Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү...

2021-09-29, 09:41 COVID-19 540 3
Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү...

Өчигдөр ковидоор 19 хүн үхлээ. Уржигдар 17 хүн нас барсан. Үхлийн тоо хоногоор биш, цагаар өсч байна. Үхлийн тоо 1000 давлаа, энэ хэвээр үргэлжилбэл ойрын өдрүүдэд 2000 хүрэх нь. Манай улсын нэг сумын төвд дунджаар 500 орчим иргэн л амьдардаг. Арай багахан шиг суманд бол 300 хүрэхгүй хүн бий.

Их хол биш, энүүхэн Эрдэнэ суманд 78 хүүхэдтэй сургууль, 200 орчим өрх л байдаг юм шүү дээ. Говь-Алтай, Ховдын хязгаар руу хөдөө байгаа малчдаа нийлүүлээд 200 өрх хүрэхтэй үгүйтэй сумд цөөнгүй бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар томоохон нэг сумын, эсвэл багашаархан хоёр сумын хүн амтай тэнцэх тооны иргэдээ ковидоор Монгол Улс алдчихаад байна. Хамгийн аймшигтай нь энэ тоондоо дасаж, ингээд үхэцгээж байх ёстой юм шигээр хүлээж авдаг болчихсон сууцгааж байна.

Хөгшин хөвөө, хүүхэд залуусаа Цар тахлаар сүйрүүлчихээд сууж байгаа нь эмгэнэл биш юм уу. Цаг хугацаа урсаж, дахиад нэг сумыг сүйрүүлэх зам дээрээ ковид хурдалж байна... Өнөөдрийн дэлхий ертөнц том, 200 гаруй улс оронтой, тэдгээрт юу эс болж, тэр бүхэнд дэлхий ертөнц дөжирсөн байгаа хэдүй ч Монгол Улс бүтэн нэг суурингийнхаа хүн амыг тахлаар сүйрүүлчихлээ гэж шуугивал дэлхий дэлдийнэ. Тийм болохоор гадныхны тусламжийг одоо авах цаг нэгэнт болжээ. Нэрэлхээд нэрээ идэхгүй.

Монгол Улс сайнаараа дэлхийг дэлдийлгэж чадахгүй ч муугаараа дуудуулж дэлхийн анхааралд орох цаг болжээ. Цар тахалд хайр нигүүлсэл байхгүй болохоор бүхэл бүтэн сум суурин, хот тосгон, гацаа хошуугаараа хүйс тэмтрүүлчихээд сууж байгаагаа өнөөдөр зарлая. Өөр юу хүлээгээд байгаа юм бэ. Дэлхийн том гүрнүүдийн нэг Итали улс цар тахлын эхэн үед 2000 иргэнээ алдсан дороо шөнийн дотор ОХУ-аас тусламж гуйсныг дэлхий харсан шүү дээ. Итали нэрэлхээгүй байхад Монгол нэрээ хичээнэ гэж юу байсан юм бэ. Ингэж байж Итали аврагдсан.

Үхсэн хүнийхээ тоог хоногт хориор тоолж суугаа Монгол Улс нь хүн амын тоонд ногдох нас баралт, гурван сая хүнд ногдох нас баралтаараа дэлхийг шимшрүүлж байгааг юундаа энэ төр засаг ард түмнээсээ нуугаад байгаа юм бэ. Монголчууд гадаад хэл ус сайтай, монголоо тоож уншихаа байсан, гадаад хэл дээр л бүх зүйлийг эх сурвалжаа болгодог болсон гэж ярих нь их.

