М.Тулгат: Монголд нэг нам ноёрхогч тогтолцоо бий болсныг сүүлийн үеийн сонгуулиуд, улс төрийн үйл явц нотоллоо

М.Тулгат: Монголд нэг нам ноёрхогч тогтолцоо бий болсныг сүүлийн үеийн сонгуулиуд, улс төрийн үйл явц нотоллоо

Ардчилсан намын дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй холбоотой үүссэн асуудлууд иргэдийн анхаарлын төвд байна. Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаад байсан бол одоо УИХ дахь бүлэг нь хоёр хуваагдчихаж байгаа хэрэг үү. Яг ямар асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөч?

-Ардчилсан нам ирэх сарын 5-нд эвлэрлийн Их хурлаа хийхээр хоёр талаасаа ойлголцоод, тодорхой хүчин чармайлтууд гаргаад ажиллаж байсан. Гэвч аравдугаар сарын 11-нд болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн даргыг өөрчлөх санал гаргасан. Үүний хариуд АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат Ц.Туваан гишүүнийг бүлэгт харьяалагдах боломжгүй тухай мэдэгдсэн. Наймдугаар сарын сүүлээр намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ц.Тувааныг намын гишүүний бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байсныг танилцуулж, тэр шийдвэрт үндэслэсэн гэж байсан. Түүнчлэн энэ асуудал Ж.Батсуурь, Н.Ганибал нарын гишүүд дээр ч яригдаад цааш хөвөрчихлөө. Ардчилсан нам хоёр бүлэгтэй болчихсон юм шиг асуудал үүсч байна. Үнэндээ Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэх, шинэчлэлт өөрчлөлтийн өмнөх ийм чухал үед ингэж асуудлыг хурцатгаж, Ардчилсан намын нөхцөл байдлыг хүнд байдалд оруулсан үйл явдал болоод байна.

-Ардчилсан намын гишүүд ийнхүү дотроос хагаралдаж байгаагийн шалтгаан нь юу юм бол. Эрх мэдэл, албан тушаалын ашиг сонирхол хэн нэгэнд нь байна уу?

-Би хэлж мэдэхгүй байна. Янз бүрийн таамаг, хардлага дэвшүүлж болно, гэхдээ нүдээр үзэж чихээр сонсоогүй зүйлийг нуршиж яриад яахав. Ер нь бол эвлэрнэ, нэгдэнэ гэдэг бол амаргүй процесс. Ийм үед буцаагаад нөхцөл байдлыг хүндрүүлэх асуудал үүсгэж байгаа хүмүүст харамсаж байна.

-Сая болж өнгөрсөн УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад явагдсан нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Энэ удаагийн нөхөн сонгуулиар аль аль тойрогт ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Одоо тэгээд ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан нөхөд тангараг өргөнө гээд сууж байна. Энэ бол ардчиллын зарчмаас ухрах том ухралт, буруу жишиг. Нийт сонгогчдын талаас илүү нь саналаа өгөөгүй, оролцоогүй сонгуулиар гарч ирсэн нөхөд бидний дээр гараад хууль тогтоогч болох нь байна. Урьд өмнө ирц нь хүрээгүй сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан түүх байхгүй. Хэрэв цаашид ирц хамаагүй болох юм бол эрх баригчид үйлдэл болон эс үйлдлээрээ ирцийг хамгийн бага байлгаж, зөвхөн өөрсдийн бэлдсэн, багцалсан хатуу сүлжээг дайчлан санал өгүүлэх замаар “бор халзан хонь” ч байсан төрд гардаг болгоно. Сонгогчид боловсролгүй, улс төрийн идэвхгүй байх тусам, санал өгөхөөр очиход саадтай, түвэгтэй байх тусмаа эрх баригчдад ашигтай байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, ардчилал үхжих тусам төр барьж буй хэсэгт ашигтай. Олон намын тогтолцоо нэртэй хэзээ ч ялдаггүй тоглоомын хэдэн намтай, сонгууль нэртэй жүжиг шоу хийдэг улс болно гэсэн үг.Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бол ганц хоёр хүн УИХ-ын гишүүн болох эсэх асуудал бус, цааш цаашдаа Монголын ардчилалд буруу жишиг тогтох уу, үгүй юү гэдэг асуудалтай холбогдчихож байгаа юм.

