УЦС-ын хөгжлийн тушаа иргэд үү, улстөрчид үү?

2021-11-09, 10:04 Цаг үе 315 0
УЦС-ын хөгжлийн тушаа иргэд үү, улстөрчид үү?

Коронавируст цар тахлын гамшиг эрчим хүч, шатахууны хомсдолыг бий болгож, хүчирхэг болон хөгжиж байгаа хэмээн ялгалгүй дэлхийн улс орнуудыг сандаргах болсон. Европын орнууд, Хятадын зах зээл эрчим хүчний дутагдлаа нөхөх эрэл хайгуулд гарсныг өгүүлсэн мэдээ олон улсын хэвлэлээр өдөр тутам гарч байна. Хаа сайгүй үүсч буй эрчим хүчний дутагдал манайд бүр ч эртнээс бугшсаар ирэв.

 

Монгол Улс баруун хязгаарын Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 70 хувийг ОХУ-аас импортоор авч,  төлбөрт нь жил бүр 18-20 тэрбум төгрөгийг хойд хөршдөө тушаадаг. Баруун гурван аймгийг дотоодын эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох үүрэг үе үеийн Засгийн газрын толгойны  өвчин байсаар ирсэн бол Засгийн газар өнгөрсөн  есдүгээр сард Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх болсноо зарлаж, 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай УЦС-ын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэлийг тодруулж байлаа.

Дээрх  компаниуд есдүгээр сарын 18-нд Эрчим хүчний яамтай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурж, баруун бүсийн гурван аймгийн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах галт тэрэг хурдаа авсан. Гэвч ямар нэгэн бүтээн байгуулалт эхлэх болохоор л элдэв саадтай тулгардаг “уламжлал” ёсоор Эрдэнэбүрэнгийн УЦС эсэргүүцэлтэй тулгардаг  нь бараг л  жишиг болжээ. Учир нь иргэдийн зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмжиж нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй өнөө хүрлээ. 

 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулаад баруун бүсийн гурван аймгаа эрчим хүчний нөөцөөр бүрэн хангаж чадвал Засгийн газар болон орон нутгийн хэрэглэгчид хамтдаа ОХУ-д жил бүр төлдөг 18-20 тэрбум төгрөгөө хэмнэнэ. УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно. Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Мөн загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх, усан сангийн хуримтлагдсан ус орчны агаарт чийгшил нэмж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө өгнө гэх мэт давуу талыг тоочих УИХ-ын гишүүд бараг гарч ирсэнгүй. Сонгууль болохоор нутаг руугаа гүйж, би ийм ч юм хийнэ, хийх гэж байна хэмээн сайрхаж, чуулганы завсарлагаар очихдоо батлагдсан батлагдаагүй хууль яриад буцдаг гишүүд улс орныхоо бүтээн байгуулалтын талаар ганц ч үг ганхийхгүй байгаа.

Өнгөрсөн сард Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар шаардлага хүргүүлэхээр 1000 гаруй км-ыг туулан нийслэлд ирсэн. Тэд УЦС баригдсанаар 150 айлын хашаа хороо, хадлангийн талбай, бэлчээр хиймэл нууранд живэхээр нөхцөл байдал үүснэ хэмээн гайхширч байсан юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сангийн урт нь 24 км, өргөн нь дөрвөн  км хэмжээтэй. Усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9700 га газрыг хамрагдана. Усан сан байгуулагдах талбайд 258 өрх амьдарч байгаа. Эдгээр өрхийн амьдралын нөхцлийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлнэ гэдэг шийдвэр аль хэдийнэ гарсан ч орон нутгийн засаг захиргаа малчдад танилцуулалгүй, тэднийг алс холоос чирэгдэл болгон нийслэл рүү явуулчихсан мэдээ бий.

Яг энд бүтээн байгуулалтыг тойрсон “улстөржилт” явагдсан бөгөөд Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, “Улиаст Ховд гол” ТББ-ын тэргүүн Х.Даваасүрэн тэргүүтэй хэсэг хүмүүс мэдээлэлгүй малчдыг төөрөгдүүлэн хот руу илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тухайлбал, сумын Засаг дарга С.Өлзийг Увсаас УИХ-д гарч ирсэн О.Цогтгэрэл нар дэмжин орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшүүлсэнийг хот, хөдөөгүй мэддэг болжээ.

 

Сайн яривал энэ УЦС-ын домог аль эрт, өмнөх зууны үеийн 1964 оноос эхэлсэн байдаг. Ховд голд 90 МВт-ын станц барих судалгааг энэ онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд судалсан бөгөөд олон жил яригдсан төслийг 2018 онд Монголын тал дахин судалж, уг станцыг барихаар болсон юм. Гэвч орон нутгийн иргэдийн амьдралыг тэтгэж, эдийн засгаа хэмнэх төслийг УИХ-ын гишүүд нууцхан эсэргүүцэж, гар хөлдөө энгийн номхон малчдыг ашиглаж байгаа нь эвгүй. “Би”-гээр өвчилсөн, хийсэн багахан ажлаа минийх хэмээн овоглоод тавьчихдаа магнай нь тэнийдэг, хувиа хичээсэн улстөрчдийн балгийг нийгэм, нийгмийн нэг хэсэг иргэд бид үүрэх учиргүй.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417