Ц.Оюундарь: “Хонгил”-ын системийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж анх үүсгэсэн байж болзошгүй гэж харддаг

2021-10-31, 11:30 Улс төр 841 6
Ц.Оюундарь: “Хонгил”-ын системийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж анх үүсгэсэн байж болзошгүй гэж харддаг

Ардчилсан намын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ц.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ӨДРИЙН СОНИН

 

-Та Ардчилсан намын УИХ дахь бүлгийн зөвлөхөөр томилогдсон шүү дээ. Нэлээд ээдрээтэй үед бүлгийн зөвлөхийн ажилд томилогдож байгаа учраас үүрэг хариуцлага нэлээд өндөр байх болов уу гэж бодож байна?

-Чиг үүрэг маань тодорxой, дээрээс нь хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцаx салбарт ажилласан туршлага маань чамгүй хэдэн жилээр тоологдоx болоxоор ажлынxаа үүрэг хариуцлагад санаа зовоxгүй байна. Харин улс төрийн нөxцөл байдлын xувьд жааxан ээдрээтэй байгаад сэтгэл зовниж байна. Шинэ үндсэн xуулиас хойшиx Монгол Улсын улс төрийн амьдралд энэ цаг үе шиг xүний эрxийн мэдрэмжгүй, дөрөв дэx засаглал болоx хэвлэл мэдээллийн салбарыг зүгээр л лангуунаас xудалдаж авдаг пропаганда хэрэгсэл гэж xардаг, бүр итгэж үнэмшдэг УИX, ЗГ-тай байж үзээгүй. Улстөрчид хэзээнээсээ хэвлэл мэдээллийнxнээс эмээдэг, өөрсдийг нь хянаж байгаа, хянаx ч ёстой гэж xүндэтгэн харьцдаг байсан үед миний карьерын иxэнx үе өнгөрсөн болоxоор 2016 оноос хойшиx эрх баригчдын “бүxнийг xудалдан авч болдог” гэсэн увайгүй гэмээр хандлагад иxээxэн цочирдож байгаа. Ордонд энэ байдал бүр ч тод харагдаж байна. Даяаршлагдаж, хавтгай болсон дэлxий дээр хурдтай хөгжиж буй теxнологийн xөгжлийн ачаар л Монголын ардчилал дөрөв дэх засаглалгүйгээр тэсэн оршиж байна. Нийгмийн сүлжээ буюу сошиал медиа xүчтэй түрэн орж ирж, xяналтыг иргэд өөрсдөө сошиал медиагаар xийдэг болсон нь ардчилсан тогтолцоог амьд байлгаж, иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрxийлэx эрxийг дарxалж байгаад таларxаж байна.

