АН ингэж үймэх нь лидерүүдэд өчүүхэн ч хохиролгүй, олон мянган гишүүд дэмжигчдэд нь гарзтай

АН ингэж үймэх нь лидерүүдэд өчүүхэн ч хохиролгүй, олон мянган гишүүд дэмжигчдэд нь гарзтай

Намын эсрэг ажилласан УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө. Мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгийн гишүүнээс хаслаа гэж өчигдөр сүртэй мэдээлэв. Энэ нь тэгээд сөрөг хүчний хувьд сайн зүйл юм уу. Олуулаа байх нь сөрөг хүчний зарчим биш юм уу. Ц.Туваан намаасаа байсхийгээд л хөөгддөг. Хуягаа, Ганбаа хоёр намд орж, гарч л байдаг. Зүгээр л чимээгүй хаяж болдоггүй юм уу. Ингэж АН-ын нэрийг барьж нийгэмд дөвчигнөх чинь ардчилалд дэндүү хортой байна. “Өө хөөрхий өнөө муу АН чинь бүр дууслаа шүү” гэж шагшицгаах. Сөрөг хүчингүй төр засаг, сөрөг хүчингүй нам гэдэг бол коммунизм.

АН-ыг зүхмээргүй байна. Яагаад гэвэл ардчиллын үнэт зүйл, үзэл санаанд халтай учраас. Зүгээр л үнэнийг хэлж ярих цаг болж. Энэ нам ингэж уналтад орлоо гээд лидерүүд гэх өнгөрсөн 30 жил нэр нүүр нь болж явсан хэдэн хүнд хохирол өчүүхэн ч байхгүй. Тэд ямар ч цаг үед ядрахааргүй болчихсон хүмүүс. АН-ын буяныг хангалттай хүртсэн хүмүүс. Наад зах нь үр хүүхдүүдээ гадаадад сургаад, ажил хөдөлмөр, бизнестэй болчихсон. МАН-ын дарга нар шиг утааны улирал эхлэнгүүт Хавай, Хайнан, Сентоза... гээд халуун бүсүүдэд очоод хар нүдний шилтэй, наран шарлаганд хэвтэцгээчихдэг хүмүүс. Утаснаасаа АН-ыг хутган үймүүлчихнэ. Явж ороод суучих намын байр ч үгүй АН-д найдах юм өнөөдөр гишүүд, дэмжигсэд, ардчиллын үнэт зүйлд итгэдэг цөөхөн хэсэг л үлдлээ. Мэдээж тэд ерэн оны үе шигээ гудамжинд үлдлээ. Ийм болгож хаячихаад нуугддаг, цагийн байдлыг харж байгаад гарч ирж ноцолддог, АН-ыг хагалан бутаргасаар байгаа нөхдийг намын нийт гишүүдээрээ нэр цохуулан зарлаж намаасаа холдуул...

Эд муусайнаас болоод Монголын ардчилал хохирох, муугаа үзэх ёсгүй. АН-ын төлөө, ардчиллын төлөө зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ явж өнөөдөрт ирсэн мянга мянган гишүүд, дэмжигсдэд үнэхээр гарзтай байна. Тэд өнөөдөр толгой сэгсрэхээс өөрийг хийж үнэндээ чадахгүй байна. АН ийм хөөрхийлөлтэй байгаа нь ардчилал, хүний эрх, улсын тусгаар тогтнол, олон улсын харилцаанд ч хохиролтой тусах нь. Өнөөдөр хаана ардчиллын үнэр байна гэвэл АН-ыг сэтгэлээсээ дэмждэг олон мянган хүний зүрх сэтгэл дотор л байна. Ил гарч ирж, нийгэмд мэдрэгдэж байгаа ардчилал алга.

Ардчиллыг арын өрөөндөө хийчихсэн өнөөдрийн эрх баригчид хоёр хөршдөө дарамтлуулаад сууж байна. АН байхгүй учраас Америк ч хол байх шиг. Энэ гурван том тоглогч /Орос, Хятад, АНУ/-ийн голд жижиг Монголоос өөрийн хэмжээнд тоглолт хийчих хүн хэн байна. Хамгийн том асуудал энэ шүү дээ... Гасалмаар нь өнөөдрийн төрд Монголдоо л томроод байхаас биш өөр газар чадахгүй нөхдүүд бодлого боловсруулж суугаа нь эмгэнэл юм.

