Хөрөнгө оруулалтыг боомилогч “гацаа” юу вэ?

2021-11-11, 10:23 Цаг үе 369 0
Хөрөнгө оруулалтыг боомилогч “гацаа” юу вэ?

Цар тахал дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах чадалтай гэдгээ харуулсан. Манай улсын хувьд ч амаргүй цаг хугацааг туулж өнгөрүүллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх боломжит бүхий л хувилбарыг авч, хэрэгжүүлж байгаа. Гэхдээ “бай”-гаа оносон эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

ИМПОРТООС ЭКСПОРТ РУУ...

Эдийн засгийг эрчимжүүлж, эрүүл мэндээ хамгаалахад зориулж 10 их наядын хөтөлбөр боловсруулан ажиллаж эхэлсэн. Гэвч бизнесийнхэн, үйлдвэрлэгчид сэтгэл дундуур хэвээр л байгаа. Учир нь ирэх жилийн эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэх инфляцийн дарамтыг тэсч гарах чадамж бараг л байхгүй хэмээн эдийн засагч, судлаачид ярьдаг. Хэдийгээр Сангийн сайд болоод яамны мэргэжилтнүүд, зарим эдийн засагчид ирэх онд эдийн засаг таван хувьд хүрч сэргэнэ гэж байгаа ч бодит хөрсөнд буухдаа инфляц болон үнийн өсөлтөд “идүүлчих вий” гэх болгоомжлол байгаа юм.

Эдийн засгийн өсөлт, төсвийн орлого төвлөрүүлэлтэд жин дарах ачаа үүрэх нь бизнесийн салбар. Тэр дундаа уул уурхайн салбарынхан. Бүр тодруулбал, зэс, нүүрсний орлого манай улсын хувьд “олимпийн найдвар” гэж болно. Нөгөөтэйгүүр бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хэрхэх вэ гэдгээс олон зүйл хамаарна. Учир нь ирэх жил хэдэн төгрөгийн орлого олж, хэрхэн зарцуулах вэ гэдгээ дөрөв хоногийн дараа батлах гэж байна. Төсвийн төслөөс харахад ирэх онд 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд 1.2 сая тонн зэс, 36.7 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ. Харин 18.2 их наядын зарлага гаргахаар төсөвлөсөн байна.

Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбар тэр дундаа зэс, нүүрсний орлого голлох нөлөө үзүүлдэг. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар 517.1 сая ам.долларын нүүрс, 2.3 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ.  Мэдээж ирэх жилийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд ч дээрх бүтээгдэхүүний экспорт чухал нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой аж ахуйн нэгж, төслүүдийг саадгүй явуулах нь төрийнхний баримталж буй зарчим гэж болно.

Сангийн сайдын хэлж буйгаар төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлөх төслүүдийг хөдөлгөхөөс гадна, хил, гаалийн асуудлыг ч цэгцэлж, урд хөрштэйгээ харилцан тохиролцох нь анхаарал хандуулах асуудал аж. Түүнчлэн цаашид иргэдийн бодит орлогыг өсгөх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь өдгөө тулгамдсан асуудал хэвээр байгаа. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр онцолж байв. Тэрээр стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгох шаардлагатай гэсэн юм.

Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал гэдэг. Гэхдээ...

 

МУУ Л БОЛ... УУЛ УУРХАЙ ГЭЖ ҮҮ

Бодит байдалд хөрөнгө оруулалтыг монголчууд тийм ч найрсагаар хүлээж авдаггүй. Тухайлбал, Оюутолгой төсөл. Монгол Улсын эдийн засгийн огцом өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан хэдий ч өдийг хүртэл “баалуулсаар” л байгаа. Үндсэндээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин тийм ч таатай биш. Зүй нь хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг санхүүжүүлэх механизм болдог.

