Импортын бараа инфляцыг 6.6 хувьд хүргэв

2021-07-22, 11:34 Цаг үе 127 0
Импортын бараа инфляцыг 6.6 хувьд хүргэв

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, урт хугацааны хөл хорионы улмаас эдийн засаг агшиж, бизнес эрхлэгчид төдийгүй иргэдийн амьжиргаа хүндэрч буй. Тодруулбал, чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд болж, төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрсэн зэрэг оны эхний хагас жилийн эдийн засгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Төрөөс эдийн засгаа сэргээх цогц арга хэмжээ авч, төсвийн тодотгол хийсэн ч бодитой үр дүнд хүрэлгүй жилийн талыг үдэж байна. Энэ оны эхний хагаст ААН, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 19 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс хоёр их наядаар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 1.6 их наядаар өсөж 16 их наяд төгрөг болсон байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 183 тэрбумаар өсөж 1.2 их наяд болсон нь нийт зээлийн үлдэгдлийн зургаан хувийг эзэлж байгаа юм.

Мөн чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд болж өмнөх оноос 37.1 хувиар өссөн гэдгийг Үндэсний  статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс харахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн нь иргэд, ААН-ийн төлбөрийн чадамж тэр хэмжээгээр буурсныг илтгэж байна.

Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ

Өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 28 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс зургаан их наяд төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөнд төгрөгийн харилцах хоёр их наядаар, төгрөгийн хадгаламж дөрвөн их наядаар өссөн нь голлон нөлөөлсөн гэв. Мөн Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.4 их наяд болсон бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 7.5 их наяд болжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Мөн инфляцын түвшин энэ онд 3.8 функтээр өсөж 6.6 хувь гарсан байна.  2020 онд 2.8 хувь байсан юм. Инфляцын өсөлтөд импортын болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж мэдээллээ. Учир нь хил гаалийн байдлаас үүдэж олон ААН-ийн бараа хилийн цаана гацаж, тээврийн хөлс нэмэгдсэнээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн юм.

Мөн инфляц өсөхөд хэрэглээний бараа, ундаа усны бүлгийн үнэ 12.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бараа бүтээгдэхүүний үнэ 5.2 хувиар өссөн нь нөлөөлснийг мэдээлэв.

Энэ онд 850.2 сая ам.долларын ашигтай гадаад худалдаа хийжээ

Энэ оны эхний хагас жилд манай улс 138 улстай гадаад худалдаа хийж 850.2 сая ам.долларын ашигтай ажилласан байна.

Үүнээс Хятад улстай таван тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 68 хувийг эзэлжээ. Гадаад худалдааны нийт барааны эргэлт 7.4 тэрбум ам.доллар бол үүнээс импорт 4.1 тэрбум ам.доллар, экспорт 3.3 тэрбум ам.доллар эзэлж байгаа юм. Ингэснээр гадаад худалдаа өмнөх оны мөн үеэс 482.2 сая ам.доллараар өсжээ. Мөн зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өссөн нь экспортын хэмжээ өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар өсөхөд голлон нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аргагүйн эрхэнд Хойд мөсөн туйлд үлдсэн Монгол Банхарын түүх

2021-07-29

Цогт оо, чи бол бодит үлгэрлэл!

2021-07-27

Арчаатай эмэгтэй ба арчаагүй эмэгтэй

2021-07-27

Энтони Хопкинс: Хөгшчүүлд итгэ

2021-07-26

Эм, эмнэлгийн хэрэгслийг саадгүйгээр хил нэвтрүүлнэ

2021-07-29

ДЭМБ электрон тамхины тархалтыг хязгаарлахыг уриалав

2021-07-28

ГССҮТ: Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлсээр байна

2021-07-28

Э.Дэлгэрзаяа: Толгой огцом эргэж тэнцвэр алдагдах нь чихний өвчлөлөөс шалтгаалдаг

2021-07-28

Хятадын тэрбумтан 18 жилийн ял авлаа

2021-07-29

БНАСАУ-д тулгарсан хүндрэлийг дайны байдалтай зүйрлэв

2021-07-29

Жо Байден дайн гарахад хүргэж болзошгүйг санууллаа

2021-07-29

“Facebook” өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн зар сурталчилгааг хориглоно

2021-07-29

Солонгосын телевиз Итали улсыг Пиццатай зүйрлсэндээ уучлалт гуйжээ

2021-07-30

Жан Юфей Токиогийн олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ

2021-07-30

Мадина Таймазова: Зөвшөөрөгдөөгүй мэх ашигласан ч шүүгч нар Японы бөхөд арга хэмжээ аваагүй