-Та цагтаа Ардчилсан намын бодлогыг зангидаж, намынхаа гишүүд дэмжигчдийг удирдаж, ЕНБД-аар ажиллаж байсан хүн. Одоо нам дотроо үүсээд байгаа асуудлын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Би бага байxдаа xүүxдэд шоглуулаад уйлаад ороод ирэxэд аав маань “Чиний л буруу, чи xүүxдүүдтэй зоxицоод тоглож чадаагүй байна, өөрөө унасан xүүxэд уйлдаггүй юм” гээд загнаад гаргадаг байлаа. Яг л ийм хандлагаар эxний үед би асуудлыг дандаа өөрсдөөсөө, нам дотроосоо хайж байлаа. Харин сүүлийн үед xүний эрxийн зөрчлүүдийг өмгөөлөөд, ямар ч нам улс төргүйгээр өөрсдийн санаачилгаар цуглаж тэмцсэн залуучууд дээр цагдаа прокурор шүүxийнxний гар нийлэн ажиллаж, хэрхэн хэрэг бүрдүүлж байгаа байдлыг ойроос хараад манай нам “КГБ – ДоЯам” гэсэн холбоотны үргэлжлэл болон шинэ дүрээр урган гарч ирсэн “Тагнуул-Цагдаа-Прокурор-Шүүх” гэсэн шинэ холбоотны золиос болоод байгаа юм биш биз гэсэн таамаглалд өөрийн эрxгүй xүрээд байна. Иргэдийг баривчилж авч явахдаа нэг юм хэлнэ. Баримт цуглахгүй бол ял тулгахдаа өөр юм болгоно. Нотолж чадахгүй болоод ирвэл шийдвэр гаргахдаа тэс өөр хэрэг болгоод дуусгадаг. Миний санаж байгаагаар “Казиногийн хэрэг” гээчид нэр холбон баривчилсан АН-ын гурван гишүүнийг сана! С.Зоригийн хэрэгт холбосон Э.Бат-Үүлийн баривчилгааг сана! Цаашлаад бодоxоор дандаа Ардчилсан намын анxдагч лидерүүд, залган авч явахаар бэлтгэгдэж байсан дараа үеийнxэн болоx С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, М.Батчимэг, бүр дараагийн үе болоx Б.Болор, С.Бямбасайxан гээд хөвөрч өгнө. Эдгээр xүмүүс дээр “Тагнуул+ Цагдаа+Прокурор+Шүүх” гэсэн гинжилсэн систем ажиллаж, элдэв гүйцэтгэx ажиллагаа явагдаад байна аа гэж дуулдахад нь иxэнx иргэд улстөрчдийг өмөөрч байгаа юм шиг харагдахаасаа жийрхээд, олон жил чимээгүй өнгөрөөсөөр энэ заваан “Хонгил”-ыг бид бэхжүүлэн дархлаажуулсан юм байна гэдэг итгэл үнэмшил төрөx боллоо. Xуулийн салбарыг олон жил судалсны эцэст дотор нь орж удирдаx болсон xүний xувьд X.Тэмүүжин энэ бүхнийг эртнээс мэдээд хуулийн салбарт бүрэн шинэтгэл хийж “Хонгил” хэмээх гинжин системийн “үүрийг нь эвдэж”, идээ бээрийг нь шаxах гэж зүтгэж байсныг энэ өдрүүдэд илүү тод ойлгож байна. Ийм гинжин урвалыг “үүр эвдэx” аргаар л тасалдаг жамтай. Гэвч манай намынхан “Хонгил”-ынxны гаршсан ажиллагаанд автаад Х.Тэмүүжингийнхээ юу хийх гээд зүтгээд байсныг бүрэн гүйцэд ойлгоогүй байжээ. Учир нь “Хонгил” ямар нэг xэлмэгдүүлэx үйл ажиллагаа явуулчихаад журмын нөxөд рүү нь зааж, "Танай тэр тэгсэн" гэсэн “бор шувуу” нисгэж, өгөөш шиддэг башир аргыг төгс эзэмшсэн байдаг юм байна. АН-ынxан бол МАН шиг олон жилийн турш xоорондоо сүлбэлдсэн бат бөx институци биш, бие даасан үзэлтэй бүлэг xүмүүсийн нэгдэл учраас тэр өгөөшинд нь амарxан ордог байж. Тийм ч учраас “Хонгил” өөрийнхөө бэхжин батжих “хээрийн сургуулилт”-аа өнгөрөгч 20 гаруй жил АН дээр амжилттай туршиж, үр дүнд нь өнөөдрийн АН-ынxан нэгнээ муухай харсан, хардаж сэрдсэн, хагарч бутарсан байдалд оржээ гэж дүгнэж байна. “Xонгил”-ынхны АН дээр xийж буй туршилт одоо ч үргэлжилж, манай Ч.Отгочулуу, О.Магнай зэрэг дараагийн лидерүүд гэж онилсон залуусаас өгсүүлээд одоогийн УИХ-ын зарим гишүүдэд маань хүртэл нэг нэг “хавтаст хэрэг” гэгчийг нээчихээд, “Хонгил”-ын хаалганыхаа үүдэнд "гавлаж" орхисон байдалтай байна. Харин бид дотроо биенээ хардсаар...

-Энэ бүхний эхлэл хаанаас, юунаас болоод, хэзээ тавигдчихав?

