Э.Батшугар: Мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадвал эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой

Э.Батшугар: Мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадвал эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой

УИХ-ын гишүүн Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Монгол Улс анх удаа 16.1 их наяд төгрөгийн том төсөв баталлаа. Сайн, муу олон янзаар ярьж байна. Таны хувьд ирэх оны төсвийг том зургаар нь хэрхэн харж, дүгнэсэн бэ?

-2022 оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн төсөв гэдгээрээ онцлогтой. Зөвхөн манай улс биш дэлхий даяар улс орнууд цар тахлын дараах сэргэлтийн төлөө өндөр төсөв баталж байна. Коронавирусын халдварын дараах эмчилгээ гэж ярьж байгаатай адил ирэх оны төсөв бол цар тахлын дараах эдийн засгийн эмчилгээ болно гэдэгт итгэж байгаа.

 

-Ирэх оны төсвөөс онцлох хөрөнгө оруулалтууд юу байна вэ?

-Миний харж байгаагаар ирэх онд бүтээн байгуулалтад 2.4 их наяд төгрөг төсөвлөсөн нь анхаарал татаж байгаа.

Замын бүтээн байгуулалт гэхэд энэ жилийнхээс 7.5 дахин, эрчим хүчний салбарт 6.4 дахин илүү хөрөнгө оруулалт хийхээр болсон. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын эдийн засгийн өгөөж нь 150 хувиар өсөж ирдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Тэгэхээр 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд 250 төгрөг болж ирнэ гэсэн үг. Энэ бол хөгжсөн орны хувьд хийсэн судалгаа. Монгол Улсын хувьд илүү өндөр өгөөж ирнэ гэж бодож байгаа. Мөн анх удаа боловсролын салбарт өндөр төсөв тавьсан байна. Тухайлбал, боловсролын зээлийн санд 79 тэрбумыг төсөвлөсөн нь энэ жилийнхээс 46 хувиар өндөр байсан. Энэ бол Монголын ирээдүй болсон залуучуудаа сурч боловсроход нь дэмжиж, боломж нээж өгч байгаа хэрэг. Мөн анх удаа нийслэлийн түгжрэлийг бууруулахад цогц бодлого боловсруулж 420 тэрбум төгрөг баталсан. Нийслэлийн удирдлагууд шаардлагатай цаг үед зоригтойгоор ажиллаж Засгийн газартайгаа уялдаа холбоотой ажилласны илрэл гэж харж байгаа. 

 

-Төсөв томрохын хэрээр төсвийн алдагдал тэлэх, уул уурхайн салбарт хэт өөдрөг орлого төсөөлөх гэх мэт эдийн засагчдын шүүмжлэл дагуулсан асуудлууд байна?

-Төсвийн алдагдлыг 2.3 их наядаар баталсан. Үүний  тодорхой хэсгийг Засгийн газрын үнэт цаасаар санхүүжүүлж таарна. Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх нь нэг талаар буруу зүйл биш юм. Учир нь Засгийн газрын бонд нь санхүүгийн зах зээлд жишиг хүү тогтоодог. Ингэснээр хувийн хэвшлүүд бонд гаргаж хөрөнгө оруулалт босгохоос гадна арилжааны жишиг хүү тогтоогддог.  Дараагийн анхаарах асуудал бол төрийн өмчит компаниудын ногдол ашгийг 400 тэрбум гэж тооцсон байна. Энэ бол харьцангуй том тоо. Үүнд хүрч чадах уу гэдэг нь асуулт дагуулах байх. Мэдээж энэ дүндээ хүрэхийн тулд менежментээ сайжруулах, хувьцаат компанийн засаглал руу орно гэж байгаа нь дэвшил гэж харж байгаа. Мөн 36 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон байна. Энэ бол хүрэх боломжтой дүн гэж бодож байна. Учир нь Хятадын коксжсон нүүрсний эрэлт ирэх жил өндөр байхаар байна. Миний харж байгаагаар Хятад улсын эдийн засаг ирэх жил 5-6 хувиар өснө. Үүнтэй холбогдуулан бүтээн байгуулалтууд өрнөж гангийн үйлдвэрлэл нэмэгдэхээр байгаа. Ган хайлуулахад гол түүхий эд болох коксжсон нүүрсийг Монголоос авах нь энэ цаг үед хамгийн тохиромжтой байгаа. Хилийн асуудал шийдэгдвэл эрэлт нь хангалттай гэж бодож байна.  Мөн төсөвт нүүрсний тонн тутмын үнийг 73 ам.доллараар тавьсан байсан. Харин зах зээлийн үнэ нь өнөөдөр 300 ам.доллар хүрсэн байгаа. Тэгэхээр төсөөллөөс давсан орлого олох боломжтой. Хил гааль, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлууд ч төсөвт тусгагдсан байсан. Одоо байгаа нөхцөл байдал бол цэвэр ковидоос шалтгаалж байгаа гадны хүчин зүйл тул он гараад нөхцөл байдал сайжирна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

-Хоёр яам шинээр байгуулахаар болж төсөв нь батлагдлаа. Одоо хэрхэн үр дүнтэй ажиллах талаар ярих хэрэгтэй байх?