Гэтэл хүн болгон мэдэх шахуу Орос дахь мэдээллүүдийг хүнд ойлгогдохоор орчуулаад нийгэмд хүргэж буй мэдээллийн сувгийг олж харахгүй байна. Ойрын өдрүүдэд Оросын хэвлэлүүд дээр Монголын талаар бензин тоож ярихгүй байгаа, “Монголчууд ковидоор үхэж, баларч байна” гэх мэдээллүүд урсаж байгаа. Тэдний мэдээллийн өнгө нь биднийг тийм нэг тавласан хандлагатай байгаа. Хятадад биднийг юу гэж байгааг мэдэцгээж байна уу, мэдэж байгаанууд нь бичээч.

Монголчууд ковидоо унтрааж чадахгүй, бол бид хилээ нээхгүй нь тодорхой гэж төрийн мэдлийн мэдээллийн сувгууд яг одоо хүртэл мэдээлсээр байна. Энэ хоёр хөршийн биднийг матарлаж буй ганц баримт нь наад үхлийн тоо чинь. Орос, хятад хэл гадарладаг хүмүүс үнэхээр байдаг бол ороод хар. “Гурван сая хүнтэй Монголд ковидоор арван хүн үхэж байгаа нь үнэхээр аймшигтай” гэсэн ганцхан өгүүлбэр мэдээ бүрийнх нь гол лид болж, хувилсан юм шиг адилхан мэдээнүүдийг хоёр хөрш цацсаар байгааг хараад үнэндээ гайхаж байна. Нэг редакци дээр, нэг л сэтгүүлч бичээд нийгэмд сэвж байгаа юм шиг. Заримдаа ч бүр “Энэ хоёр хөрш чинь бодлогоор ийм мэдээг цацаад байгаа юм уу” гэж хүртэл бодохоор.

Хоёр хөршдөө бид ингэж сүйрч мөхөж байгаа харагдаж байна. Тэгвэл цаашлаад гурав дахь орнуудад Монголын тухай цөөхөн очиж байгаа мэдээлэл нь “Монгол Улс эмчгүй, эмнэлгийн оргүй болсон” тухай л байна. Өөр юу ч сайн муугаар мэдээлэгдэхгүй удаж байна. Эсвэл Монголын төр засаг гадагшаа гарах мэдээллийн урсгалыг хаачихаад байна уу. Нэг зүйлийг онцгойлон хэлье, монголчууд аа. Сүүлийн нэг жилийн дотор Монгол Улс гадаад ертөнцөд, хилийн чандад мэдээллээрээ үнэхээр хаалттай улс болчихоод байна. Энэ улсад цус асгаруулсан төрийн эргэлт болвол эрхбиш хэдэн Элчин сайдын яамдаар дамжигдан цацагдаж мэдэхээр тийм хүн үнэмшимээргүй жигтэй хачин байдалд Монгол орчихоод байна.

Энэ байдлыг энгийн иргэд анзаарахгүй сууж байна. Гадаад дотоодод байгаа бүх монголчуудын сошиал хаяг төрийн бүрэн хяналтад байна. Үүнийгээ мэдэхгүй “Би өөрийн хувийн орон зайдаа дураараа жиргэж байна” хэмээн итгэн суугаа олон мянган иргэнтэй болчихож. Гэтэл тэр бүгдийг чинь цаанаас нь зохицуулан хянаж байгааг ухаарах цаг болжээ. Наад захын жишээ гэхэд, Германд байгаа дүүгээсээ хэдэн төгрөг шилжүүлэн авч буй хүн “Төрөл саднаас тэр маань төрд тийм алба хашдаг” гэж албан ёсоор бичиж байж 300 доллараа авч байна. Хэзээ ийм бүртгэлийн систем Монголд бий болчихсон юм бэ. Энэ бол эхэнд дурдсан ковидын үхлийн тооноос хальсан сэдэв биш харинчиг холбоотой юм. Учир нь юу гэхээр ингэж иргэн бүрээ хянаж чадсан төр засаг үхлийн тоо, түүний цаадах учир шалтгааныг хянахгүй байна гэж юу байх юм бэ.

