Б.Өнөрмаа: Хүүхдийн хүчирхийллийг мэдэж, мэдээлэх гол хүмүүс бол өрхийн эмч, багш нар

2021-11-17, 10:20 Цаг үе 492 0
Б.Өнөрмаа: Хүүхдийн хүчирхийллийг мэдэж, мэдээлэх гол хүмүүс бол өрхийн эмч, багш нар

Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар УЕПГ-ын Сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.

 

-Монголд хүүхдийн эрхийн зөрчил ямар байгааг тоон мэдээллээс өөрөөр харах боломж ховор байна. Ер нь хүүхдийн эрхийн зөрчлийг хэр илрүүлж, шийдвэрлэж байна вэ? 

-Монгол Улсад хамгийн их эрх нь зөрчигдөж байгаа хэсэг бол өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд. Хүүхдийн эрх зөрчигдөж байгааг өдөр бүр, алхам тутам олж хардаг ч огт илрүүлж шалгаж чадахгүй байна. Үүнд бодлогын шинжтэй олон зүйл хийх шаардлагатайг харууллаа.

Прокурорын байгууллага зөрчил гаргасан нэг хүн дээр болон хохирогчид 70 асуумж боловсруулж 3048 материалыг нэг бүрчлэн үзэж шалгасан. Эндээс хүүхдийн зөрчлийн 88.5 хувь нь орон гэртээ, 66 хувь нь согтуугаар, 65.5 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий төрсөн эцэг нь гэсэн дүн гарлаа.Судалгаанаас анхаарал татаж байгаа нэг зүйл нь зөрчил үйлдэгчийн 46.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 79 хувь нь 27- 45 насных байгаа юм. Өөрөөр хэлбэл, ид хөдөлмөрлөх насны хүмүүсийн архины хэрэглээ өндөр. Нөгөө талаас хэдийгээр бүрэн дунд боловсролтой ч эрхэлсэн тодорхой ажилгүй байгааг харуулж байна. Энэ дунд тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй.

 

-Аливаа гэмт хэргийг бууруулья гэвэл ялын бодлогыг чангатгая гэдэг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэх нь давтан хүчирхийлэл үйлдэх шалтгаан болж байна гэдэг. Үүнд судлаачийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Зөрчил үйлдсэн 27-45 насны хүмүүсийг долоо хоног баривчлаад 10 цагийн албадан сургалтад суулгаад явуулж байгаа. Тэр айл долоо хоног л тайван өнжинө. Баривчилгаа, сургалт дуусаад дахин давтагддаг. Гурван удаа давтагдахаар нь аргаа бараад эрүүгийн хариуцлага хүлээ гээд явуулна. 3048 аавыг иймэрхүү маягаар шийтгэлээ. Ингэснээр хүүхдийн эрхийн зөрчил буурах уу. Харин бүр эсрэгээрээ өрөөсгөл гэр бүлд өсөх нөхцлийг бий болгож байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчилтэй тэмцэхийн тулд дан ганц ялын бодлогыг чангатгаад энэ асуудал шийдэгдэхгүй.

Баривчлах, хорьж шийтгэх бол аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах үр дүнтэй арга хэлбэр биш. Хуулийн зорилгод ч нийцэхгүй. Тиймээс арай өөр маягаар хандах хэрэгтэй.

Судлаачийн хувьд саналаа хэлэхэд зөрчил үйлдэх гол шалтгаан буюу архины хамаарлаас салгах хэрэгтэй. Монгол Улсыг тэр чигээр нь ярихаа больё. Жижиг хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Нэг хороонд эрсдэлтэй өрхийн судалгаа гэж байх ёстой. Өрөөсгөл гэр бүлд өсч байгаа, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, ямар нэг байдлаар ажил хийх боломжгүй гишүүнтэй болон урьд нь ял шийтгүүлж байсан. Архинаас хамааралтай гэр бүлд өсч байгаа бол эрсдэлт орчин гэж нэрлэдэг. Төрийн бодлого хууль тогтоомж хангалттай. Хамгийн гол нь хөрсөн дээр бууж байгаа нь хангалтгүй. Үүний хамгийн том жишээ бол алслагдсан сум, хороонд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хэд нь андройд гар утас бариад төрийн бодлого шийдвэр, мэдээллийг авч байгаа бол. Төрийн мэдээлэл огт хүрэхгүй, очихгүй байгаа бүлэг үлдээд байна. Тиймээс яг амьдрал дээр нь тулж ажиллахад төрийн оролцоо, бодлого шийдвэр хэрэгтэй. Тусгай үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтан, хамтарсан баг, хорооны ажилтнууд эрсдэлт өрхийн судалгаан дээр тулгуурлаж гэрт нь очиж ажлаа хийх хэрэгтэй. Архины хамаарал бол өвчин. Үүнийг анагаах бол төрийн бодлого юм. Засан хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь хамтраад хийх хэрэгтэй.

