“Pfizer” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй гэдгийг мэдэгджээ

2021-09-21, 18:20 COVID-19 649 0
“Pfizer” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй гэдгийг мэдэгджээ

ВАШИНГТОН. /CNN/. “Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн 2/3 дугаар үе шатны туршилтаар вакцин аюулгүйгээс гадна эсрэг биетийн “хүчтэй” хариу урвал үзүүлж буйг тогтоолоо гэж “Pfizer” компани даваа гарагт мэдэгджээ.

“Pfizer” бага насны хүүхдүүдийг оролцуулж буй туршилтынхаа үр дүнг анх удаа танилцуулж буй нь энэ бөгөөд энэхүү мэдээллийг холбогдох албаны мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаагаас гадна шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй байна. Тус компанийн хувьд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт яаралтай журмаар бүртгэх зөвшөөрлийг ойрын хугацаанд хүсэхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү туршилтад оролцсон 5-11 насны 2268 хүүхдэд хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай тарьжээ. Ийнхүү туршихдаа 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буй 30 микрограммаас бага тунг ашигласан байна. “5-11 насны хүүхдүүдийн аюулгүй байдал, тэсвэр, дархлаа үүсэх чадварыг сайтар харгалзан үзсэний дүнд 10 микрограмм тунг тарьсан” гэж “Pfizer” мэдээлжээ.

Ийнхүү туршилтад оролцогчдын цусанд үүссэн саармагжуулах эсрэг биетийн түвшинг судлах замаар дархлааны хариу урвалыг тодорхойлж, 16-25 насны буюу 30 микрограммаас өндөр тун бүхий хоёр тунд хамрагдсан бүлгийн хүмүсийнхтэй харьцуулжээ. “Pfizer”-ийн мэдээлснээр, өндөр тунг тариулсан хүмүүсийнхтэй тийнхүү харьцуулахад сайн үр дүн үзүүлж, хоёр дахь тунг хийлгэснээс нэг сарын дараа дархлааны хүчтэй хариу урвал үзүүлсэн байна.  

Мөн вакцин хийлгэснээс үүдэлтэй гаж нөлөөний хувьд 16-25 насны оролцогчдод ажиглагдсантай ерөнхийдөө төстэй байсан гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ. “Pfizer”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, матрицын рибонуклейн хүчилд суурилсан вакцинтай холбоотой зүрхний үрэвсэл, миокардит зэрэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.

“Pfizer” эдгээр мэдээлэлдээ үндэслэн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл гаргах хүсэлтээ “ойрын хугацаанд” гаргах бөгөөд цаашлаад эцсийн шатны зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулах ажээ. АНУ-д “Pfizer”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа бол 12-15 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Мөн “Pfizer” 5-аас доош насны хүүхдүүдийн оролцуулж буй туршилтын үр дүн энэ оны дөрөвдүгээр улиралд гарах төлөвтэй байгааг мэдээлсэн байна. 

“Долоодугаар сараас хойш АНУ-д хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо ойролцоогоор 240 хувиар өссөн нь тэднийг вакцинжуулах шаардлагатайг харуулж байна. Энэхүү туршилтын үр дүн 5-11 насны хүүхдүүдэд вакцинаа хэрэглэх хүсэлт гаргах найдвартай үндэслэл боллоо. Иймд бид Хүнс, эмийн чанарын хяналтын газар тэргүүтэй бусад байгууллагад яаравчлан хүсэлтээ өргөн барина” гэж “Pfizer” компанийн тэргүүн Альберт Бурла мэдэгджээ. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417