Гутаранги байх хэрэггүй, дэмий цаг үрэхээс цаашгүй

Гутаранги байх хэрэггүй, дэмий цаг үрэхээс цаашгүй

ЕВРЕЙ ХҮМҮҮСТ ЦААНАА НЭГ ӨӨР ЮМ БАЙДАГ

Усгүй, баялаггүй намаг, цөл дээр улсаа байгуулалцсан Израйлийн ес дэх Ерөнхийлөгч 92 настай Шимон Пересийн Украинд Ялтийн Европын Стратеги (YES) уулзалт дээр хэлсэн үг.

Бид өөрийн газар нутаг, газар шороог мөрөөддөг байлаа. Гэхдээ бидэнд өгсөн нутаг мөрөөдөхөд ч хэцүү газар байв. Энэ газар бидэнд тийм ч таатай хандаагүй. Ойрхи Дорнодын мянганы нэгтэй тэнцэх шумуултай намаг, урд талдаа цөл, хад чулуутай алга дарам газар. Шумуул, чулуу хоёрын аль нэгийг сонгох сонголт л байлаа. Тэнд ердөө хоёр нууртай. Нэг нь Үхлийн нуур, нөгөө нь ширгээд сөнөчихсөн. Алдартай голтой ч тэр нь ширгэчихсэн. Үнэндээ бол тэр газарт ус байсангүй. Байгалийн ямар ч баялаг бас л байгаагүй. Алт, нефть бүр сураггүй.

Тэр үеэс л Ойрхи Дорнодод нефтийн болоод гэгээрсэн хоёр улс бий гэдэг яриа гарсан юм. Бид үнэхээр гэгээрсэн улс байлаа. Яагаад гэвэл бидэнд юу ч байсангүй.

Бид ганцаардмал байлаа. Шашин нэгт ахан дүүс, хэл нэгтэй эгч, түүхээр холбогдсон хөрш аль аль нь байгаагүй. Энэ бүхэн Холокостын дараа гээд бод. Тэр нутагт юу хийхээ ч мэдэхгүй очсон хэрэг. Үнэхээр мэдэхгүй байсан юм.

Хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та одоохондоо залуу байгаа хэрэг.

Ингээд бид хорвоо ертөнцийн хамгийн том баялаг бол хүн гэж бодсон. Газрыг хүн баялаг болгодог болохоос газар ард түмнийг баяжуулдаггүй.

Бид бүгд эрдэмтэн боллоо. Израилийн фермер бүхэн, ард болгон хөдөө аж ахуйг усгүй, газаргүй хэрхэн хөгжүүлж болохыг хайж эхэлсэн. Тэгээд ч үүнийг бид хөгжүүлж чадсан.

Энэ бол өндөр технологи hi tech дээр суурилсан ХАА болсон юм. Тэр үед би өөрөө ч ХААИС-ийн оюутан байлаа. Модыг халуун усаар усалж сайн ургуулж болно гээд туршиж байв.

Хамгийн гайхалтай нь газар дээр төдийгүй hi tech дээр суурилсан ХАА үр дүнгээ өгсөн билээ.

Өнөөдөр манайд хангалттай ус бий. Усыг уг нь хайж олдог. Харин бид олборлож сурсан. Бид амжилтанд үнэхээр хүрсэн. Ус бага хэрэглэдэг хүнсний ногоо гаргаж, давстай усыг цэнгэгшүүлж чадсан. Та нарт жинхэнэ нууцаа дэлгэхэд: олсон зүйл бус бий болгосон, үйлдвэрлэдэг зүйл ирээдүйд тань чухал.

Бидэнд хүн хүч, зэвсэг байгаагүй. Бид байлдах туршлагагүй. Ердөө, ширхэг генерал ч үгүй 450 мянган иргэдтэй. НҮБ бараг дайны гал дунд Израиль гэдэг улс байгуулахаар шийдсэн. Ийм үед бид 2 зүйл хийсэн юм. Нэгд - иргэд нь баатарлаг, зориг төгөлдөр байх ёстой. Тэд ганцхан удаа л ялагдвал дуусаа, өөр сонголт хийх эрхгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хоёрт - бидэнд зэвсэг байгаагүй тул түүнийг үйлдвэрлэж эхлэв. Армиа хөгжүүлэхийн тулд IT-гээ хөгжүүлэх хэрэгтэй болсон юм. Израилийн IT салбар армид үйлчлэх боллоо. Учир нь дайсагнасан хүрээлэлд Бид оршиж байв.