2011 онд 17.4 хувиар өссөн эдийн засаг аажмаар буурсаар 2020 онд -4.6 хувьд хүрсэн нь олон хүчин зүйлээс хамааралтай бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацааных нь эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт, хатуу хөл хорио зэргээс хамааралтай хэмээн эдийн засагч Л.Оюун хэлэв. Уналттай эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулалтын өгөөж эерэг нөлөө үзүүлэх учиртай. Харамсалтай нь 2015 оноос буурч эхэлсэн хөрөнгө оруулалт 2017 онд сэргэх хандлагатай байсан ч өнгөрсөн он буюу 2020 онд огцом буурч сөрөг утгатай болсон юм. Мэдээж энэ нь короновирусийн нөлөө. Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалахад төрийн зүгээс онцгой анхаарч ажиллахыг уриалж ирсэн. Гэвч дээд, дунд, доод шатандаа нөхцөл байдал ямар байдгийг хэн хүнгүй л мэдэх байх. Даргын хэлснийг доод шатанд биелэгдэх хүртэл хэрхэн хувирч өөрчлөгдөхийг таашгүй. Учир нь Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн гацаа хэрхэснийг монголчууд харж байгаа. Хамаарч болох бүхий л дарга нар очсон боловч төдийлөн өөрчлөгдсөн нь үгүй.

Нэгэнт дэлхий нийтээр цар тахалтай эвлэрч, мөр зэрэгцэн ажиллаж амьдрах замыг сонгож буй энэ үед бид ч ялгаагүй амьдралын хэвийн хэвшилд орох учиртай. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ирэх оны эхний улиралд инфляцийн дарамт үүсэх эрсдэл байгааг улсын төсвийн хэлэлцүүлгийг үеэр сануулж байв. Тиймээс бид эдийн засгаа сэргээхийн тулд нэн тэргүүнд хийх ажлаа эрэмбэлэх ёстой. Мэдээж орлого олох боломжтой бүхнийг дэмжих хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө оруулалтын өгөөжийг бүх нийтээр хэрхэн хүртэх вэ гэдгийг тодорхойлох учиртай болов уу.

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар нэгэнтээ "Монгол Улс зэс, нүүрсээрээ том тоглогч болох бүрэн боломжтой. Энэ боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь ахархан бодлоготой холбоотой. Монгол Улсад урт хугацааны уул уурхай хэрэгтэй” гэж байв. Харин “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл "Өнөөдөр муу, муухай бүхнийг уул уурхай руу чихэж байна. Тиймээс салбарын зовлон, жаргалыг ойлгодоггүй хүмүүст зөв мэдээллийг өгөхөд хамтарч ажилламаар байна. Бодит мэдээллийг олон нийтэд хүргэснэээр тэд эрүүл ухаанаар дүгнэлт хийх боломжтой" хэмээн 2015 оны Монголын эдийн засгийн форумын үеэр ярьж байсан юм.

Харамсалтай нь тухайн үед ярьж байсан энэ асуудал одоо ч хэвээр үргэлжилсээр... Уул уурхайн салбарынхан адлагдсаар л байгаа. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд өлсгөхгүй, дааруулахгүй байх ачааны хүндийг уул уурхайн салбарынхан л үүрсэн. Үүнийг мартаж болохгүй. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ?

 

ГАЦАА ЮУ, ГАЖУУДАЛ УУ

Энэ удаагийн эдийн засгийн өсөлтөд бизнесийн салбарынхны тогтвортой, дарамт, чирэгдэл багатай ажиллах орчин хамгийн чухал гэдгийг бизнесменүүд ярьж байна. Дээд шатны бүхий л байгууллагаас хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн ажлаа эхлэх гэхээр дунд шатандаа гацаадаг асуудал байсаар байгааг тэд уулзалт бүр дээр л учирладаг. Гэвч өнөөдрийг хүртэл байдал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Эхлэхээр зэхэж буй эсвэл эхэлсэн төслүүдийг гацаах нь энүүхэнд.

