Ширгээсэн ус эмийн эх

Ширгээсэн ус эмийн эх

Амьдралын бүхий л хэлбэр оршин тогтнохуйн үндэс болсон рашаан тунгалаг усны тухай хэдэн үг хэлъе.

Ус бол чандмань эрдэнэ гэж өвөг дээдэс маань ярьж, шүтэж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн билээ, бид. Гэтэл энэ сайхан уламжлал мартагдан, бас зэрэгцээд гол мөрөн хатаж ширгэж байна. Бас усны эх үүсвэр болсон ой модоо ихээр тайрч байгаа нь харамсалтай. Үүний нэгэн адил усны тухай, түүний мөн чанар, анагаах увдис бас бид өөрсдөө уснаас тогтсон гэдгээ ч бид аажимхан умартаж байна уу даа. Яагаад ингэж хэлэх болов оо гэвэл уснаас илүүтэйгээр ундаа ,шүүс, кофе, шар айрагаар бид амныхаа цангааг тайлах болжээ.

Одоо би нэгэн түүх ярья. 1979 онд Иран улсын нэгэн шоронд Fereydoon Batmanghelidj гэгч иран эмч тухайн үед тус улсад гарсан үймээний улмаас хоригдож байжээ. Тэр эр Их Британид боловсрол эзэмшсэн хүн байжээ. Шөнө дунд хэн нэгэн маш их өвдсөнөөсөө болоод орь дуу тавин бусдыгаа сэрээжээ. Нэг залуу эр орон дээрээ эвхрэлдэн хэвтэж байв. Яагаав юу болоо вэ гэхэд, гэдэс маш хүчтэй өвдөж байна, олон хүчтэй эм уугаад ямарч нэмэр алга гэж. Тэгэхээр нь нөгөө эмч маань өөр өгөх юм юу ч байхгүй байсан болохоор тэр залууд 2 стакан ус өгчээ. Хэсэг байж бгаад дахиад аяга ус өгч. Гэтэл 10 минут ч болоогүй байхад нөгөө залуугийн өвдөлт намдаж гэнэ. Үүнийг харж гайхширсан эмч маань бусад бие нь өвдөж хямарсан хоригдлуудад ус өгч эхэлжээ. Угаасаа ч өөр өгөх юм байсангүй. Ганц тэр хүний ходоодны өвчин намдаад зогссонгүй. Өөр бас олон янзын өвчин зовиурууд намдсан байна. Удалгүй Ираны засгийн газар тэр эмчийг хугацаанаас нь өмнө суллахаар шийдэж. Учир нь тэр шоронд байхдаа л 3000 орчим хүнийг эдгээсэн байна. Гэтэл тэр нөхөр өөрийн хүсэлтээр дахиад 4 сар шорондоо үлдэхийг хүсчээ. Шорон түүний хувьд усаар эмчилгээ хийх хамгийн сайн лаборатори нь байв.

Хожим нь тэр эмч Америк руу цагаачлан гарч судалгаагаа гүнзгийрүүлэн олон ч хүнийг эдгээж , олон ч ном бичсэн байна.

Энэ түүх юуг өгүүлнэ вэ?

Хүний биеийн 70 орчим % нь ус байдаг. Хүн бол амьд бас явдаг ус юм. Тэгэхээр биен дэх усны хэмжээ багасаад ирэхээр биен дэх бодисын солилцоо, биохимийн урвал алдагддаг. Ингэж маш олон тооны өвчин зовиур биед үүсдэг байна. Үүнийг тэр эмч олж анзаарчээ. Хамгийн энгийн жишээ бол шарталт.

Ус дутагдаснаас болоод бүхий л дотоод эрхтэний үйл ажиллагаа алдагддаг. Ердөө ус дутагдсанаас болоод аль нэг эрхтэн усаа нэхээд дохио өгөхөд тэрийг нь бид ямар нэгэн өвчлөл мэтээр ойлгож хүлээж аваад, түүндээ элдэв бусын эм ууж өөрийгөө хуурах явдал гардаг. Үүний үр дүнд уг эрхтэн, бие маань улам их усны дутагдалд орж жинхэнэ архаг хууч гэгдэх эмгэг өвчтэй болдог юм байнаа.

Хамгийн амархан усны дутагдалд ордог эрхтэн бол тархи. Олон хүн мигрень өвчнөөр зовж байдаг. Гэх мэтээр жагсаагаад байвал бас л урт нэрийн жагсаалт гарах нь. Ингэхээр хүн боломжоороо ус ууж байх хэрэгтэй. Гэхдээ учир бий. Сайн чанартай ус уух хэрэгтэй. Буцалсан, эсвэл булгийн ус. Пластик савтай усанд олон янзийн хүний биед үл шингэх бодис байдаг болохоор сайнгүй. Гэхдээ дан ганц ус ихээр уулаа гээд биед дутагдсан ус нөхөгддөггүй. Харин ч бүр эсрэгээрээ хамаг хэрэгцээт эрдэс бодис угаагдах магадлалтай.

Тэгэхээр усандаа давс нэмэх ёстой юм байна. Гэхдээ жирийн хоолны цагаан давс биш шүү. Хоолны цагаан давс бол хор гэж ойлгож болно. Түүний оронд цэвэршүүлээгүй байгалийн давс байх ёстой. Жишээ нь далайн давс, Хималайн ягаан давс ч юмуу. Гэхдээ манай Монгол нутгийн маань давснууд бас нэг их дутаад байх юмгүй.

Өглөө эрт босмогцоо 1-3 стакан бүлээн ус ууна. (өөрийн хэрэгцээгээр). Стакантай усандаа чимх давс хийж уусгаад ууна. Ингээд 1 цагийн дараа өглөөний цайгаа ууж болно. Хоолноос хойш 1-2 цагийн дараа дахиад ууж болно. Гол нь ууж буй ус маань хоолтой хэт ойрхон болчихвол хоол шингээлтэд саад болох учир хоолнуудынхаа дунд уух хэрэгтэй. Хүний биен дэх ус багассаныг мэдээлэх систем олон зуун жилийн туршид суларсаар гамшгийн байдалд орсон хойноо л мэдэрдэг болсон гэж уг эмч маань үздэг гэнэ. Дээрээс нь нас ахих тусам тэр мэдрэмж багасдаг.

Ийм байдлаар эрүүл давстай ус ууж заншвал олон янзын өвчин зовиураас урьдчилан сэргийлэх энгийн бас хоргүй боломж шүү.

Давтаад хэлэхэд нас ахих тусам бие махбодийн шингэн багассаныг мэдээлэх үүрэгтэй мэдрэгчийн үйл ажиллагаа мууддаг ба тэр хэрээр хүмүүс ам цангах мэдрэмж төрөхгүй явсаар бодисын солилцооны хэвийн байдал алдагдсанаар элдэв өвчин эмгэг үүсэх, даамжрах, элс чулуу үүсэхэд дэмжлэг болдог гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

Гэхдээ ус болон давсаа хэтрүүлэх нь мөн л таатай биш. Аливаа зүйлийн алтан дундажийг олох нь мэргэн ухааны илрэл ажгуу.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417