Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

...Ар араасаа хөврөх завгүй өдрүүдийн хэмнэлд хэрхэн түүртэн ядарч буйгаа, эргэн тойронд юу өрнөж, цаг хугацааны давлагааг даган өөрчлөгдөж байгаагаа бид анзаардаг бил үү? Өөрсдийгөө, хүсэл хийгээд хэрэгцээ, оюун бодол, ухамсраа анзаарах, нүүр тулах үе хэд билээ? Сэтгэл зүрх, бие, оршихуйг минь ядраах үй олон эд юмс, сэтгэл хөдлөл дунд живэх ахуйд хэн нэгэн “аврах хантааз” шидээсэй гэж хүсдэггүй гэж үү? Ийм зэрвэс бодлуудтай өдрүүдэд бодит байдлыг, үнэн төрхийг, магад харах, сонсохыг үл хүсэх нүцгэн ахуйг өмнө дэлгэх нэгэн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийсэн нь Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Оюун санаагаа аваръя” байлаа.

Цаасан аяга, хэрэглэсэн живх, усны сав, булган хүрэм, бас та бидний хэрэгцээг хангаад хаа нэгтээ гээгдэн мартагдсан эд зүйлс, зэргэлдээх хаалганы цаана өрнөн байдаг зүрх өвтгөм үзэгдлүүдийн дүрслэл харь атлаа танил санагдана. Бидний өдөр бүр, алхам тутамдаа хардаг, гэвч төдийлэн анзаардаггүй танил, харгис амьдралын дүрийг  харуулсан бүхэл концепц бүхий есөн бүтээлийг дэлгэсэн нь энэ аж. Нэг нэгээр нь  салган тавьбал олж харахгүй мэт ч, танхимд ингээд цуглуулчихвал хирдхийм зургийг бүтээх бидний хэтийдсэн хэрэглээ, хүслийн урхи, харгис төрхийг ийнхүү “дэглэхдээ” С.Саранцацралт энгийн хэрэглээний эд юмсыг (Readymade) ашигласан нь уран. Урлагийг бүтээхдээ, хүмүүсийн оюун санаанд хүрэхдээ юуг ч ашиглаж болохын баталгаа энэ байв. Ерөөс контемпорари урлаг яг одоо цагт, бидний дунд оршиж, аливааг концепцоороо илэрхийлдэгийг эндээс мөн  харж болно.

Хэрэглэж үрж, хаяж бохирдуулж, хэзээ ч үл төгсөх бүхний араас хөөцөлдөн амьдрахгүйн тулд бид хэрхэх вэ? Энэ асуултын хариу ч тэнд бий. Өөрөөсөө өөрийгөө аврах, өөртэйгөө нүүр тулах, өөрийгөө ялах, заримдаа өөртөө ялагдах. Товчхондоо “оюун санаагаа аврах”. Яг л “Насанд хүрсэн” гэж тодорхойлох ч үнэндээ балчир хэвээр үлдсэн сэтгэл, оюундаа аврах хантааз өмсгөх мэт...

Монголын орчин цагийн урлагийн нэгэн содон дүрийн шинэ бүтээлүүдийг 2021 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэл ХААН галерейд нээгдсэн “Оюун санаагаа аваръя” бие даасан үзэсгэлэнгээс тольдоорой.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

2021-10-18

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ХУВЬ ХЭМЖЭЭ

2021-10-18

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

2021-10-13

Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

2021-10-13

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт хоёр удаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр болжээ

2021-10-18

О.Цогтгэрэл: Орлого, экспортыг огт тоогоогүй 30 жил

2021-10-18

Ө.Ганзориг: Сүүлийн 30 жилд үүссэн гажуудлыг тэтгэврийн реформоор л арилгаж чадна

2021-10-17

СЗХ: Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй

2021-10-16

ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа

2021-10-16

ЭМЯ: 2076 хүн халдвар авч, 16 хүн нас барлаа

2021-10-15

Б.Бямбадорж: Орон нутгийн оюутнууд халдвар авбал оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандана

2021-10-14

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

2021-10-14

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Томчуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг хав дарсаар байх уу

2021-10-17

Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

2021-10-14

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

2021-10-14

50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?

2021-10-13

Ковидын улмаас Японы иргэдийн төсвийн зарцуулалт буурч, хуримтлал нэмэгджээ

2021-10-18

Иракийн хотуудад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал болжээ

2021-10-18

Афганистанд сүүлийн хоёр баасан гариг дараалан халдлага гарч, олон хүний амь үрэгдлээ

2021-10-16

Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ

2021-10-16

"Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 километр урт байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа"

2021-10-13

Засгийн газраас “Рио Тинто”-д хандан захидал илгээжээ

2021-10-12

"Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо" гэв

2021-10-07

Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2021-10-06

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-10-15

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

2021-10-15

Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс

2021-10-15

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

2021-10-15

"Цэргийн ангид болсон зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэв

2021-10-18

Барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрээд байна

2021-10-18

"Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

2021-10-18

Ж.Батсуурь: Г.Занданшатар архи их уудаг болсон...

2021-10-18

МУГЖ С.Жавхлан: УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй

2021-10-15
4:42

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хөдөлмөрийн зах зээлийн хооронд саад үүсч байна

2021-10-11

ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү, Э.Одбаяр нар удаа дараа ХУУЛЬ ЗӨРЧСӨН

2021-10-06

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ...

2021-10-18

Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

2021-10-15

Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь ингэнээ...

2021-10-05

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

2021-10-04

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

2021-10-18

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа

2021-10-18

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

2021-10-18

Ц.Магалжав: Үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно

2021-10-13

Өвөр Монгол дахь Монгол хүүхдүүдийн соёлын геноцид

2021-10-13

Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орсноо албан ёсоор мэдэгдэж байна

2021-10-12

Бокс & пост

2021-10-08

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Өөрийгөө үнэгүй хөгжүүлэх боломжийг олгох вэбсайтуудын жагсаалт

2021-10-17

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн асуудлаар цагдаад мэдүүлэг өгчээ

2021-10-14

Х.Хатанбаатар АНУ-д оюун ухааны академиа байгуулахаар болжээ

2021-10-12

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө

2021-10-06

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

914

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,596

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

395

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

591