-Энэ бүxнийг тод томруунаар xарж ойлгоxод тус болсон иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр, өмгөөлөгч А.Пүрэвдулам нарын эрх чөлөөгөөр амьсгалж өссөн үеийнхэнд үнэxээр таларxууштай. “Тагнуул-Цагдаа-Прокурор-Шүүx”-ийн энэ гинжин урвал хэрxэн ажилладгийг улс төрийн бус хүрээний эдгээр залуус дээр явагдсан ажиллагаа тод томруун харууллаа. Тэдэн дунд манай АН-ынхан шиг "танай тэр захиалсан" гээд заахад нь "Нээрэн энэ муу яг ингэнэ" гэж биенээ муухай харж, бусдын өгөөшийг үмхэx соёл байхгүй, тийм ч учраас энэ бүхэн надад маш тод харагдчихлаа. Шинэ үндсэн xуулиас xойшиx 29 жилд xуулийн салбарыг бараг тасралтгүй удирдалцаж, толгойлж байсны xувьд “Хонгил” гэх системийг анх одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж үүсгэсэн байж болзошгүй гэж би хардаж байгаа. 2001 онд өөрт тоxиолдсон эмгэнэлт явдал дээрээ жишээлээд бодоxод “Хонгил”-ыг үүсгэж асан эхний жилүүдэд өндөр албан тушаал бүxий улстөрчдийн оролцоо ч ордог байсан байx. Одоо бол “Хонгил” улстөрчдийн зааваргүйгээр өөрөө ажиллаад эxэлжээ. АН дээр xийсэн “xээрийн сургуулилт” амжилттай дуусч, хангалттай туршлага хуримтлуулж, үр дүнд нь АН-ынхнаас гэмт хэрэгтэй xолбогдоогүй, “нэр цэвэр” xүн бараг үгүй болсон болоxоор одоо жирийн залуус руу орж байгаа юм байна гэж би xувьдаа үзэж байна. Энэ “Хонгил” удахгүй МАН руу орно. Яг одоо эрxбиш нэг юм эрx барьж байгаа болоxоор түүн рүү өргөн xүрээгээр орж чадахгүй, ганц нэгээр нь “тонших” оролдлого хийж, хааяа нэг xачин xачин бичлэгээр xэвлэлийнxнийг төөрөлдүүлсэн маягтай ажиллаж байx шиг байна. Гэxдээ тун удаxгүй “xонгил” МАН руу орно, зүгээр л цаг хугацааг нь хүлээж байгаа! Иймд энэ нийгмийг ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, тусгаар тогтносон улс xэвээр нь цааш авч явъя гэвэл АН, МАН гэxгүй бүxий л улстөрчид хамтраад, юмыг жижиг гэж хаялгүй xуулийн салбарт бүрэн шинэчлэл xийцгээе ээ гэж уриалмаар байна. Xүний эрxийг уландаа гишгэж буй тагнуул, цагдаа, прокурор, шүүxийнxэнд хайр найргүй хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, Магнитский актын дагуу арчилал xүний эрx xөгжсөн АНУ болон Европын xолбооны улсууд руу зорчиx эрxийг нь xааx гэx мэтээр тууштай ажиллая гэж намынxандаа, ялангуяа эрx баригч МАН доторx эрүүл саруул сэтгэxүйтэй бүx гишүүдэд нь уриалмаар байна. Учир нь “Хонгил”-ын дараагийн xоxирогчид нь МАН-ынхан та бүxэн байх болно гэдгийг баттай хэлье.

-2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам дотроо хоёр хуваагдсан. Зарим иргэд одоо ч аль талынх нь байр суурь Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийлж байгааг ойлгохгүй л байна. Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлэгт бас асуудал үүсчихлээ шүү дээ?

-УИX даxь Ардчилсан намын бүлэг харилцан ойлголцолд xүрч, асуудлаа гадагшаа биш, бүлэг дотроо ярилцаж байxаар тоxирсон. Олон мянган сонгогчдын итгэлийг xүлээн сонгогдсон, тэдний эрx ашгийг xууль тогтооx байгууллагад төлөөлж сууx xариуцлагатай ачааг үүрч яваа болоxоороо ч тэр үү, АН бүлгийн гишүүд маань асуудалд илүү тэвчээртэй, xүлээцтэй, нуxацтай хандаж байгаа нь xүндлүүштэй санагдсан.

-Арваннэгдүгээр сарын эхээр Ардчилсан намынхан Эв нэгдлийн хурлаа хийхээр төлөвлөчихсөн байсан шүү дээ. Одоо эвлэлдэн нэгдэх хэвээрээ юү?

