“Монгол бөхийг дэлхийд тунхаглах” мэргэжлийн лиг

2021-10-26, 10:20 Cпорт 536 1
“Монгол бөхийг дэлхийд тунхаглах” мэргэжлийн лиг

Үндэсний бөхийн барилдааны мэргэжлийн лиг болох сураг гарснаас хойш үзэгчдэд хүлээлт үүссэн. Багийн биш ганцаарчилсан спортын лиг хэр амжилттай байх нь сонин. Олны хүлээлтэд байсан мэргэжлийн лиг өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдлаа. Барилдаан товлосон цагтаа эхлэв. Дэвжээн дээр барилдах эхний найман бөх гарч ирснээс хойш барилдааны хугацаа явж эхэлнэ. Нэгийн давааны гуравдугаар дүйцэд улсын харцага О.Хангай барилдахаар гарч ирсэнгүй. Мэргэжлийн лигт барилдах бөх тухайн дүйц гарснаас хойш гарч ирээгүй 30 секунд тутамд нэг оноог учраа бөхдөө алдах юм. Хэрэв таван минут хүлээлгэвэл өрсөлдөгч нь 10 оноотой болж даваа авна. Энэ нь хэн нэгэн бөх үзэгчдийг хүлээлгэж, чилээхгүй тамирчдад үүрэг хариуцлагыг нь мэдрүүлсэн чухал дүрэм шиг санагдаж байлаа. Бөхчүүд барилдааны шинэ дүрэмдээ уялдуулж түргэн шуурхай, уран хурц барилдааныг гаргаж үзэгчдийг баясгасан. 

Түргэн шуурхай барилдаж байгаа бөхчүүд шахуу хуваарьтай ойрхон барилдаантай энэ лигт амжилт гаргахыг улсын харцага Т.Баасанхүү, аймгийн арслан Э.Сумьяабат нар харууллаа. Идэвхийн оноогоор тэргүүлж яваад цаг дуусахаас өмнө өвдөг шороодсон тохиолдол долоон удаа гарчээ. Энэ барилдаануудад даваа авсан долоон бөхийн зургаа нь дараагийн даваанд унасан байна. Энэ нь лигт түргэн шуурхай барилдаж байж амжилт ирнэ гэдэг бас нэгэн баримт юм. Дэвжээн дээрх барилдаан бүрт нэг шүүгч хөлийн цэц байгаа нь элдэв маргаан гаргахаас сэргийлж шударга барилдахад эерэг нөлөө үзүүлж байв. Аливаа спорт яаж хөгжих нь дүрмээсээ шалтгаалдаг. Лигийн бөхчүүд дүрэмдээ тохируулан бэлтгэл хийж дараагийн барилдааныг илүү сонирхолтой, үзүүштэй болгох биз. 

“Хил хязгааргүй спорт” ТББ санаачилж МҮБХ, “Эрхэт Монгол” групп  хамтран зохион байгуулсан үндэсний бөхийн мэргэжлийн анхдугаар лигийн эхний барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Кореа Оптик Монголиа” компанийн бөх улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, улсын начин Н.Мустафа үзүүрлэсэн юм. Түрүүлсэн бөхийн чансааны оноонд 1500, үзүүрлэсэн бөх 900 оноотой болж байна. Харин шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд 500, наймд үлдсэнд нь 250, нэг давсанд 150, оролцсон бөхчүүдэд 70 оноо өгсөн. Үндэсний бөхийн мэргэжлийн лиг бүтэн жилийн турш үргэлжлэх учир чансааны оноо цаашид чухал юм. Нэгийн даваанд унасан бөхөд 125 мянган төгрөгийн шагнал олгож байгаа нь энэ лиг бөхчүүддээ ээлтэйг харууллаа. 

 

ЛИГИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ МЭРГЭЖЛИЙН БОЛГОХОД ИВЭЭН ТЭТГЭГЧ ЧУХАЛ

 

Барилдааны дараа “Хил хязгааргүй спорт” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Бат-Эрдэнэтэй цаашдын үйл ажиллагааны талаар тодрууллаа. 

 

-Энэ барилдааныг дээд зиндааны гэж нэрлэж байсан. Өөр ямар зиндаа байгаа вэ?

-Лигийн санаачлагчдын баг ярилцаад гурван хэсэг барилдаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Хэсгээ одоохондоо “Зиндаа” гэж нэрлэж байна. Үндэсний бөхийн мэргэжлийн лигийг “Эрхэт Монгол” групп ивээн тэтгэж байгаа. Ивээн тэтгэгч компани олширвол нөгөө хоёр барилдааныг нь зохион байгуулахаар төлөвлөж байна. Бөхчүүдийг зиндаанд хуваахдаа ямар нэгэн цол эрэмбээр хуваарилахгүй. Гурван зиндааны ялгаа нь шагналын сан. Тухайлбал, 10 саяас дээш шагналын сантай байж дээд зиндааг зохион байгуулна. Дунд зиндаанд долоо, доод зиндаанд гурван сая төгрөгийн шагналын сан шаардлагатай. Доод хоёр зиндааг ивээн тэтгэх байгууллага олдвол тухайн байгууллагын нэрэмжит болгож зохионо. Ингэснээр лигийн барилдаан сард гурван удаа болдог болох юм. Мөн гурван зиндааны нэг ялгаа нь чансааны оноо. Ямар зиндаанд түрүүлснээс шалтгаалж оноо өөрчлөгдөнө.

 

-Лигийн төгсгөлд чансааны оноогоор бөхчүүдийг эрэмбэлэх үү?

-Тэгнэ ээ. Чансаагаар тэргүүлж байгаа шилдэг бөхчүүдийн хооронд шагналын сан өндөртэй шигшээ барилдааныг зохион байгуулна. 

 

-Лигийн эхний барилдааны дараа үзэгчид бөхчүүдээс ямар санал шүүмжлэл ирсэн бэ. Түүнээс шалтгаалж дүрэмдээ өөрчлөлт хийх үү?

-Барилдсан бөхчүүдээс барилдааны хугацааг багасгах санал оруулсан. Үүнийг дэмжиж хугацааг багасгах төлөвлөгөөтэй байгаа.

Үзэгчид, бөхчүүдийн санал болон бид өөрсдийн судалгаа, шинжилгээг хийгээд барилдааныхаа дүрмийг илүү боловсронгуй болгох болно.

-Лиг өргөжин тэлж хамрагдах бөхийн тоо нэмэгдэнэ. Нэг барилдаанд барилдах бөхийн тоонд хязгаар бий юу?

 

-Тодорхой тоо заахгүй. Хэт их болбол барилдааныхаа тоог нэмж зохицуулна. Үүний тулд ивээн тэтгэгч олох нь чухал байгаа юм. Мөн лигийг өргөжүүлж олон үзэгчтэй, мэргэжлийн болгохын тулд багийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Үндэсний бөхийн анхдугаар лиг үндэсний уламжлалыг үгүй хийж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Шударга өрсөлдөөн, шударга шүүлт, үзэгчдийн сэтгэл ханамжийг эрхэмлэгч “Үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн цаашид оршин тогтнох эсэхийг үзэгчид дэнслэх биз ээ.

 

Б.Дэмбэрэлням

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417