-Өчигдөр СЕХ-ны гадаа танай намаас цуглаан зохион байгуулж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Сонгууль эрхэлсэн төв байгууллагын зүгээс бид хуулийн дагуу л ажилласан гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Ардчилсан нам өчигдөр нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Бид Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тэд бол ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан хүмүүс. Монгол төрийн өндөр босгыг зарчмын хувьд давж чадаагүй хүмүүс гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-т ирц 50 хувьд хүрсэн байх зарчмыг тусгасан хэрнээ 78.5-д нэмэлт санал хураалтаар шууд шийдэхээр заасан нь зарчмын хувьд зөрчилтэй хоёр заалт болчихож байгаа юм. Ер нь бол эрх баригчид хуулийн энэ хэсгийг батлахдаа ирцээс үл хамаарч сонгогддог болохыг санаархжээ. Ирц муу байгаа нь иргэдийн улс төрийн идэвх, намуудад болон улстөрчдөд итгэх итгэл суларсны илрэл. Тийм байхад улс төрчид, намууд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг тоглоом тоглож болохгүй. Олонх нь оролцож, олонхоороо шийдвэр гаргадаг ардчиллын үндсэн зарчим алдагдаж болохгүй. Энд зөвхөн ирцийн асуудлаас гадна сонгуулийн луйвартай холбоотой мэдээлэл, гомдлууд ирсээр байгаа бөгөөд, үүн дээр эрх баригчид төрийн албан хаагчид, төсвийн хөрөнгө мөнгийг дайчлан ашиглаж, хавтгайруулан бэлдсэн халамжийн сүлжээгээр дамжуулан саналыг багцалж байгаа нь цаашид шударга сонгууль явагдах боломжийг хааж байна гэж үзсэн учир бид мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм.

-Танай намын нэр дэвшигчид сонгогчдын хүлээж байснаас маш бага санал авлаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?

-Сонгуулийн ялагдал бол өөрсдийн муугийнх гэж үзэж, нэн түрүүнд өөрсдийн алдаа дутагдалд дүгнэлт хийх ёстой. Тиймээс ялагдлыг бол хүлээн зөвшөөрнө. АН өнөөдөр угаасаа дотроо ч асуудалтай, хүнд цаг үеэ туулаад явж байна. Харин энэ удаагийн сонгуулийн бас нэг хэлээд байгаа зүйл бол зөвхөн АН-д биш, өнөөдрийн Засгийн газарт иргэд чимээгүй дүн тавьж байгаа явдал юм. МАН ялсан мэт боловч ялагдлаа. Жишээ нь, Хэнтийн тойргийг аваад үзье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг төрд гаргасан тойрог, хүн амаар ойролцоо бусад аймгуудаас 8-10 дахин их төсөв батлуулж, улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт оруулж байгаа энэ аймагт сонгуулийн ирц арайчүү 46 хувьд хүрлээ. Одоо Засаг даргаар ажиллаж байгаа, ид хүч бяраа мэдэрсэн хүн нь нэр дэвшээд байхад шүү дээ. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, хэнтийчүүд Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа, төрд итгэлгүй байгаагаа харууллаа. Сонгинохайрхан дүүргийн 48.9 хувийн тухайд ч ялгаагүй. Хотын даргын, Хууль зүйн сайдын гарч ирсэн тойрог. УИХ, нийслэл, дүүрэг гээд бүх шатны сонгуульд 100 хувь МАН ялсан, нийслэлд “хамгийн улаан”, МАН-ы түшиц бааз гэж хэлж болохуйц тойрог. Гэтэл мөн л ирц хүрсэнгүй. Сонгинохайрханчууд төрд итгэлгүй байна. Энэ бол эрх баригчдад тавьж байгаа дүн.