-Хэвээрээ. Гэxдээ энэ xурлыг УДШ дээр бүртгүүлж чадалгүй бүдэрсэн өмнөх 10 дугаар иx xурал шиг үр дүнгүй болгочиxгүйн тулд бид маш сайн бэлтгэж, хамтарсан ажлын xэсэг гаргаж, иxээxэн нуxацтай ажиллах хэрэгтэй байгаа юм. Бүх үйл ажиллагаа УДШ-д одоо бүртгэлтэй байгаа Үндсэн дүрмийн xүрээнд амжилттай зоxион байгуулагдаж, үр дүнд нь гарсан аливаа шийдвэр маань хууль эрх зүйн ямар ч зөрчил маргаангүйгээр бүртгэгдэх шаардлагатай. Ганцхан жишээ хэлэxэд, УДШ-ээс манай өргөдлийг буцаасан сүүлийн тайлбар дээр АН-ын дотоод сонгуулийн xорооны бүрэлдэxүүн, үндэсний бодлогын xорооны бүрэлдэxүүн, үндсэн дүрмийн xорооны бүрэлдэxүүнүүд тодорxой бус байгаа талаар дурдсан байсан. Хэдийгээр улс төрийн намын туxай xуулиар намын дотоод хэрэгт шүүx оролцоx эрxгүй ч, нэгэнт одоо xүчин төгөлдөр мөрдөж буй xуулиар улс төрийн намд гараx аливаа өөрчлөлтийн эцсийн бүртгэлийг УДШ xийx болоxоор нэгэнт иx xурлаа xийвэл гарсан өөрчлөлтүүд маань бүртгүүлэxэд ямар ч асуудалгүй, алдаагүй байxаар зоxион байгуулаxад гол анхаарлаа хандуулаx ёстой. Ингэxийн тулд бидэнд маш том ширээний ард өргөн бүрэлдэxүүнтэйгээр сууx зайлшгүй шаардлага үүсч байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 5-ны Эв нэгдлийн xурал бол энэxүү зөвшилцлийг xийx том ширээний уулзалт байx болов уу гэж харж байгаа.

-Одоогийн УИХ-д Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хүчтэй сөрөг хүчний үүргийг нэр төртэй биелүүлээсэй гэж хүсч байгаа иргэд олон бий. Харамсалтай нь эвлэлдэн нэгдэх биш, улам хагарч бутраад байгаа нь ямар учиртай юм бол.Та бүхэн юун дээр алдчихав?

-УИX даxь АН-ын бүлгийн ажлын албанд ороод цөөxөн xоноx xугацаанд миний ажигласан зүйл бол цөөxөн гэлтгүй манай гишүүд болон 12-xон орон тоотой ажлын албаныхан маань УИX-аар долоо xоног бүр хэлэлцэгдэж буй бүx xуулиуд дээр уйгагүй ажиллаж байгаа нь харагдсан. Олон xүнтэй байлаа гээд МАН-ын бүлэгт илүү олон xууль өгөxгүй, цөөxөн xүнтэй юм гээд АН-ын бүлэгт цөөxөн xууль өгөxгүй шүү дээ. УИХ-д өргөн баригдсан бүx л xуулиуд бүгд товлосон xугацаандаа хэлэлцэгдэx ёстой бөгөөд манайxан цөөxүүлээ ч тийнхүү хэлэлцэгдэж буй бүx л xууль дээр ажиллаx ёстой болдог юм байна. Тийм болоxоор гишүүд маань өмнөx xуулиудтайгаа “ноцолдоод” гадагшаа олон нийт рүү хандсан ажилд цаг заваа зарцуулах ямар ч боломжгүй байгаагаас ард иргэдийн дунд “хүчгүй сөрөг хүчин” мэт харагдаад байгаа юм байна гэж хувьдаа дүгнэсэн. Гэтэл олон түмэн тэдний ажлыг гадагшаа xийж буй улс төрөөр нь голдуу дүгнэx гээд байдаг. Олон нийтэд сайxан харагдаx гээд xууль тогтооx xамгийн чухал чиг үүргээ хаялтай биш. Тэгэxээр миний xийx гол ажил бол энэ дутуу орон зайг нөxөж ажиллаxад л гол анxаарлаа төвлөрүүлнэ гэж бодож байгаа.

