Төрөөс мэдээлэл хүсэхэд “долоон булчирхай”-гаа тоочих албагүй

Төрөөс мэдээлэл хүсэхэд “долоон булчирхай”-гаа тоочих албагүй

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг  Засгийн газраас боловсруулан УИХ-д  өнгөрсөн хавар өргөн барьсан. Уг хуулийн төсөлд мэдээлэл хариуцагчаас олон нийтэд заавал нээлттэй ил тод байх мэдээллийн төрөл, зүйлийг нэмэгдүүлэн  хамрах хүрээг өргөжүүлсэн нь сайн талтай. Гэвч зарим зүйл, заалт нь  иргэдийн мэдээлэл чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхийг зөрчих, улмаар   төрийн ил тод байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. 

Иргэдийн мэдээлэл эрж хайх эрхийн эхэнд төрийн мэдээлэл ордог. Төрийн мэдээлэл  нээлттэй,  нийтийн өмч байх ёстой. Гэтэл бодит байдалд  иргэд төрөөс  мэдээлэл авахын тулд өөрийн хэн болох, зорилго, шалтгаан, тухайн мэдээллийг юунд ашиглах, сэтгүүл судалгаанд ашиглах гэж байгаа   гэхчлэн “долоон булчирхай”-гаа тоочих болдог. Түүнчлэн мэдээлэл олж авах /амаар, бичгээр/, түүнийгээ түгээх эрх гэж бий. Тэгвэл энэ  эрхүүдийг Нийтийн мэдээллийн тухай хууль баталгаатай хангаж өгч чадаж байна уу. 

 

Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. 

2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хууль  бол мэдээлэл ил тод байх ёстойг тунхагласан. Сүүлд Шилэн дансны тухай хууль гарснаар  илүү нарийн болгосон гэж болно. Гэхдээ тэдгээр хуулиар зохицуулаагүй мэдээллийг очоод асуухад тухайн иргэн, сэтгүүлчийн мэдэх эрхийг хангах асуудал хуульд хэрхэн тусгасан нь тодорхойгүй явж ирэв. Энэ бүхэнд  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай  хуулийн шинэчилсэн найруулга болох Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл хариулт өгөх учиртай. Харамсалтай нь энэ чиглэлд олон “цоорхой” байна. Хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн байр суурийг хүргэе. 

 

-Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилаад, хуулиар хязгаарлалттай, хаалттай гэж тодорхойлсноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана гэж тусгажээ. Гэтэл иргэд энд зааснаас бусад мэдээллийг  яаж авах вэ. Эсвэл ийм эрхгүй гэсэн үг үү? 

-Монгол Улсад мөрдөж ирсэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа “хаалттай” болон “хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдсэн нь анхаарал татаж байна.  Хуулийн төсөлд тодорхойлсноор “Танилцах ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ” гэсэн байх бөгөөд  тус ангилалд багтсан мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд  мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ. Ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна. Нөгөө талаас  нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль  гэх мэт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлах, нууцлахгүйг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулах эрсдэлийг бий болгож байна гэж үзэх үндэслэлтэй.  

 

сонин mn

 

-Хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл ихэнх  хувийг эзлэх  бололтой? 

 

-2016 онд УИХ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаас хойш албаны нууц нэрээр төрийн байгууллагууд мэдээллээ аливаа хяналтгүйгээр нууцлах боломж нээгдсэн. Энэ нь төрийн ил тод байдлыг алдагдуулах иргэдийн мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчих эрсдэл бий болсон. Энэ хууль  2016 онд батлагдсанаар албаны нууц гэдэг ойлголт цоо шинээр бий болж  “задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Энд тодорхой мэдээллийг нууцлахад нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх талаар шалгуурыг огт харгалзаж үзээгүй. Үүний   зэрэгцээ албаны нууцын хүрээг ч тодорхой заалгүй орхигдуулсан.  Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд “Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл төрийн нууцад үл хамаарах мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй” гэж заасан байгаа нь дээрх алдааг засах оролдлого гэж ойлгож байна. Цаашид Төрийн болон албаны нууцын тухай хуульд зохих өөрчлөлт оруулж “албаны нууц”-д оруулж нууцлахыг хориглох мэдээллийн хүрээг зааж тодруулах шаардлагатай байгаа ч Нийтийн мэдээллийн тухай хуульд дээрх заалтыг тусгах байдлаар засах гэж оролдох нь оновчтой шийдэл гэж үзэхгүй байна. 

 

-Мэдээлэл эрж хайх, олж авах, түгээх эрхийг хангахтай холбоотой заалтууд эсрэгээр хэрэгжих үндэслэлтэй гэж ойлгогдож байгаа. Энэ талаар юу хэлэх вэ? 

 

-Хуулийн төслийн есдүгээр  зүйлд "хязгаарлалттай мэдээлэл" авах тохиолдолд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан нөхцөлд олгох мэдээллийг гэж тодорхойлсон байна. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа: 

 

Мэдээлэл авах зорилго

Мэдээлэл боловсруулах, ашиг­лах хүрээ, хадгалах хугацаа 

Мэдээллийг ил болгох эсэх 

Мэдээллийг бусдад дамжуулах эсэх 

Зөвшөөрлөө цуцлах гэхчлэн  нөхцөл тавих нь хуулийг хэрэглэх явцад ойлгомжгүй байдал үүсгэх, улмаар мэдээлэл авах эрхийг боомилох нөхцөл үүсгэх үр дагавартай. 

Мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. Энэ жагсаалтад ямар өгөгдөл тусах нь тодорхойгүй нөхцөлд хуулиар нууцлаагүй төрд байгаа нээлттэй мэдээллийг иргэн, иргэний нийгмийн байгууллага, бусад эрх бүхий этгээд нээлттэй өгөгдөл болгон ашиглахад аливаа байдлаар саад хийх нь мэдээлэлтэй байх эрх чөлөөг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. 

Иргэн Үндсэн хуульд заасан “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар” мэдээлэл хайн хүлээж авсан бол түүнийг хэрхэн ашиглах талаар хүсэлт гаргах нь төрөөс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд нь хяналт тавьж, зохицуулах гэсэн оролдлого болох бөгөөд мэдээлэлтэй байх эрхийг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. Мэдээллийг хаалттай,  хязгаарлалттай мэдээлэл гэж шинээр ангилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг дордуулах эрсдэл үүсгэж байна. 

 

Ч.Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417