Бага насны хүүхдэд үүсч байгаа сэтгэлзүйн дарамт юунаас улбаатай, юунд хүргэж болдгийг гэрт нь очиж судлах хэрэгтэй. Энэ чиглэлийн маш том судалгааг Эрүүл мэндийн яам ч юм уу эхлүүлэх хэрэгтэй.

 

-Хүүхдийн эрхийн зөрчлийг хүн бүр мэдээлэх үүрэгтэй гэдэг. Гэтэл үр дүн тааруу байх шиг?

-Хүүхдийн эрхийн зөрчлийг хамгийн түрүүнд илрүүлэх боломжтой хүн бол өрхийн эмч. 10 хүртэлх насны хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйг тодорхой түвшинд оношилдог, хянадаг тогтолцоо бүрэн утгаараа ажилладаг байсан бол хүүхдийн өсөлт хөгжилтийг хянах явцад хүүхдэд үүссэн шарх, сорви хүчирхийлэл зодуураас үүдэлтэй гэдгийг захын өрхийн эмч мэднэ. Тэгвэл үүнийг олж мэдээд яагаад цагдаад хэлэхгүй байгаа юм. Бүх өрхийн эмнэлэг 10 хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжилтийг хянахдаа хүчирхийлэлд өртсөн эсэхийг давхар шалгаад цагдаад мэдээлсэн бол хэдэн хүүхдийг хамгаалж болох байсан бол. Арван жилийн сургууль, цэцэрлэгт биеийн хөгжил нь хэвийн байсан хүүхэд гэнэт царай алдаад, турж эцээд, хичээл сургуульдаа идэвхгүй болоод эхэлбэл ямар нэг байдлаар эрх нь зөрчигдөж байгааг харуулдаг нь олон төрлийн судалгаа хийхэд гарч ирсэн. Хоолны дуршил буурах, биеийн хөгжил зогсох, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө орчноос тусгаарлах нь хүчирхийлэлд өртсөний шинж тэмдэг. Үүнийг хамгийн түрүүнд мэдэх хүмүүс бол багш. Энэ мэтээр сэтгэлзүй болон бие махбодын хүчирхийлэлд өртсөнийг мэдээлж хэвшдэг бол болж өнгөрснийх нь араас шийтгэх биш урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэлбэр юм.Хамгийн гол нь далд хэлбэрт үйлдэгдэж байгаа хүчирхийллийг илрүүлж чадна.

 

-Цахимд орчинд ч юмуу нийтийн өмнө хүүхдийн эрх зөрчиж, зургийг нь хэрүүл маргаандаа ашиглах нь түгээмэл боллоо. Үүнийг зохицуулах хэрхэн зохицуулах вэ?

-Судалгаагаар гурван төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл буюу хүүхдийн дэргэд архидан согтуурсан, тэтгэлэг төлөөгүй, үл хайхарсан зөрчил байгаа юм. Мөн хүүхдийг өөрийнх нь зөвшөөрөлгүй зар сурталчилгаанд тоглуулах, улс төрийн зорилгоор ашиглаж хүүхдээ тэвэрчихсэн жагсаал цуглаан хийж байгаа нь хуулиар хориотой. Түүнчлэн авьяасыг нь хөгжүүлэх нэрийдлээр өөрөөс нь хэтэрсэн ачаалал үүрүүлж янз бүрийн тоглолт шоунд оролцуулж байна. Гэтэл хүүхдийн насанд өмсч болдог гутал хувцас гэж бий. Дараагийн зүйл бол гэр бүлийн маргаандаа хүүхдийг ашиглаж байгаа явдал гарч байна.

 

-Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд цаашид яах ёстой вэ. Ямар гарц шийдэл байна вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчлийг шалгаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг сургах, мэргэшүүлэх мэдээллээр хангах шаардлагатай. Зөрчлийн хуульд тусгасан 15 зөрчлийг яаж таньж мэдэх боломжтой юм гэдгийг ярих ёстой. Төрийн байгууллагууд хэтэрхий их тус тусдаа үйл ажиллагаа нь явуулдаг нь үр дүн муу байгаагийн бас нэг шалтгаан юм.

Төр халамжийн бодлогыг олон янзаар хэрэгжүүлж байгаа нь нэг талаар үр дүнтэй ч заримдаа сөрөг нөлөөтэй. Эцэг эх нь огт ажил эрхлэхгүй байгаа өрхийн хүүхдийн мөнгө хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхэд зарцуулагдаж байна уу гэдгийг бодох л ёстой.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417