнээс шалтгаалж энэ Засгийн газрын орших хугацааны урт богино хэмжигдэнэ.

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт дотор сонгодог парламентын засаглалтай болно гэж тодоос тод тусгасан. Нөгөө талаар улс төрийн намтай холбоотой өөрчлөлт хийгдэх магадлал өндөр. Тэр дундаа засаглалтай холбоотой өөрчлөлт түлхүү орох таамаг бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан. Гэтэл МАН байсхийгээд л Үндсэн хуулиар оролдоод байх нь. Үндсэн хуульд дуртай үедээ гар дүрээд байх нь мэдээж иргэдэд тааламжтай санагдахгүй. Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН гар барилцсан. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таатай бус байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс МАН-ын малгай дор нэгдсэн МАХН-ынхан ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүслээ шингээж таарна.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль. Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Ирэх аравдугаар сарын 11-нд нөхөн сонгууль болох товтой байгаа. Намрын нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн тохиролцоон дуусаад тойргийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх яриа байна. Нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ намрын улс төрийн нэг хэсэг. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.

Мөн улс төрийн намуудын дарга нар солигдох, жинхлэх асуудал ч энэ намрын чухал сэдэв болох нь. Томоохон ялалтын дараахь фракцуудын тохиролцоон ч ил болох байх гэсэн таамаг хөвөрч байна. Албан тушаалын томилгоонууд ч хийгдэж эхлэх талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад эхэлж.

Сүүлдээ үнэмлэхүй ялалт буюу бүх шатны сонгуульд ялсан улс төрийн намаас хүлээх хүлээлт өндөр хэвээр байх боломжгүй болж байна. Хамгийн түрүүнд цар тахлын эсрэг засаглалын сул тал дээр улс төр хийгдэж таарна. МАН-ын хувьд улс төрийн засаглалдаа сайн ч улс орныг засаглах талдаа үнэхээр учраа олохгүй байгаа талаар шүүмжүүд хөврөөд эхэлсэн. Бодлогын үр дүн гэдэг нь өнөөдөр ажлын хэсэг байгуулаад маргааш үр дүн нь гардаг зүйл биш. Богино, дунд, урт хугацааны төлөвлөлт гэдэг үүнтэй холбоотой. Цар тахлаас дэлхий дахин хурдан салахгүй нь тодорхой болсон тул авч буй арга хэмжээнээс эхлээд бүх зүйл илүү ойлгомжтой байхыг иргэд шаардаж байгаа. Манай улс төрийг ерөнхийд нь хэлбэл манлайлал, нэгдмэл зорилго, шударга өрсөлдөөн, чадвартай байх гэдэг зүйл дутуу дулимаг явсаар ирсэн. Ерөнхийдөө чадамжгүй, арьсаа хамгаалсан улс төр хийсээр ирсэн.

Улс орны эдийн засаг, цар тахалтай тэмцэх асуудал үндсэндээ муу байгаа үед сайхан төсөөлөл төрөхгүй л байна шүү.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417