Р.Эмүжин: Ч.Номин төмс тараах юу ч биш, УИХ-ын гишүүдийг Тэрэлж сүйхдээ нэг бус цуглуулж дайлсан гэж байгаа

Р.Эмүжин: Ч.Номин төмс тараах юу ч биш, УИХ-ын гишүүдийг Тэрэлж сүйхдээ нэг бус цуглуулж дайлсан гэж байгаа

Төр түшнэ гэдэг гаднын хэдэн шоу нэвтрүүлгийг гайгүй сайн хуулахын нэр биш ээ, аавынхаа компанийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллахтай ч харьцуулах юм биш. Аль ч намын гишүүн биш гэж намтартаа бичүүлчихээд ашиг сонирхлын асар том бүлэглэлд багтаж суудаг ч алба биш. Ч.Номин бол 38 настай, энэ төрийн хамгийн залуу сайд, зүй нь дэмжээд л сууж баймаар залуу үе. Гэхдээ Ч.Номин бол Монгол дахь кастын системийг өөрөө ч ухамсарлахгүйгээр дэмжигчдийн хамгийн том төлөөлөл.

Төрийн сайд хийхийг Тэрэлж сүйх амралтын газартаа гишүүд сайд нарыг цуглуулж, уулгаж идүүлж, найрлан назгайрах явдал гэж ойлгоод байж болохгүй. Газар тариалангийн салбарын хамгийн том татаас залгигч "Гачуурт" компаниас илүү Сэлэнгийн тариаланчид, Орхон, Онон мөрнийг бараадсан ногоочид энэ улсыг төмс хүнсний ногоогоор бор зүрх, божин бор гараараа чадан ядан хангадаг гэдгийг санах хэрэгтэй.

Энэ төрд гадаадын их дээд сургууль дүүргэж, өнгөтэйг өмсөж, өнөтэйг эдэлж өссөн, юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш гэдгийг бүгд харж байна. Төрийн сэнтий, төрлийн хэлхээгээ ядаж ялгаж салгадаг байж сайд хийж, саад гэтэлдэг юм шүү дээ. Гэтэл яав? Улс түмний хүссэнээр Улсын циркийг төрд буцааж авчирсангүй. Оронд нь 21 аймагт нүүдлийн цирк тоглуулна гэж 210 саяыг л төсөвт суулгууллаа. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэж үүнийг хэлдэг юм. Циркийг л лав Соёлын сайд маань ах дүү луйварчдаас аваад ирэх сэтгэлгүй юм байна, чадахгүй ч биз, чацга нэгтэй болсон гэж ойлгох уу, чадал дутлаа гэж үзэх үү?

Соёлын сайдын Төрийн ордонд төмс тараах юу ч биш ээ. Нөгөө хэдэн учраа олохгүй, учраагаа ялгахгүй удаж байгаа гишүүдийг чинь Тэрэлж сүйхдээ нэг бус цуглуулж дайлсан гэж байгаа. Очсон өдрийнхөө орой "Ах аа надад туслаарай, эгч ээ намайг дэмжээрэй" гээд л дунд нь тонголзоод тормойтол хөвж өгнө. Хамтдаа ууж идэж, хатны ёсоор дайлж цайлж, бүжиглэж бужигнаж хоночихоод, өглөө нь өнөө хөөрхөн Номин чинь эрс хувирна. Ширээ ахалж, шил нь татаж, хөлөө ачиж суучихаад " За зүгээр үү, сайхан амарцгаасан уу, хөөе тэр ээ, тэгвэл яасан юм бэ?" гээд юмны эзэн, сумны занги болчихсон угтдаг гэж нэг бус гишүүн нэжгээд бус удаа хэлцэх л юм билээ. Хүний хоол идэж, хүний тансаг амралтанд тухалсан нөгөө муу гишүүд яахав дээ, гөлөг болдог юм байгаа биз дээ. Төр барих чинь ийм амархан юм уу гэсэн яриа ч бас гарсан л байсан.