2021-07-30

Математикийн ухааны доктор​ Анна Кизенхофер дугуйн спортын ганцаарчилсан төрөлд түрүүллээ

2021-07-30

ОХУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

2021-07-30

ЭЕШ-ын шалгуулагчдын анхааралд

2021-07-30

Танхимын хичээлээс татгалзах боломжийг олгоно

2021-07-29

"Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв

2021-07-24

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

2021-04-28

Машины үнэ 2-3 сая төгрөгөөр нэмэгдсэн шалтгаан ийм ажээ

2021-07-30

Шинэлэг санал, санаачилга бүхий төсөлд санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгоно

2021-07-29

ААН-үүд шатахууны үнэ нэмэх хүсэлтээ өгчээ

2021-07-29

Кофены үнэ түүхэнд байгаагүйгээр өсжээ

2021-07-28

Хурандаа Д.Манлайбаатар: Цагдаа иргэнийг зодсон хэргийг бид хоёр жилийн дараа цахим орчинд ил болохоор нь л мэдлээ

2021-07-30
4:41

Хятадын Коммунист Намын (ХКН) 100 жилийн ойг тохиолдуулан “Эх хэлээ аваръя!” хөдөлгөөн эхлүүлжээ

2021-07-26
4:31

Ховд аймагт нүүдлийн аялал жуулчлын цогцолбор байгуулагдана

2021-07-22

О.Осоржаамаа: Миний амьдралаар долоо хоног амьдарч үзээгүй байж...

2021-07-20

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаарджээ

2021-07-31

Монгол Улс, БНХАУ хооронд цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

2021-07-30

У.Загдцэсэм: Монгол Японы улс төрийн харилцаа идэвхжиж байна

2021-07-30

Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

2021-07-29

Баян-Өлгий аймагт АИ92 бензиний үнэ 2230 төгрөг болж өсчээ

2021-07-31

Д.Амартүвшин: Хуулийн байгууллага эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байна

2021-07-31

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ЦАГДААГИЙН БИЧЛЭГТ ДАРАГДААД ӨНГӨРЛӨӨ

2021-07-30

С.Амарсайхан: Төр оролцож, ачаа тээврээ татан авах болно

2021-07-30

ХААН Банкны 30 жилийн ойн талархлын бэлэг iPhone 12 гар утасны эзэд ням гарагт тодорно

2021-07-30

Голомт банк ВорлдБизнес Капитал (WBC)-тай 2 дахь удаагийн урт хугацааны санхүүжилтийн гэрээг амжилттай байгууллаа

2021-07-28

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо

2021-07-26

“5 жил, 5 азтан” урамшуулалт хөтөлбөрийн азтанууд тодорлоо

2021-07-24

“Нэртэй сургуульд орсны дараа хүмүүсийн хоорондын ялгаа хүн-нохойны ялгаанаас ч их байдгийг ойлголоо”

2021-07-31

Акира Куросава: Өөдрөг явах гутрангуй байхаас зовлон ихтэй

2021-07-30

Варшавын гэрээний байгууллагад Хятад ажиглагч явсан сонин түүх

2021-07-30

Д.Ухаанзаяа: Би лам биш

2021-07-29

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Хүүхэддээ байнга хэлэх хэрэгтэй үгс

2021-07-27

Япон хүмүүжил: Эх үрийн нандин холбоог хадгалахын тулд хийж болох ба болохгүй 7 зүйл

2021-07-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-07-15

Магтаал халимыг ч бүжиглүүлж чаддаг. Хүүхдээ Магтах уу? Урамшуулах уу?

2021-07-06

“Монгол Ураниум Ресурс” эргэлзээ төрүүлж байна гэв

2021-07-30

Монгол Улс БНХАУ-аас шатахуун импортлоно, үнийн зөрүү гарахгүй

2021-07-29

​ОХУ АИ-95, АИ-98 бензиний экспортоо есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарлахаар шийдвэрлэжээ

2021-07-29

ГХЯ: Монгол Улс, БНХАУ нүүрсний экспорт нэмэгдүүлэхээр тохиролцлоо

2021-07-29

Улаанбаатарт 510, орон нутагт 776 тохиолдол батлагдаж, зургаан иргэн нас баржээ

2021-07-31

Канад улсаас хүчилтөрөгч, дексаметазон нийлүүлэв

2021-07-30

ЭМЯ: 1294 тохиолдол бүртгэгдлээ

2021-07-30

Өнгөрсөн 24 цагт 1231 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-07-29

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

808

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,577

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

388

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

578