436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

2021-11-02, 18:08 Цаг үе 532 0
436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, хайс, хашлага, ногоон байгууламжийг сүйтгэх, эвдэж, гэмтээх явдал олонтоо тохиолддог. Автомашин барих үедээ хариуцлага алдах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэргээс үүдэлтэйгээр замын хашлага, хайс төдийгүй таримал ургамал, мод, бут, сөөгийг их хэмжээгээр гэмтээдэг байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд энэ төрлийн зөрчил илүү нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Явган зорчигчид  зуны улиралд зүлгэн дээр гишгэдэггүй хэр нь намар өвс хагдрахаас хавар ногоо цухуйх хүртэлх хугацаанд хаа дуртай газраараа явж, хөрсийг зүлэг ургах нөхцөлгүй болтол нь дагтаршуулж орхидог байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

 

Ногоон байгууламжид учруулсан хохирлын 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлдэг

 

сонин mn

 

УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбат:

 

 

 

-Нийслэлийн ногоон байгууламж зуны улиралд гэмтэх нь бага байдаг. Харин арваннэгдүгээр сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гэмтэл маш ихээр учруулдаг. Явган зорчигчид л гэхэд зуны урин дулаан цагт  зүлгэн дээр гишгэхгүй хэр нь өвөлдөө дуртай газраараа алхаж туучдаг. Ер нь автомашины осол аваараас үүдэлтэй гэмтэл зонхилдог. Тэр дундаа баяр ёслолын үеэр осол аваар нэмэгдэж, тэр хэрээр нийтийн эзэмшилд, ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулах нь бий. Өнгөрсөн жилд л гэхэд 150 сая төгрөгийн хохирлыг ногоон байгууламж, нийтийн эзэмшилд учруулсан байна. 2021 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 137 сая төгрөгийг хохирлыг барагдуулаад байгаа.

 

Ер нь нийт осол хэргийн 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлж, хохирлыг барагдуулж байгаа. Үлдсэн тал хувь нь олддоггүй. Нийслэлийн хэмжээний ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж ногоон байгууламж, мод, бут, сөөгийг гэмтээчихээд нөхөн сэргээж, төлбөр, мөнгө өгдөггүй. Энэ нь эргээд нийслэлчүүдийн ая тухтай амьдралд сөргөөр нөлөөлөх төдийгүй нийтийн эзэмшлийг эвдэн сүйтгэж, хотын хувьд эдийн засгийн хор хохирол учруулж буй хэрэг юм.  

 

-Ногоон байгууламжийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ. Мод, бут, сөөг, ургамлан хашлагыг хэрхэн үнэлж, төлбөрийг барагдуулдаг вэ?

 

-2007 оны НИТХ-ын 18 дугаар тогтоолоор баталсан  “Ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын журам”-ыг баримталж, ногоон байгууламжийн үнэлгээг тогтоодог. Нэг ширхэг навчит модыг 487.500 төгрөгөөр, шилмүүст модыг 587.500 төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Дээрээс нь тухайн модны ургасан жил, тэр хугацаанд арчилгаанд зориулсан хөрөнгө мөнгийг нэмж тооцдог. Энэхүү үнэлгээ 2007 оноос өнөөг хүртэл мөрдөж байгаа учир шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах  шаардлага зайлшгүй тулгамдаж байна.

 

сонин mn

 

 

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

 

Нийтийн эзэмшлийн зам, талбай бол нийслэлчүүдийн өмч. Тэдгээрийг нийслэлийнхний төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж байгуулж, арчилж хамгаалж байдаг. Гэтэл зарим иргэний хариуцлагагүй байдал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос  болж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа авто замын хайс, хашлагыг эвдэж, нураах явдал олон гардаг. Хариуцлагагүй иргэний энэ үйлдлийг хэрхэн илрүүлж, хохирлыг барагдуулж чадаж байгаа эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодрууллаа.

 

сонин mn

 

-Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг  нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг  жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг.  Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна

Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа. Хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн камержуулалт сайжирснаар нөхөн төлөлт нэмэгдэж байна.

 

Хамгийн сүүлд л гэхэд Наадамчдын гудамжны  замын хойд тал, Яармаг худалдааны төвийн баруун талд “Торгонзүлэг” ХХК-ийн арчилгаанд хамаардаг талбай дээр нэг нарс, дөрвөн ширхэг тулаас, хоёр ширхэг ногоон шон, зургаан метр урт  тросс дайрсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, “Nissan Caravan” маркийн машины  эзэн холбогдогч болохыг олж тогтоосон. Хохирлын хувьд энэ жил 65 сая төгрөгийн хохирол учирснаас 63 саяыг нь барагдуулсан. Тээврийн цагдаагийн албаныхан маань эзэн холбогдогч тогтооход тусалж байгаа.

 

-Хайс, хашлагыг дотооддоо үйлдвэрлэж байгаа юу?

 

-Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж, хайс, хашлагаа үйлдвэрлэж байгаа. Гадаадаас оруулж ирдэг нь ч бас бий байх. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хувьд хайс, хашлагыг сэргээх, эвдэрснийг шинэчлэх ажлыг хариуцан ажилладаг. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417