Монголчууд өнгөрсөн түүхээс ч тэр, өчигдрийн нийгмээс ч тэр хоёр хөршийн дунд хэрхэн зовохын зовлонг дэндүү сайн мэднэ. Энэ тухай бичсээр, ярьсаар ирсэн. Гэвч гунигт түүх давтагдаж байна, ард түмэн МАН-ыг сонгосоор... Хятад сайхан, баян улс, дэлхийн хоёр дахь том эдийн засаг гээд өнөөдөр бахархаж ярих хүмүүс олон болж. Сайхан нь ил, муухай нь далд байдаг хэт их гүрэн шүү дээ. Хичнээн хүнийг ХКН далд хядаж байгааг мэдэж байгаа хүн дэлхийд байдаг юм уу. Удирдаж байсан сум, гацааныхаа иргэдийн нүдэн дээр буудуулан үхэж байгаа даргын ард ээж аав, эхнэр хүүхэд, ах дүүс, найз нөхөд... хичнээн арван хүн хэлмэгдэн зовж, хүний ёсноос гадуур амьдарч байгааг дэлхий мэдэж чадахгүй байна шүү дээ. Ардчилалгүй улс үндэстэн, сөрөг хүчингүй улс төр гэж энэ. “Оросыг одоо та бүхэн өөр нүдээр хар. Ах нар гэж далжигнахаа боль” хэмээн С.Баяр саяхан манай сонинд ярьсан байна лээ. Орост сургууль төгссөн, орос школтай, орос найзуудтай, Ерөнхий сайд асан яагаад ингэж хэлэв. Орост муудаа биш шүү дээ, ардчилалтай Америк, ардчилалгүй Орос хоёрын ялгааг хардаг, үнэ цэнийг мэдэрсэн хүн болохоор тэгж байгаа юм.

Хэдэн зуун сая иргэнтэй хоёр их гүрний энэхүү ардчилалгүй нийгмийн байдал, иргэдээ үзэл бодлоор гадуурхан шоронд хийж, даргын, намын, тагнуулын сүлжээгээр дамжуулан ард түмнээ дарамтлан амьдарч байгаа байдал гуравхан сая хүнтэй Монголын нийгэмд ирвэл юу болж хувирах вэ. Дэндүү хатуу, харгис тусна. Үнэндээ үхэл л ханхалсан нийгэм болно. Жалга жалгандаа довоо шарлуулж ирсэн, хувиа хичээсэн, эхлээд өөрийгөө боддог монголчуудын уламжлалт сэтгэхүй зовлон ирэхэд нэгнээ нүх рүү түлхэж унагасаар мөхөх шахсан байдаг. Хэлмэгдсэн айлгүй болтлоо баларсан түүх ердөө 80-хан жилийн өмнө. Өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрын архивт байгаа, хэлмэгдэж буудуулсан олон мянган иргэний байцаалт, хавтаст хэргийг зохих зөвшөөрлийн дагуу сөхөж харахад нэг л аймшиг харагддагийг түүхчид ерөөсөө ярьдаггүй юм. Тэр нь юу гэхээр тухайн үед баригдсан Монгол төр засгийн дээгүүр албаны хүмүүс, цэргийн дээд удирдлагуудын байцаалт дотор Агданбуугийн Амар нарын хуруу дарам хэдхэн хүн л нэг ч хүнийг нэрлээгүй, нэрлэсэн ч аль хэдийнэ буудуулсан хүмүүсийг нэрлэсэн байх жишээтэйгээр шүд зуун тэсч гараад Орост очиж буудуулсан байдаг юм шүү дээ. Бусад нь бараг л ойр орчны бүх хүмүүсээ чирсэн, гүтгэсэн, хамсаатан гэж худал мэдүүлсэн байдаг. Яргалал, тамлалт дээд түвшиндээ байсан нь мэдээж. Гэхдээ яс зааж нөхдөө, ах дүүгээ чирэлгүй өөрөөрөө дууссан монгол хүн хэлмэгдсэн мянгад ганц байсан гэж бодохоор бид ямархан хөгийн сэтгэл зүйтэй, хүн чанаргүй, тулсан үед нөхрөө хутгалдаг үндэстэн болохыг гэрчилдэг. Бодит түүх гэдэг биднийг ямар удам угсаа, яс, цус, махны үргэлжлэл юм бэ гэдгийг гэрчилж, баримт үлдээдгээрээ сайн талтай. Тийм болохоор Монголын залуу үе түүхээ өөрийн хэмжээнд уншиж байх ёстой. Түүхээрээ бахархах нь зөв, гэхдээ түүхээсээ бас болгоомжлох, сургамж авах ёстой.