Ер нь бол эдийн засагчаар төгссөн хүнийг хөрөнгө харж соёлын салбартаа тахичихаад гоочлуулаад байдаг нь сайдын суудалдаа төлж буй үнэ хөлс нь юм л даа, МонголТВ-дээ хэчнээн хөөрхөн байлаа. Ямартай ч Номин гэдэг мөнгөгүй Засгийн мөнгөтэй гүнж Соёлын яамандаа 272.4 тэрбумын төсөв батлуулж чадлаа. Энэ мөнгөөр юу хийхийг нь харж л байя. Тэнд Нара, Ганжавхлан хоёр хандив цуглуулаад соёлын ажил хийгээд гүйгээд байдаг, энд 272 тэрбумын төсөвтэй Соёлын сайд Номин тэднээс илүү гарч, бэрхийг туулж, ихийг хийж чадах уу? Соёлын яам бол анх байгуулагдаж, Ч.Номинг сайдаар томилсон цагаасаа төр дэх кастын системийг хөгжүүлсэн газар.

Энэ яамнаас хөрөнгөждөг хэдхэн хүн бий, эдүгээ дэндүү тодорхой болсон. Тэр хэдхэн тэжээврээ даган эргэлдэж, түүнийгээ төр түшиж байна гэж эндүүрч, Тэрэлж сүйхийн хэдэн таваг хоол, хэдэн шил виски, Гачууртын төмсөөр улсаа хэмжиж, ууж идэхээ зохицуулж байгаа бол ухрах араандаа гацжээ гэсэн үг. Үүнийг л санаж яв. Үлгэр эхэлсэнтэйгээ адил төгсдөггүй юм шүү. Төр дэх кастын системийг хөгжүүлээд, юмтай айлын сумтай хүүхэн өөрийгөө тойрсон өчүүхэн сонирхлуудаар өнгөт нийгэм бүтээгээд болоод байна гэхээр баян ядуу, бандгар туранхайн ялгаа балай их өндрөө авчээ гээд хэлчихэд буруудахгүй. Бэрхийн хүүгийн тоглоомын Засгийн бэл, өнгө хоёр нь болж явах ёстой юм уу, бэрхийг туулж, соёлыг санагалзан нурж яваа ард түмнийхээ савангаас эхэлдэг соёл, угаалгын нунтагаас анхалдаг соёлч байдал, урлаг соёлоор өртөөлдөг уламжлал шинэчлэлийн гүүр байх ёстой юу, бодоод үзээрэй. Энэ төвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд энэ төрийн гялгар гоёл, ганхсан хундаганы чимэг болохоосоо илүү утга учир, агуулга анир нь болж явах учиртай юм.

Ч.Номинг ордонд төмс тараагаад учраа олохгүй гүйж явахад наана чинь М Ойл-ын Пунсалмаа 1000 эмэгтэйг ажлын байраар хангаад, экспортын савангийн 50 хувийг нийлүүлэх үйлдвэр байгуулаад, хөдөөний бүсгүйчүүдэд соёлыг түгээгээд, боловсролыг уламжлаад, ээж, эмэгтэйчүүдээр нь дамжуулан өрх гэрийг өөрчлөх гээд явж байна. Нүдээ нээ дээ, монголчуудыг төмс байцаа идүүлж, түмпэнд хувцсаа угаадаг болохоос эхлээд, театрт жүжиг үздэг, танц эргэдэг болтол соёлжуулах гэж зүтгэж ирсэн С.Янжмаа, С.Удвал, Э.Оюун, Р.Пагмадулам, Ц.Мөнхөө нарынхаа намтрыг унш даа. Тэгээд дараа нь А.Меркел, Хиллари Клинтон, К.Райс нарыг имрээд үзээрэй.

Р.Эмүжин

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417