-Дэлхий нийтээр сонгуулийн идэвх буурч байгаа гэгддэг. Үүнийг монголчууд бас тойрсонгүй гэж үзэж болох уу?

-Хоёр их гүрний дунд, тэр дундаа авторитар дэглэмтэй улсуудын дунд хавчуулагдсан орны хувьд парламентын ардчилал бол манай тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа. Ардчиллаар баталгааждаг улс төрийн системийн дархлаа унах л юм бол гадны гүрнүүдийн тоглоом болно. Тиймээс бид энэ дархлаагаа, баталгаагаа хангахын тулд санаа зовж байх ёстой. Ирцгүй сонгууль бол олон улсад “apathy” гэгддэг үзэгдэл, монголоор орчуулбал “цөхрөл” бий болж байгааг харуулж байна. Ард түмэн улс төрд сонирхолгүй болж, улстөрчдөд итгэл алдаж, цөхөрч эхэллээ. Энэ бол аюултай үзэгдэл. Аль нэг нам бусадтайгаа харьцуулахад ийм амжилт гаргалаа, тийм амжилт гаргалаа гэж хөөрцөглөх зүйл огт биш. Монгол төрийн нэр хүнд бүхэлдээ унаж байна гэсэн үг. Энэ асуудал бүх намд хамаатай. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэхүү нөхцөл байдлын талаар харин зөв дүгнэж, ирц 50 хувьд хүрээгүйд санаа зовж, дүгнэлт хийж байна гээд энэ үзэгдэл ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлнө гэсэн байсан. Бид нэг эх оронтой, үндэстний хувьд нэг эрх ашигтай. Намууд энэ асуудлаас гарахын тулд хамтран ажиллаж, Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль зэрэгт нягт нямбай өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.

-Ардчилсан нам цаашид хэрхэн ажиллах вэ?

-Нөхөн сонгуулийн үр дүнг задаргаагаар нь авч үзвэл МАН-ын нэр дэвшигчид АН-ын нэр дэвшигчдээс 4-5 дахин олон санал авсан байна лээ. Бүх нам, эсвэл, бие даагчид нийлээд ч МАН-ын нэр дэвшигчийн авсан саналд хүрэхгүй байна. Гэтэл социологийн судалгаагаар учиргүй тасраад алга болсон юм байхгүй. Эрх баригчдын рейтинг унасаар байгаа. Нэг нам төрийн аппарат, албан хаагчдыг дайчилж, төсвийн хөрөнгийг ашиглаж, халамжийн сүлжээгээр баглаж, санал худалдан авах, улсын бүртгэл дээр ажиллах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэн мөнхийн ялалт байгуулж байх жишээ ардчилал бэхжээгүй улс орнуудад байдаг. Манайд санал худалдан авах ажиллагаа явж байгааг Транспэрэнси Интернэшнл зэрэг олон улсын байгууллагуудын судалгаа ч харуулсан. Эцэст нь энэ бүхэн “dominant party system” буюу “нэг нам ноёрхсон тогтолцоо” Монголд нэгэнт бий болсны илрэл бөгөөд, үүнийг сүүлийн гурван удаагийн шат шатны сонгууль нотолж байна. Энэ нь АН-д сөрөг хүчний хувьд шинэ нөхцөл байдал үүссэнийг бодитоор дүгнэж, шинэ бодлого, шинэ улс төр хийхийг шаардаж байна. Ардчилсан нам цаашид дотроо бэхжих, дотоод ардчиллаа хангах, бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдэд түүнийгээ сайтар хүргэх зэргээр ажиллах шаардлагатай. Мөн энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намуудын тухай хуульд саналаа оруулах, цааш цаашид сонгуулийн зарчимд өөрчлөлт оруулах, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөнгөний сонгууль явагддаг тогтолцоог халахын тулд идэвх зүтгэл гарган ажиллах шаардлагатай болж байна.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417