Саид Моллай: Би Иранд хэзээ ч эргэж очихгүй

2021-07-27, 17:27 Cпорт 3,321 2
Саид Моллай: Би Иранд хэзээ ч эргэж очихгүй

Саеид Моллаейгийн Германы  “Deutsche Welle”-д өнгөрсөн 2019 онд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Токио хотноо болсон ДАШТ-ий үеэр Израилийн бөхтэй хүч үзэхгүйн тулд хагас шигшээд санаатайгаар ялагдахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайн үед гаргасан шийдвэртээ одоо харамсдаг уу?

-Баку хотноо 2018 онд болсон ДАШТ-ий дараа би дэлхийд жиндээ чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан. Тиймээс энэ жил ч гэсэн ДАШТ-д дахин амжилт гаргана гэдэгтээ эргэлзэхгүй байлаа. Тэмцээнд оролцохоор нисэхийн өмнө болон тэмцээний өмнөх өдөр хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Учир нь, тэмцээний үеэр барилдах бүртээ Ираны холбогдох албаныханаас зөвшөөрөл авах хэрэгтэй болсон юм. Хэрэв  дээрээс ирсэн үүрэг, даалгаварыг зөрчвөл юу болохыг нь зөвхөн би ч бус дэлхий нийтээрээ мэдэж байсан. Тиймээс би өөртөө болон гэр бүлийнхэндээ асуудал үүсгэхгүйн тулд хуулиа дагаж мөрдсөн. Санаатайгаар ялагдаж байгаа минь дүрс бичлэгүүдээс илхэн харагдана.

-Ираны Засгийн газраас бөхчүүдээ израильчуудтай хүч үзэхийг хориглодог ч энэ талаар хуульчилсан бичмэл баримт бичиг байдаггүй гэж сонссон юм байна?

-Энэ талаар цаасан дээр хараар бичсэн хууль байхгүй. Олон жил дагаж мөрдсөөр ирсэн уламжлал. Гэхдээ өнөөг хүртэл хэн ч энэ хуулийг өөрчилж чадаагүй. Абу Дабигийн Их дуулгын үеэр индэр дээр Израилийн бөхийн хажууд зогсохгүйн тулд би хүрэл медалийн төлөө барилдаагүй. (2018 оны аравдугаар сард болсон Абу Дабигийн Их дуулгын тэмцээний үеэр Израилийн бөх Саги Муки нэгдүгээр байрт, орж Саеид Моллаей хүрлийн төлөө барилдаж ялсан тохиолдолд индэр дээр зогсох эрхтэй болох байсан юм.) Парисын Их дуулгын үеэр би жиндээ хүрэл медаль хүртсэн. Гэхдээ израильчуудтай индэр дээр хамт зогсохгүйн тулд хөлөө гэмтээсэн болж жүжиглэсэн.

-Хэрэв Ираны Засгийн газрын шийдвэрийг үл тоон Израилийн бөхтэй барилдсан бол юу болох байсан бэ?

-Яг юу болохыг хэлж мэдэхгүй ч би болон гэр бүл минь асуудалд орох байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Тухайн үед би маш их айсан. Харин тэмцээний дараа болсон явдлын дараа дэлхий нийтэд мэдэгдэж, чөлөөтэй амьдрахыг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар шуугиад эхлэнгүүт би Иран руу буцах ямар ч боломжгүй болсон. Ингээд ДАШТ-ий дараа шууд Герман руу явсан.

-Зорилгодоо хүрч, амжилтын үзүүрээс бараг л атгачихсан хэрнээ санаатайгаар ялагдах тэр мөч ямар байдаг вэ?

-Би 2017 онд хүрэл, 2018 онд алтан медаль авсныхаа дараа ДАШТ-ээс гурав дахь медалиа авахад ойрхон байсан. Тийм ойрхон ирчихээд боломжоо алдана гэдэг үгээр илэрхийлэх аргагүй хүнд. Токиод болсон ДАШТ-ийг би хэзээ ч мартахгүй. Нэг талаас Токиогийн ДАШТ миний амьдралын хамгийн бараан үе байсан ч нөгөө талаас бүхнийг шинээр эхлэх урам зориг өгсөн.

-Олон улсын жүдогийн холбооноос энэ асуудалд таныг хэрхэн дэмжиж байв?

-Олимпын далбаан дор эсвэл бусад улсын нэрийн өмнөөс олимпод оролцох 100 хувийн баталгаа гаргаж өгсөн. Токиод болсон ДАШТ-ий дараа Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намайг ХБНГУ-аас орогнол хүссэн, цагаачилсан мэтээр бичиж, мэдээлж эхэлсэн. Би Германы олон удаагийн орох хоёр жилийн визтэй байсан. Тиймээс Олон улсын жүдогийн холбооны шийдвэр гартал аль боломжтой орон руугаа явсан минь энэ.

-2019 оны ДАШТ-д таны жинд алт авсан Израилийн бөх Саги Муки “2020 оны Токиогийн олимпод таньтай хүч үзнэ гэж найдаж байна” хэмээсэн. Харин та ямар бодолтой байна?

-Саги Муки бид хоёр бусад тамирчдын адил сайхан нөхөрлөдөг. Намайг үргэлж дэмждэгт нь талархдаг. Хэн ялж, ялагдах нь хамаагүй. Нөхөрлөл хамгийн чухал.

-Иранд байгаа гэр бүлийнхэндээ хэр санаа зовж байна. Хэрэв та эх орон руугаа буцвал таньд юу тохиолдох бол?

-Би Иранд хэзээ ч эргэж очихгүй. Токиод болсон ДАШТ-ий дараа би олимпын наадамд түрүүлэх зорилго тавьсан. Мэдээж, олимпын наадамд түрүүлнэ гэдэг амаргүй. Өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, гэр бүлийнхэндээ баяр баясал авчрахын тулд  бүх хүч чадлаа дайчлах болно. Эцэг эх, найз нөхдөөсөө хол байна гэдэг амаргүй. Гэхдээ би энэ бүгдийг даван туулах ёстой.

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417