ХААН Банк Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сангаас урт хугацааны санхүүжилт амжилттай татлаа

ХААН Банк Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сангаас урт хугацааны санхүүжилт амжилттай татлаа

ХААН Банк Швейцарь улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани буюу банкны урт хугацааны түнш байгууллага болох “ResponsАbility Investments AG”-ийн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангууд, тэр дотроо Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан (ДУАХАС)-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулж, нийт 15 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай босгоод байна.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү зээлийн санхүүжилтийг бичил болон жижиг дунд бизнесийнхэнд зориулан олгох бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамгийн багадаа 20 хувь бууруулах эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүд болон сэргээгдэх эрчим хүчний төсөл, эко тээвэрлэлт, ногоон барилга байгууламж зэрэг чиглэлүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. ДУАХАС-тай урт хугацааны гэрээ байгуулснаар бид байгууллагын банкны болон иргэдийн банкны харилцагчдадаа ногоон зээлийг илүү таатай, уян хатан нөхцөлтэйгөөр олгох болсныг дуулгахад таатай байна.  

ХААН Банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, ногоон тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар тэдний хариуцлагатай үйл ажиллагаа, хэрэглээний тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Дэлхий даяар тархаад буй цар тахал эдийн засагт ихээхэн нөлөөлж буй энэ үед уг санхүүжилтийг авсан нь банкны санхүүгийн чадавхи, тогтвортой өсөлт, сайн засаглалыг харуулж буйн зэрэгцээ эдгээр байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагааны туршид бий болгосон харилцан итгэлцлийн үр дүн юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банк нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлагч байгууллага болохоор тууштай зорьж ажиллаж байна. Эрчим хүчний хэмнэлт гаргах, сэргээгдэх эрчим хүч ашиглах барилга байгууламж болон бусад төслүүд, бохирдол багатай тээврийн үйл ажиллагааг дэмжих, ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэхэд Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сантай хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэд болон бизнесийн харилцагчдадаа ногоон зээл олгож, үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү өөрчлөх, нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан. Энэхүү 15 сая ам.долларын санхүүжилтээр бид илүү олон харилцагчийн тогтвортой хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжиж, өөрсдийн бизнесээ ногоон бизнес рүү шилжүүлэхэд нь түлхэц болох болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан /GCPF/-г төлөөлөн, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг хариуцсан тэргүүн Дэвид Диаз Формидони хэлэхдээ “Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарал тавин ажиллаж байгаа нь маш талархууштай хэрэг юм. Бид энэхүү санхүүжилтийг олгосноор банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, орон даяар тархсан ХААН Банкны харилцагчдад эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна” гэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417