Ялангуяа орон нутагт хийж хэрэгжүүлэх ажил хамгийн их саад бэрхшээлийг даван туулах болдог байна. Учир нь хууль, дүрэм журмын дагуу бүрдүүлсэн бичиг баримтаа үзүүлэхийн сацуу хэрхэн ажиллах гэж байгаагаа тайлбарлаж, төсөв, төлөвлөгөөгөө  танилцуулсан ч ойлгохыг хүсэхгүй эс бөгөөс ойлгосон ч хувийн эрх ашгийг тэргүүнд тавьж хандах нь ажлыг цалгардуулах, цаг алдах, үр өгөөжийг бууруулах хор уршигтайг уул уурхайн салбарынхан ярьж байна. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжсэнээр орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг үл тоомсорлон явцуу байдлаар хандан эсэргүүцэх явдал байсаар. Гэхдээ энэ нь хэсэг бүлэг этгээдийн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй маргаан болдогийг салбарын мэргэжилтнүүд учирлаж байна. Тухайлбал, ойрмогхон чулуун нүүрсний орд ашиглах лицензтэй холбоотой маргаан гарч байгаа харагдсан. Тэнд нутгийн иргэд үнэхээр эсэргүүцэж байгаа юу эсвэл өдөөн хатгалганд өртсөн үү гэдгийг тайлах аргагүй юм. Мэдээж нутгийн иргэд орон нутаг, уул усаа хамгаалах хэрэгтэй. Гэхдээ ирээдүйд үлдэх өгөөж, үр ашиг юу вэ гэдэг нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртай юм.

Манай улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бүхий л боломжит ажлуудыг хийж ирсэн. Ялангуяа хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэдэг. Хамгийн гол нь улс төрийн нөхцөл байдал, хувийн эрх ашгийг эрхэмлэгчдийн дарамт шахалтад өртөх эрсдэлээс хамгаалах гарц, гаргалгаа хэт сул байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлж буй. Ялангуяа монголчууд хэзээнээсээ л хөрөнгө оруулагчдыг үргээж, хашрааж ирсэн нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн байдаг. 2015 оны Монголын эдийн засгийн форумын үеэр хөрөнгө оруулалтын орчин хийгээд түүнийг хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудлыг онцлон хөндөж байсныг санаж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл буурсан, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн бүх шатандаа итгэл алдагдсан хэмээн тухайн үед ярьж байв.

Гэтэл Хятадын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад дэлхийн хамгийн шилдэг нөхцөлийг бүрдүүлэх боломж олгохуйц болсон аж. Хятадын хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчин ойрын 5-10 жилийн хугацаанд урьд хожид байгаагүйгээр таатай байгааг Дэлхийн банкны тайлан баталгаажуулжээ. Тодруулбал, 2020 оны тайланд Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноороо өмнөх жилээс 14 байраар огцом үсэрч 31 дүгээр байранд орсон байна.

Бид эдийн засгаа эрчимжүүлэх боломжоо дайчлан ажиллах цаг үе хаяанд ирсэн. Хэдийгээр эдийн засаг ирэх жил таван хувиар өснө гэж байгаа ч гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр алгуур сэргэнэ хэмээн Азийн хөгжлийн банкны экспертүүд хэлж байлаа. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг энэ онд алгуур сэргэж, харин ирэх жил цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сайжирснаар эдийн засгийн өсөлт ажиглагдана хэмээн тус банкнаас гаргасан тайланд дурдсан байна. Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд хоёр тэрбум ам.долларын экспорт болдог. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж байж зэс, алтны борлуулалт өснө. Нүүрс хоёр тэрбум ам.долларын орлого авч ирдэг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байгаа. Гэтэл энэ боломжоо ашиглаж чадалгүй алдчих вий гэсэн болгоомжлол ч байна. Хил гаалийн гацаанаас гадна хэрэгжих боломжтой төслүүдээ царцаахгүй байхсан. Эцсийн дүндээ, хөрөнгө оруулалтын гацаа нь эрх ашгийн зөрчилдөөн үү эсвэл төрийн бодлогын алдаа юу...

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417