И-мэйлээ ХҮН ШИГ ашиглах талаар

И-мэйлээ ХҮН ШИГ ашиглах талаар

Сурагч, оюутан байхдаа имэйл хаягаа элдэв бусын сайтад бүртгүүлэхэд л ашигладаг байлаа. Тийм болохоор Inbox минь хэрэггүй хогоор дүүрэн, орж үздэг ч үгүй байв. Оффисын ажил хийж эхлээд л хүмүүс имэйлээр ажлаа амжуулдаг гэдгийг харав. Имэйл бичих, имэйлээр харилцах соёлд ч суралцаж эхлэв. 

Саяхан захирлаасаа яаж подкастын зочдоо урьдгийг нь асуусан юм. 60%, 70% -ийг нь танилын хүрээгээрээ болгодог, үлдсэн хэсгийг нь зүгээр л имэйл бичиж танилцаад (cold emailing) урьчихдаг гэв. Бизнесээ амжилттай авч яваа хүмүүс имэйлийг зогсоо зайгүй ашигладаг аж.

Захирлын нэг танил нь Даллас Мавериксыг эзэмшигч Марк Кубан руу имэйл бичтэл нөгөөх нь 10 минутын дотор хариу бичсэн удаатай гэж надад бас сонирхуулсан юм. Долларын тэрбумтан хүн шүү дээ. Имэйл харилцаа ямар чухал болохыг эндээс харж болно. Интернэтээр цагийн ажил хийж/хийх-гэж байгаа бидний хувьд бол бүүр хамгийн чухал.

Хэрвээ анзаарсан бол манай онлайн нэгдэлд бүртгүүлэхийн тулд заавал имэйл хаягаа оруулах учиртай. Яахав Google, FB энэ тэрээр нэвтрүүлж болно л доо. Гэхдээ имэйлээ ашиглаж чаддаг байх нь онлайнаар мөнгө олох эхний алхам мөн учир тэр боломжуудыг нэмээгүй юм.

Тэгвэл яаж имэйлээ зөв зохистой, өөртөө ашигтайгаар хэрэглэх вэ?

1. “Хүн шиг” имэйл хаягтай бол

Имэйлээр харилцаж байгаа хүнээ хүндэтгэсэн, өөрийнхөө хэн гэдгийг шууд утгаар нь илэрхийлсэн имэйл хаягтай бол. Жишээ нь naruto666_uuganaa@gmail.com энэ тэр гэсэн марзан хаягаас имэйл ирвэл би лав нэг их чухалчилж үзэхгүй. Харин uuganbayar.ba@gmail.com гэж байвал өөр хэрэг.

Манайхан хүүхэд насандаа үүсгэж байсан имэйл хаягаа орхиж чадалгүй тэрүүгээрээ ажил хэрэг явуулчих гээд үзээд байдаг талтай байдгаа болих хэрэгтэй. Ер нь нэг их олон тоо (bayaraa9999@gmail.com гэх мэт), үсэг (bayaraagggggg@gmail.com гэх мэт) имэйл хаягийг мэргэжлийн бус харагдуулдаг.

2. Их цэвэрлэгээ хий

“Хүн шиг” имэйл хаягтай боловч inbox чинь элдэв янзын сайтуудын сурталчилгаа имэйлээр дүүрсэн бол одоо эхнээс нь цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нь тэр чигт нь шууд устгалгүйгээр имэйл тус бүр рүү нь ороод “Unsubscibe” эсвэл “Email Preference” энэ тэр гэсэн холбоос дээр нь дараад тухайн газраас дахиж имэйл хүлээж авахааргүй болговол их зүгээр. Эс тэгвэл дараа нь дахиад л цэвэрлэх хэрэгтэй болно гэсэн үг. Ийм холбоос байхгүй бол шууд “Report spam” товчлуур дээр дараарай.

Ингээд нэг цэвэрлээд авчихсан байхад дотор цэлмээд л сайхан болдог шүү. Чухал имэйлүүд чинь хэрэггүй юмсын дунд дарагдахгүй амар болно гэсэн үг. Бас имэйлээ илүү үр дүнтэйгээр ашиглаж эхлэхэд ч тустай.

3. Имэйлээ зөв бүтэцтэй бич

Recipients/To – Захидлаа явуулах хүний чинь имэйл хаяг энд бичигдэнэ. Нэг захидлыг олон хүн рүү зэрэг явуулах бол бүгдийг нь биччихэж болно. (BCC/CC энэ тэрийг бол яваандаа өөрөө ашиглаад эхэлнэ биздээ)

Subject – Захидлын чинь гарчиг, үндсэн зорилго гэсэн үг.

Subject дээр “сайн байна уу” л гэж битгий бичиж үзээрэй дээ :expressionless: (харамсалтай нь манайхны гаргадаг түгээмэл алдаа). “12 сард болох бизнес уулзалтын талаар”, “Нөхөн төлбөрийн талаар” гэх мэтээр яг захидлынхаа зорилгыг бичих хэрэгтэй. Би лав зүгээр л “Hi” гээд биччихсэн имэйл мөн ч их хүлээж авсан даа. Ер нь бол бүдүүлэг санагддаг шүү.

Body – Үндсэн захидлын чинь агуулга энд байна. Эхлээд нөгөө хүнийхээ мэндийг мэд, тэгээд яг үндсэн асуудлаа олон таван үггүй бич. Төгсгөлд нь заавал талархсанаа илэрхийл (учир нь чиний захидлыг хүлээн авч байгаа хүн өөрийнхөө алтан цагийг хумслаад бичсэн юмыг чинь уншиж байгаа). Ингээд гүйцээ. Амархан л байгаа биздээ?

4. Шинэ мөр, зайг сайн ашигла

Жишээ имэйлийг харна уу:

Яг адилхан бичвэртэй боловч шинэ мөр, зай зэргийг ашигласан хувилбар:

Аль нь илүү уншихад ойлгомжтой, цэгцтэй байгаа нь илт харагдаж байна шүү дээ. Иймээс имэйлийнхээ эхлэл, өрнөл, төгсгөлийг зайгаар тусгаарлаж, бүтэцлэж байгаарай. Олон имэйл хүлээн авдаг хүний хувьд ингээд бүтэцлэсэн имэйлийг уншихад таатай байдаг, бас илгээсэн хүнийг нь ч доогуур үнэлэхгүй нь лавтай.

5. Битгий “сийнд” (seen -д)

Хүнээс юм асууж хариу авсныхаа дараа заавал талархал илэрхийлж сураарай. Зарим хүнд өчнөөн цаг заваа зарцуулж зөвлөгөө өгсний дараа нөгөөх нь талархсан имэйл ч байхгүй алга болчихдог. Би ганц имэйлээр дутаагүй л дээ. Гэхдээ л талархаж мэдэхгүй байна гэдэг бол маш буруу хандлагын илрэл юм.

Хүмүүнлэгийн тусламжийн хүнс, бараа авчхаад албатай юм шиг сэхүүн зогсож байдаг, ганц үг ганхийдэггүй хүмүүс захын хорооллуудаар их байдаг талаар сонсож л байсан биздээ? Ядуурал буруу хандлагыг бий болгодог байж магадгүй, харин буруу хандлага бол ядуурлаар тогтохгүй хорвоогийн хамаг л муу муухайг эзэндээ татдаг соронз билээ.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417