Үүнийг дурдсаны учир нь Монгол нэг намын тогтолцоонд шилжиж, нэг хүний дарангуйлалд орж, төрөөс хувийн өмчид халдаж, хувь хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, чөлөөт хэвлэл амаа барихад хүрвэл, монголчууд шууд л 1937 оны үе шиг бие биенээ нүх рүү түлхэнэ, биесээ барьж иднэ. Ингээд үндэстнээрээ /өмнөх 70 жил шиг, бүүр өмнөх 200 жил шиг/ хоёр хөршийнхөө эрхшээлд амьдарна. Биднийг Бээжингээс, эсвэл Кремлиэс удирдана. Монголын дарга нар орос, эсвэл хятад эхнэртэй болно... Үүнийг хүсээ юу, монголчууд аа.

Тийм биш юм бол ард түмэн ардчиллаа хамгаалах ёстой, түүний түүчээ болсон АН-ыг аврах ёстой. Азийн орнуудад бурхан багшийн сургаал амьдралынх нь мөрдлөг, үзэл санааных нь удирдлага, амьдралд хандах философи нь болчихсон, яг л тэр сургаал номлолдоо үнэнчээр амьдарч, хөгжлийн өндөрлөгт хүрсэн улс орнууд цөөнгүй байна. Библийн судар хичнээн улс үндэстний, хичнээн зуун сая хүний амьдралын мөрдлөг, үзэл санааных нь түүчээ болж зөв сайхан амьдруулж байна. Библид зөв байхыг л сургадаг, тэрийг нь тэд дагадаг. Тэгвэл Ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйл гэдэг Бурхан багшийн сургаал, Библи судар хоёртой яг адилхан хүн төрөлхтний хувьд гайхамшигтай үнэт зүйл, үзэл санаа. Ийм үнэ цэнэтэй ардчиллын зам дээр монголчууд гарч ирээд 30 жил болсон ч дийлэнх мааань ардчиллын энэхүү үнэт зүйл, үзэл санааг дагахгүй, ойлгохгүй байна. Тийм болохоор л ардчилал руу нулимаж, ардчиллын үнэт зүйлийг бүрхэгдүүлж, амиа бодож, хэдхэн хүний хувийн эрх ашгийн тоглолт дунд улс үндэстнээрээ мангартаж явна. Өнгөрсөн 30 жилд Монголын төрийн жолоог аль нам нь илүү барьж байгаа вэ. Тоо мэддэг бол тоолооч... Гэтэл бараг төр бариагүй шахуу АН руу бүх бурууг чихэж, үзэн ядах үзэл суртлыг зогсоо зайгүй явуулж, түүнд нь АН-ын зарим нь орооцолдчихсон явж байгаа нь эрүүл үзэгдэл яавч биш. АН өнөөдөр олон хүүхэдтэй эцэггүй айл шиг бужигнаж байгаа нь үнэн. Гэхдээ ингэж үймж аваад эмхэрнэ. Тэгэхийн тулд эвдрэлцүүлж явдаг нөхдөө тоглолтоос шууд гаргаж, доош нь суулга. Ухаалаг хүмүүсээ дээш нь гарга. АН-ыг аврах нь ард түмний ажил, ардчиллын эрх ашиг юм. Тэрнээс тамга булаалдсан хэдэн хүний хийх үйлс ерөөсөө биш нь тодорхой боллоо.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417