Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ

Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Ажлын хэсэг хамтран  Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах  тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Есдүгээр сард нээлттэй хэлэлцүүлгийг цахимаар хийж ирэх намрын чуулганд өргөн барих хоёр  хуулийн төсөл  батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхны хууль болох юм. Төрийн албаны шинэчлэлийн бодлого, хуульд тусгаад буй  онцлох өөрчлөлтүүдийг хүргэж байна.

 

1. Төрийн албыг шинэчлэх  үндэслэл

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхийн өмнө зохион байгуулсан “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцсон иргэдийн 94  орчим  хувь нь  төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлжээ.

-Дээрх  хүчин зүйл нь   төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн  судлаачдын дүгнэлт  гарсан байна.

-УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд,  ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг   сайн боловсруулсан хэмээн  үзсэн  байна.

 

2. Ёс зүйн хороо ямар үүрэгтэй байх вэ?

-Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй зэрэгцсэн бүтэц байх бөгөөд есөн гишүүнтэй байна.

-Есөн гишүүний  гурав нь орон тооных, бусад зургаан гишүүн нь орон тооны бус байна. Гурван гишүүнийг УИХ-аас томилох бол  Засгийн газар мөн гурван гишүүнийг томилно. Төрийн албаны зөвлөлийн дарга шууд орох бөгөөд ТАЗ-ийн  хоёр гишүүнийг  мөн сонгоно.

-Ёс зүйн хороо нь  туршлагатай, өмнө нь төрийн алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн байна.

-Хуулийн төсөлд тусгаснаар Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл нь нэг ажлын албатай байна.

 

3.Хараат бус ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ? 

-Ёс зүйн хорооны гурван гишүүнийг   УИХ-аас томилох бөгөөд Төрийн албаны зөвлөлтэй адил хараат бус статус нь хадгалагдана.

 

4. Ёс зүйн зөрчил гаргавал  ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол эхлээд ёс зүйн зөрчил гаргасныг нь шалгаж тогтооно.

-Тухайн  төрийн албан хаагч нь үнэхээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд төрийн албыг орхиод явсан бол  хариуцлага хүлээсэнд тооцно.

-Дээрх  алхмыг  хийхгүй байгаа тохиолдолд тухайн хүнд сануулахаас  эхлээд ажлаас халах хүртэл  арга хэмжээ  авч болох заалтыг хуулийн төсөлд  тусгажээ.

-Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээр бол  зөвхөн уучлал гуйх хэм хэмжээ үйлчилж ирснийг ийнхүү өөрчилжээ. 

-Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж  ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдэж явахаар зохицуулжээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

Г.Занданшатар: Улсын хөгжлийн үндэс нь төрийн албаны шинэчлэл

/УИХ-ын дарга/

-Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэ хүний хүн тэр хүний хүн” гэсэн шошготой болжээ.Сонгон шалгаруулалтын хуулиар энэ байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай.

Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой юм.

Мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гарган ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ.  Иймд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага нэн чухал.

 

Д.Зүмбэрэллхам: Бүтцийг цогц болгоно 

/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор/

-Хууль батлагдан гарснаар  төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулна. Энэ хорооны салбар хороод  байгуулагдана. Ингэж байж улсын хэмжээнд төрийн алба  бүрэлдэнэ. Ажлаа тайлагнадаг, мэдээлдэг, УИХ-д хэлэлцүүлдэг байдлаар үйл ажиллагаа нь явна. Ёс зүйн хариуцлагын талаар мэдээ мэдээлэл түгээхээс өгсүүлээд бүхэлдээ энэ байгууллагын цогц бүтэц бий болно. Өнөөдөр  төрийн албаны бүхий л салбарт мянга гаруй байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлүүд дор бүрдээ асуудлаа шийдээд явдаг. Нэгдсэн, төвлөрсөн тогтолцоо бий болоогүй учраас ийм байдлаар явж байгаа. Хууль боловсруулж УИХ-аар батлуулснаар энэ орон зайг цогц байдлаар  шийдвэрлэнэ. 

 

Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

/УИХ-ын гишүүн/

-Төрд, тэр тусмаа улс төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс “мерит”  зарчмаар сонгогддог, томилогддог, бас чөлөөлөгддөг байх ёстой. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид /Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд/ хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих “шалгуургүй”, “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл “дарга” нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, Монгол төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүргэжээ. Улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болсон. Монгол төрийн босго өндөр. Энэ босгыг хуулийн хүрээнд бий болгоно. Миний өргөн барьсан хуулийн төсөлд ийм зүйлүүдийг тусгасан байгаа.

 

Б.Баатарзоригт: Сонгон шалгаруулалтын судалгааг хийж эхэлсэн 

 /Төрийн албаны зөвлөлийн дарга/

-Дата буюу их  өгөгдөлд үндэслэн сонгон шалгаруулалтыг хийх судалгаанууд өнгөрсөн жилээс  хийгдэж  ирсэн. Өнөөдөр Монгол Улсад 4147 төрийн байгууллага бий. Энд ажиллаж буй хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. Албан тушаалын төрлөөр авч үзвэл  долоон хувь нь удирдах албан тушаалд ажилладаг. Насны ангиллаас харахад  төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс байдаг. Тэдний хүсэл эрмэлзэл  өөр болж байна. Мөн Z үеийнхэн түрж орж ирж байгаа. Өмнө нь бүх байгууллагын хүний нөөцийн алба салангид явж ирсэн. Одоо бүх төрийн байгууллага, яам, тамгын газар системд холбогдсоноор төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх гэхчлэн бүх  чиглэлээр цахим   дэвшил гарч байна.

 

Ж.Мөнхбат: Хууль улс төрийн албан тушаалуудад ч  үйлчилнэ

/УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/

-Төрийн албан хаагч нь ёс зүйтэй,  үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь  ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн  байдаг.  Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл  заалтууд үйлчилдэг байх ёстой. 

 

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417