Энэ бүхнийг яах гэж яриад байна гээч. Залуу охид, хөвгүүдэд та нарт бодож байгаагаас чинь илүү боломж бий гэж би хэлдэг. Бүү залхуур. Газар тань өгөөгүйгээс ч илүү танд өөрт чинь бий. Та өөрөө танд өгөөгүйг бүтээх боломжтой. Энэ бол бүгдэд хэрэгтэй хичээл юм.

Украин – ХАА-н хамгийн чухал орнуудын нэг. Үнэхээр ихийг бүтээж нийлүүлдэг. ХАА-аас татгалзах бус түүнийг шинэчилж, ард түмнийхээ авьяас чадвар, нөөц бололцоотой холбох хэрэгтэй.

Хүн бүхэнд том нөөц бололцоо бий. Харамсалтай нь бүгд бага зэрэг залхуу. Ямар нэгэн амжилтанд хүрмээр байгаа бол ажиллах хэрэгтэй. Тэнгэрээс зүгээр унаад ирдэг юм гэж үгүй. Изриальд маш их ажилдаг. Үүний буруу гэж мэдэхгүй л юм.

Ээлжийн амралтыг дэмий үрсэн цаг гэж би боддог. Одоо 90 гарсан ч би амралт авч үзээгүй. Надад амрахгүй тэнэг юмуу гэдгийн. Харин би ажиллаж, түүнээс баяр баяслыг авдаг.

Бас гутаранги байх хэрэггүй шүү. Энэ ч гэсэн дэмий цаг үрэхээс цаашгүй. Цаг өөрчлөгдөж байгаа энэ үед бүр ч.

Шинжлэх ухааны араас яв. ШУ-д хил хязгаар, зааг ялгаа, рефлекс гэж үгүй.

Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж бүү оролд. Шийдэж болдог эсэхийг би лав мэдэхгүй. Өнгөрсөн цаг хугацаа ямар ч үүрэг үр дүнгүй.

Өмнөх алдаагаа давтахгүйн тулд харин түүнийг судла. Өнгөрсөнд ирээдүй, итгэл найдвар аль аль нь байхгүй.

Ихэнх хүмүүс санан дурсах сонирхолтой ч бүтээлчээр танилцах дургүй. Энэ маш том алдаа. Юуг санан дурсах гээд байгаа хэрэг вэ? Түүхэнд найдаж болохгүй.

Түүхчид засаглаж байгаа ноёдод хэрэгтэйг нь ярьдаг үйлчлэгчид.т Хүмүүс юунаас ч юм дандаа л айж байдаг... Зөвхөн бурхан л юу болохыг мэднэ.

Өнгөрснөө эргэн харвал хамгийн том алдаа тань юу байв гэж надаас асуудаг. Бид аугаа том мөрөөдөлтэй гэж боддог байлаа. Харин тийм ч аугаа том мөрөөдөж чадаагүйгээ одоо ойлгосон хэмээн хариулдаг.

Том мөрөөдөж бай. Том мөрөөдөх тусам том амжилтанд хүрнэ. Танай залуу үе - гайхалтай. Гэвч миний уцаарыг тэдний улс төрчдөө үзэн яддаг нь хүргэдэг. Тэд улс төр бохир, авилгад идэгдсэн гэх. Би хариулья: хэрэв чи өөрөө цэвэр, цэвэр улс төрийг хүсэж байгаа бол гарч цэвэр улс төрөө хий.

Энэ бүхэн миний өнгөрснөөсөө суралцсан зүйлс юм. Бас хүмүүс яаж идэвхитэй амьдарч чадаж байгааг минь асуудаг. Энэ тун энгийн. Толгойдоо дурсамж, мөрөөдөл хоёроо тоолж үз. Мөрөөдөл чинь дийлж байвал та залуу байна. Дурсамж тань давамгайлсан бол та хөгширчээ.

Шимон Пересийн зөвлөмж

Израиль улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417