Ерөнхий сайд Японд хэнтэй уулзаж, юу ярьж явна вэ?

Ерөнхий сайд Японд хэнтэй уулзаж, юу ярьж явна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар Японыг зорив. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноосоо хойш хийж буй анхны гадаад дахь ажлын айлчлал нь бөгөөд олимпий̆н наадамтай давхцаж байгаа юм. Мэдээж хэрэг, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олимпий̆н наадмын нээлтэд оролцоно.

Олимпий̆н наадам болж буйтай холбоотойгоор Японд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий хүмүүс цуглаад байгаа юм байна. Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон байна. Харин Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден нар очжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд Япон болон бусад улс орнуудын удирдлагуудтай хэд хэдэн томоохон уулзалтуудыг хийх юм байна. Уулзалтууд нь өчигдрөөс эхэлсэн байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзжээ.

Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн хувьд өмнө нь манайхаар ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан. Хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн. Өнөөгийн эрх баригч Либерал ардчилсан намын төв аппаратад ажиллаж байсан. Өдгөө тус намын даргын албан тушаалтай. Японы Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал өөрийнх нь улс болсонд таатай байгаа аж. Энэ нь манай тамирчид, зочдыг хүлээж авч байгаа байдлаас харагдаж байгаа юм. Ер нь бол Японы тухайд Монгол Улстай байгуулсан харилцаанд илүүтэй анхаарал тавьдаг. Энэ удаад олимпийн наадмын зэрэгцээ Монгол Улсад илүүтэй ач холбогдол өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэхэд болно. Хоёр улсын харилцаа тогтоод 50 жил өнгөрсөн. Одоо дараагийн 50 жилийн өнгийг тодорхойлох чухал яриа хэлэлцээр энэ үеэр болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны айлчлалаараа сонгоно гэдэг очсон улсынхаа НҮБ дахь статуст нөлөө үзүүлдэг юм байна. Түүнчлэн ирэх есдүгээр сард Сүга Ёшихидэ Ерөнхий сайдын тэргүүлдэг Либерал ардчилсан намын их хурал болно. Тэр хурлаар нь нам л болсон хойно нэлээд асуудал яригдахаар зэхэж байгаа гэнэ. Ийм цаг үед Монголын эрх баригч намын дарга айлчлал хийж буйг дэмжлэг хэмээн үзэж буй аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндлөө. Тухайлбал,

-Хөшигийн хөндийн Эдийн засгийн бүс болон нисэх онгоцны буудлын зэрэглэлийг ахиулах,

-Мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд IT салбарын 1000 инженер бэлтгэх, энэ чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

-Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам,

- “Богдхаан” төмөр зам,

-Нүүрсний ордыг түшиглэн Устөрөгчийн цахилгаан станц байгуулах, ТЭЗҮ дээр ажиллах

- Хөнгөн галт тэргийн ТЭЗҮ боловсруулах зэргийг ярьж удахгүй хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор тохирлоо.

Энэ үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хүн төрөлхтөний туулж буй энэ хүнд цаг үед зохион байгуулж байгаа олимпий̆н наадамд биечлэн ирж, хамт байгаад талархаж байна” гэсэн байна. Мөн өдөр Ерөнхий сайд Японы парламет дахь Япон Монголын бүлгийн гишүүдтэй уулзалт хийжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиротой уулзалт хийжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы 126 дахь эзэн хаан Нарүхитод бараалхана. Бас Ерөнхий сайд Японд айлчилж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзах юм байна. Франц улс сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтойг хоёр тал тодорхойлсон.

Тэгэхээр энэ уулзалтаар эдгээр чиглэлээр хамтран ажиллах талаар яригдах бололтой. Ерөнхий сайдын энэхүү ажлын айлчлал энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Богцыг нь харж сууя.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417