АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт  болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын  задрах явц ялагдлынх нь гол  шалтгаан  болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг  УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа  бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн. Энэ шийдвэрийн  бэх нь  хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж,  түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй  үндэслэл нь “УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө  хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв.  Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын  өмнө нь хөөх шийдвэр гаргасан  бие даагч   Н.Алтанхуяг,  АН-ын хуучин гишүүнчлэлээ  сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар  ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв  гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн  хөөхөд л тус нам   УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын “Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн  УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй. Үүнд  эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр  Д.Ганбат  нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн  бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй  намаасаа гарч МАН-ын ивээлд  багтан  АТГ дээрх хэргээ  хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ. 

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АН-д өрнөж ирсэн үйл явдлуудаас дүгнэхэд  тус  намынхан Монголын улс төрд, нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон УИХ-д хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бус  нам доторх эрх ашиг, намын даргын эрх мэдлийн  төлөө л өвөр зуурын  тэмцэл, ойр холын өс хонзонгоор “амьдарч” ирэв.  Задрах  болсон шалтгааныг лавлавал АН өнгөрсөн 30 жилийн түүхэнд огт шинэчлэгдээгүйд оршиж байгааг   судлаачид  хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн АН-ын талцал, бутралын эх сурвалжийг ойроос биш холоос хайх  хэрэгтэй болж байгаа юм. 

Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх  шатанд  алдаа гаргасантай нь  маргах нэг ч  хүн гарахгүй байх.  Нэг үгээр хэлбэл,  тухайн үед  хувьчлал хийж  цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л  цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө “алалцаж”  байгаа юм.

Нааштай зүйл гэвэл энэ тэмцэл, тулаанаас ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Тиймдээ ч АН өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх сонгуульд ард түмнээс “Үгүй” гэсэн  дүн тавиуллаа. Эвлэрч чадахгүй л байгаа болохоос энэ бол бодит дүн юм. 

АН-ын  толгойд эрх мэдлээ тогтоох тулааныг хэн оройлж байна гэвэл өнөө л  Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд байх жишээтэй. Монголчууд тэднийг   таньчихаад удаа даара  “Үгүй” гэсээр байхад  бүгдийг нь зайлуулчихаад оронд нь шинэ залуусыг гаргаж ирэх ёстой баймаар. Гэтэл 1990-ээд онд  намын толгойд  байсан хүмүүс бүгд төрийн өндөр албыг сэлгээд байж байна. Жаахан  завсар гарвал АТГ-ын босгыг элээж, цаашаа  шоронгийн мухар руу шидэгдчих гээд байдаг учраас зуурсан мөчрөө тавихгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй үхэн хатан зүтгээстэй.  Энд гол учир байгааг АН өнөөгийн байдлаараа улам батлан харуулсаар байна. 

АН-ын  залуус нь  шинэчлэх, өөрчлөх тухай яриагүй биш ярьсан. М.Тулгат тэргүүтэй залууст итгэл үзүүлсэн үү үзүүлсэн.  Гэвч олонх нь “Та нар ач, зээгээ хараад гэртээ суугаач, тэтгэвэртээ гараач” гэсэн утгатай ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөд бодитой хувь нэмэр оруулаагүй, олонх нь хошуугаа нэмэрлэсэн болохоос хуруугаа хөдөлгөсөн нь цөөн. Залуус нь нэг иймэрхүү  хүчгүй байгаа учраас, нөгөөтэйгүүр зарим нь хууччуулын “цүнх баригч” хийж ирсэн тааруухан түүхэндээ  татагдаж  унасан тул АН сулрав. Дээрээс нь Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхээ больсон. Сонгуульд оролцох идэвх буурсан нь нөлөөлж байгаа юм. Үүнд нөгөө л АН-ын толгойд байж төрөөс идэж ууж, намынхаа нэр хүндийг хогийн сав руу шидсэн хүмүүсийн бохир түүх  нэрмээс болж байна. Тэгэхээр магадгүй  хууччуул нь   уучлал хүсч, улс төрөөс бүрмөсөн явсан цагт л  АН сэргэж мэдэх юм.  АН ийнхүү уруугаа  унаж байгаа нь өрсөлдөгчид болоод бусад улс төрийн хүчинд   баярлаад байх сайн зүйл биш л дээ.  АН хүчтэй байж эрх барьж буй  Ардын нам  яван чангарах бус уу. Түүний тулд УИХ дахь бүлгээ тараах бус бэхлэх ёстой юм. Ойр зуурын хэрүүл бус холыг харсан бодлого шийдвэрт анхаараасай. Тийм биш байх аваас  Монголын хувь  заяа   хүндхэн байдал руу  гулсана. Ирэх сард болох Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал” үүнийг олж хараасай. Даргын суудлыг биш эв нэгдлийг дархлаасай. 

 

 

Л.Гэрэл

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417