Э.Оюунболд Э.Нямаад баярлах хэрэгтэй. Ахиад сэргээш илэрвэл шившиг болно биз дээ

Э.Оюунболд Э.Нямаад баярлах хэрэгтэй. Ахиад сэргээш илэрвэл шившиг болно биз дээ

ОМОЙТУУЛЖ ОНГИРООХ ЮМСАН

Өчигдөр өдөржингөө зурагт ширтэж 512 бөхийн барилдааныг гурвын давааны ам авахаас эхэлж харлаа. Ерөнхийдөө сайхан наадам, барилдаан боллоо. Гурвын даваанд сэргээшийн хэл амтай Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амалж барилдлаа. Илүү цолтой юм бол болж л байна шүү дээ. Э.Оюунболд цаашдаа улсын гарьд заануудаас эхлээд том цолтныг амалж барилдах нь. Ёстой амттай зөв эхлэл шинэ жишиг гэж бодож суув. Гэтэл дөрвийн даваанд бүр аймгийн зааныг хуучнаараа амлаж зөөлчиллөө. Тавын даваанд аймгийн арслан Э.Нямааг амалж барилдав. Э.Оюунболд өрөөд цааш эргэхэд Э.Нямаа араас нь дайраад унагаж орхив. Юм хэлээгүй томорхож цаашаа эргэсэн юм чинь одоо яана гэх вэ.

Э.Оюунболд, сэргээш хэрэглэлээ гэж хэл ам гаргадаг Ц.Содномдоржийг амлаад унагачихаад түрүүлсэн мэт баруун гарынхаа хоёр хурууг гозойлгон баярлан гүйж жудо, чөлөөтийнхөн шиг гадаад дуураймал сэтгэхүйгээ харуулсан юм чинь даваа нь гүйцээ биз дээ. Аймгийн арслан Э.Нямаа тав давж цолны эрэмбэд орох дүрмийн хориглоогүй арга хэрэглэсний буруу юу байх билээ. Нөгөө талаар бие хаа сайтай бяртай мөртлөө сэргээш их хэмжээгээр хэрэглэсэн гэж бөхчүүд Э.Оюунболдод дургүй, түүний нэр хүнд тааруугийн шинж байх аа. Түүнээс биш бөхчүүд том цолтноо ихэд дээдэлж хүндэлдэг юм гэсэн биз дээ.

Тавын даваанд аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Б.Хадбаатарт таллаж татуулаад, П.Бүрэнтөгс Д.Төрболдыг хавирах гээд хөлөө алдаж тэрийсэн юм чинь Э.Оюунболдын ээлж ирсэн бизээ. Э.Оюунболд унаснаараа сэргээшийн сорьцод орохооргүй үлдэв. Э.Оюунболд Э.Нямаад баярлах хэрэгтэй. Ахиад сэргээш илэрвэл шившиг болно биз дээ. Гурав давчихаад баруун гарынхаа хоёр хурууг гозойлгоод баярлаад түрүүлсэн мэт тэнтэгнэн гүйхийг харахад залуусын хэлдэгээр тархиндаа сумтай юм шиг санаанд оров. Аварга юм бол гурав давчихаад ерөөсөө жирийн хэнэггүй дэвэх хэрэгтэй шүү дээ. Нас залуу аварга гурав давах чинь жирийн зүйл.

Тавын даваанд улсын заан Б.Батмөнх, М.Бадарч, Н.Жаргалбаяр, харцага Д.Анар, өөр улсын начингууд аймгийн цолтонгуудад бүгд шороодов. Залуус үнэхээр сайн түрж гарч ирсэн нь тодорлоо.

Зургаагийн даваанд арай суурьтай бяртайгаараа харцага Б.Бат-Өлзий, нойтон бургас шиг унаа холтой, эцээд хурдан сэргэдэг Ч.Хөхчирэнгэр буюу Батчулуун хоёроос бусад улсын цолтон үлдсэнгүй. Өмнөх нэрээ сольсон Хөхчирэнгэр гоё онцгой нэр мэт боддог байв. Тэрбээр дахиад л Батчулуун гэсэн ерийн нэрээр сольжээ. Цаанаас лам багш бөө нь ийнхүү нэрээ соль гэдэг биз дээ. Тэгээд ч нэрээ сольсноор зааны болзол хангалаа. Үгүй, тэгэхлээр лам багш, зайран удганаа бишрэн шүтэхээс яах вэ.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангайгаас олигтой сэргэлэн дөрөв тав зургаа давж барилдаад ханхалзах залуусын барааг хардаггүй юмсан. Энэ жил аймгийн арслан Т.Довчинсэмбээ жавхаатай барилдаж цоорч гарч ирээд улсын зааны цолыг булааж авах эрэмбэнд очлоо. Хойшдоо суурь сууж улам сайн барилдана биз дээ. Б.Бат-Өлзийтэй барилдахдаа тонгорох гэж их гоомой хөдөлнө билээ дээ.

Аймгийн арслан Э.Ууганбаяр бяр хүч бас мэхтэй залуу үзүүр булаалдаж улсын гарьд хэмээх цолны эрэмбийг атгалаа. Харцага Б.Бат-Өлзий буурь туршлага бяр зааж энэ том наадамд түрүүлж улсын арслан болох болзлоо хангав. О.Хангай, Б.Бат-Өлзий хоёрын нэг түрүүлэх цаг нь болсон л доо. Ховд аймаг улсын заанаас илүү гарах цолтонтой боллоо шүү дээ. Дараагийн жил О.Хангай түрүүлнэ биз дээ.

Гэтэл Э.Ууганбаяр, Э.Мөнхтогтох гээд хүчтэнгүүд түрж гарч ирээд байдаг. Том ойн үеэр 512 бөх барилдана гэдэг шинэ үзэгдэл, наадмын дайтай тэмцээн. Бөхчүүдэд цол олгон биз дээ. Бөхчүүдийнхээ сэргээшийн шинжилгээний хариу авчихаад цол олгох талаар ярина байх аа. Аюулт өвчин үхлийн тухай байнга ярьж гоншигнон санаа бодол зовоосон үед ноцолддог хэдэн залууд улсын цол олгож баярлуулаад нэг хэсэгтээ хүмүүсээ ярьж бахархдаг зүйлтэй болгохын буруу юу билээ.

Ховдынхон улсын арслантай боллоо гэж онгирно. Төв аймгийнхан сүүлийн жилүүдэд том цолтны чимээ сонсоогүй юм, улсын гарьдтай боллоо гэж бахархана. Өвөрхангайхан, Хөвсгөлийхөн шинэ заантай боллоо гэж омойтно. За тэгээд начин, харцагтай боллоо гээд л баахан хөөрч хөвсөлзөнө вий.

Ардын цэргийн 100 жилийн ойд зориулж бүх цэргийн наадмын барилдаанаа удахгүй зохиох байлгүй дээ. 1921 он бол бүхэлдээ журамт цэргийн тулалдаан ялалтын жил байсан юм билээ.

Самбуугийн Товуудорж

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417