Цар тахал бол сүйрэл боллоо гэдгийг энэ төр засаг мэдэхийн цаагуур мэдэж, хяналтаас бүрэн алдаж, одоо хэдэн мянгад хүрэхийг багцаалах аргагүй болсон учраас үхэл бүрийн араас ард түмний тархийг угаах үйл ажиллагааг зай завсаргүй явуулж байна. Бүх зүйлийг нээнэ, дэлхийн улс орнууд цар тахалтай зэрэгцэн оршихоос өөр аргагүй болсон учраас дэлхийн жишгийг дагана... гэхчлэн суртал ухуулга явуулж, түүнтэй нь ард түмэн бид эвлэрч байна. Үнэндээ хүн төрөлхтөн үхэл хагацалтай л эвлэрэх ёсгүй. Гэтэл өнөөдрийн Монгол Улс, монголчууд эвлэрч байгаа нь дэндүү эмгэнэлтэй, харуусаад барахгүй цаг үе болж байна.

Одоо ганц л үнэн Монголд үлдлээ. Тэр юу гэхээр ирэх шинэ оны эхний өдрөөс эхлээд бүх халамж, тэтгэлэг, төрийн зүгээс ирж байгаа хөнгөлөлтүүд таг зогсоно. Монголчууд нэг талаас их өндөр хэрэглээтэй юм шиг хэрнээ нөгөө талдаа өчүүхэн жижиг хэрэглээтэй ард түмэн. 100 мянган төгрөгтэй айл хөнгөхөн амьдардаг. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн 50 хувь нь хөдөөнөөсөө холбоо тасраагүй, хоногийн хоолны махыг орон нутгаас дөхүүлэх ах дүүстэй байсаар байгаа. Гэхдээ одоо бол тэг зогсолт хийнэ. Цахилгаан дулаан, түлээ түлш, хүнсний талон, хүүхдийн 100 мянга... бүгд ирэх оны эхний өдрөөр дуусгавар болно, удахгүй өлсөж эхэлнэ.

Мэдээж төр шүү юм байгаа болохоор Хятад руу зарж буй нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, алтаараа жаахан залгуулна. Гэвч ирэх хаврын өдрүүдээс Монгол Улс гаднаас зээлсэн 30 тэрбум ам.доллараа төлж эхлэх учраас тийшээ бүгдийг урсгана. Өр нь нэхэгдсэн айл, хүн ямар байдгийг та бид мэднэ. Монгол Улс яг л тийм байдалд орно. Өрөндөө баригдаж, өтөндөө бариулсан Монголын удирдагчид яах юм бэ, ард түмнийхээ хоолноос хасна, бусад бүх зүйлээс хасна. Ийм болсон эх орны иргэд эхлээд яадаг юм, өвчинд нэрвэгддэг юм аа. Дархлаагүй болдог юм аа. Цар тахал оргил үеэ хүлээж байгаа нь энэ.

Энэтхэгийн ядуус шиг углааш, цамц хоёртой таван жил амьдарч болдоггүй уур амьсгал Монголд байна. Монголын хахир өвөл, хавирга нэвт сийгсэн хавар хоёр олон мянган монголчуудыг маань ирэх цаг хугацаанд энэ муухай цар тахалтай хавсран газарт булж мэдэх нь. Айл бүрийн хаалгаар энэ аймшиг орж очих нь. Ирэх жилийн яг өдийд “Бид бүтэн нэг аймгийнхаа иргэнтэй тэнцэх хүн амыг ковидоор алдчихаад байна, юу бодож байна төр засаг, улстөрчид өө” гээд бичиж суумааргүй байна. Гэхдээ гарцаагүй ирэх үйлийн үр, ингэх магадлал өнөөдрийн дүр зургаар 99 хувьтай байна. Үүнээс болгоомжлуулан ковидын үхлийн тоог харьцуулан бичиж байна. Бид мууг ёрлож бичиж байгаа юм биш, яг л ийм бодит эмгэнэл, аймшиг руу монголчууд явж байна...

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417