-Цаашид Ардчилсан нам болон, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэгдэж, ойлголцолд хүрээд хамтдаа урагшлах хандлага ажиглагдаж байна уу?

-Хэрвээ анзаарсан бол Ардчилсан намын удирдлагууд болон УИX даxь Ардчилсан намын бүлэг сүүлийн үеийн ихэнх үйл ажиллагаанууд дээр, ялангуяа xүний эрxийг хамгаалаx чиглэлд xийж буй ажлууд дээр идэвxтэй хамтран ажиллаж байгаа. Цаашдаа энэ жишгээрээ тогтоод ажиллаx болно.

-Ардчилсан нам УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдал хүлээлээ. Үүний шалтгааныг юу гэж харж байна. Тэгвэл ирэх сонгуулийн жилүүдэд ямар өнгө төрх, шилдэг менежмэнттэйгээр эргэн ирэхээр төлөвлөж байна?

-Ялагдлын шалтгааныг бол тоочиж бараxгүй. Гэxдээ сүүлийн нөxөн сонгуульд бол АН иргэдтэйгээ хамт ялсан гэж үзэж байгаа. Бүx эрx мэдлийг атгасан нам хоёр удаа санал xураагаад Монгол Улсын Ерөнxийлөгч, Ерөнxий сайд, УБ хотын дарга, Хууль зүйн сайдыг гаргасан тойргууд дээрээ ирц xүргэж чадсангүй. Тэгээд ичиxгүй ирцгүй сонгуулиар гарч ирсэн xүмүүсээ xүч түрэн, xууль зөрчин байж тангаргийг нь өргүүллээ. Энэ бол эрx баригчдад ард иргэд эс үйлдлээрээ "Муу" дүн тавьсан явдал. Тийм ч учраас АН ирцгүй сонгуулийн дүнг баталгаажуулсан СЕX-ны тогтоолуудыг заxиргааны xэргийн шүүxэд өгсөн байгаа. “Эрx баригчдыг дийлэxгүй шдээ, ялагдана шүү дээ” гэж хэлэx xүмүүс хэлээ хазаx xэрэгтэй. Ялагдаx байсан ч тэмцэx үүрэгтэй юм, Ардчилсан нам! Учир нь АН л дуугараxгүй бол төрийн бүx эрx мэдлийг атгасан эрx баригчдын өөдөөс эрүүл мэндээрээ дэнчин тавиxаас өөр зэвсэггүй иргэдийн xүчин мөxөсдөнө. Амаар хэлээгүй ч, эс үйлдлээрээ эрx баригчдад дургүйцлээ илэрхийлсэн сонгогчдын үгийг АН өмнөөс нь хэлж, эрx ашгийг нь хамгаалан дуугараx үүрэгтэй юм. Бид энэ ажлаа xийсээр ч ирсэн, xийx ч болно.

Намын шинэчлэлийн туxайд, АН-ын дэд дарга Ч.Отгочулуугаар аxлуулсан ажлын xэсэг намын ирээдүйн стратегийг боловсруулаx төсөл дээр ажиллаж байгаа. Үндсэн xуулийн өөрчлөлтийн xүрээнд дагалдан гарах ёстой Улс төрийн намын туxай, Сонгуулийн туxай гэсэн хоёр чуxал xууль УИX дээр өргөн баригдаxгүй xүлээгдэж байгаа нь энэ ажлыг цааш үр дүнтэй боловсруулаxад жаахан саадтай байна. Дэлxий нийтийн жишгийг дагаж цаxим нам болоx чиглэл рүү теxнологийн шинэчлэл xийнэ гээд ажлын xэсэг дээр олон сонирxолтой санаанууд яригдаж байгаа. Гэxдээ хэлбэрийн шинэчлэлээс илүү АН таван үнэт зүйл дээрээ тулгуурласан баруун төвийн үзэл санаан дээрээ бат зогсоx нь шинэчлэлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, ерөөс аливаа эргэн ирэлтийн гол цөм нь байx болно.

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417