-Миний хувьд цаг үеэ олсон зөв шийдэл гэж дэмжиж байгаа. Цар тахалтай холбоотойгоор Монголбанкинд ирж байгаа олон сорилт байна. Нэн түрүүний асуудал бол өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Инфляц бараг 10 хувьд дөхөж байна. Монголбанк үүнийг макро түвшинд мөнгөний бодлогоор дангаар шийдэх боломжгүй. Үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь хил, гаалийн сааталтай холбоотой нийлүүлэлт талдаа буюу микро түвшинд байна. Тиймээс зайлшгүй Засгийн газрын оролцоо шаардлагатай. Монголбанк ирэх жилийн хоёрдугаар хагасаас инфляц буурна гэж байгаа. Гэхдээ бид нэг зүйл анхаарах ёстой. Өндөр тогтсон үнэ эргээд буурахад хэцүү. 9000 төгрөгийн үнэтэй бараа 10 мянган төгрөг болоод эргээд 9000 болох нь бараг үгүй. Харин 10 мянгаасаа нэмж өсөхгүйгээр өсөлт нь тогтворжиж болдог. Үнэ бол цавуу шиг гэсэн эдийн засгийн онол ч байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад сүүлийн 30 жил байгаагүй өндөр инфляцтай нүүр тулж байна. Тиймээс Монголбанк, Засгийн газартайгаа хамтарч уялдаа холбоотой ажиллаж байж иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг багасгах боломжтой.

Мөн хил гаалийн асуудлаас үүдээд үндэсний үйлдвэрлэгчид  түүхий эдийн дутагдалд орж байна. Тэгэхээр импорт орлосон түүхий эд үйлдвэрлэхийн тулд энэ төрлийн үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой.

Тоног төхөөрөмж, барилгын материалыг татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох гэсэн олон арга байна. Энэ бүх бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж зангидаж ажиллана гэж ойлгож байгаа. Ковидын дараах сэргэлтийг хийхэд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хамгийн чухал байгааг улс орнууд хамгийн түрүүнд онцлон харж байна.

 

-Цахим хөгжлийн яамны тухайд?

-Криптовалютаас эхлээд цахим хөгжил асар хурдацтай явагдаж байгаа энэ үед заавал байх ёстой яам. Яам байгуулж салбараа фокусандаа оруулж байж бид цахим хөгжлөөс хоцрохгүй амжилттай хөгжинө.

Яагаад бид бусад орон шиг цахим хөгжлийг цаг алдалгүй хүлээж авах шаардлагатай вэ. Яагаад хөл нийлүүлэн хөгжих боломжтой вэ гэхээр мэдээллийн технологийн эринд гарааны болон газар зүйн ялгаа байдаггүй. Өнөөдөр программ хангамжийн чиглэлээр төгсөж байгаа оюутнууд Монголд байна уу, Энэтхэг, Японд байна уу хамаагүй программын нэг л хэл сурч байна. Тэр хэлээ яаж ашиглаж, ямар оюуны бүтээл хийж байна вэ гэдгээрээ хил хязгааргүй өрсөлдөж байна. АНУ гэхэд блокчэйн дээр суурилсан мэдээлэл технологийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, үүгээр дэлхийд өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэдгээ зарлачихлаа. Бүх улс орон цахим шилжилтэд анхаарч байгаагийн нэг жишээ энэ юм. Тэгэхээр бид хоцорч болохгүй. Удахгүй Монгол Улсад 5G сүлжээ орж ирэх гэж байна. Үүнийг дагаад бизнесийн том боломжууд, ажлын байрууд бий болно. Монгол залуучууд олон улсад софтвэйр, аутсорсингаа зарж, шэйрлэх болно. Гэх мэтчилэн биднийг том өөрчлөлтүүд хүлээж байгаа.

 

-Манай криптовалютын зах зээлд койны давалгаа хүчтэй өрнөлөө. Богино хугацаанд ашиг олох сонирхол энэ зах зээлийг тэр чигт нь унагаж мэдэхээр болчихлоо?

-Нэг хэсэг койны том давалгаа үүслээ. Монголд найман койн зах зээлд гарч, 20-оод шинэ койн гарахаар хүлээгдэж байгаа гэсэн мэдээллийг авсан. Энд хамгийн гол нь зөв зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь дунд нь хөөс байж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Яагаад хүмүүс койн аваад байна гэвэл богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхол нь давамгайлаад байна. Уг нь койны үндсэн зорилго нь ашиг хийхдээ биш юм. Биткойн, этериум гэсэн койнууд анх гарахдаа төлбөрийн хэрэгсэл болж гарч байсан. Өнөөдөр монгол төгрөгөөр бид Америк, Японд очоод худалдаа хийх боломжгүй. Тэгвэл амжилттай криптовалют гаргаад олон улсын бирж дээр хүлээн зөвшөөрүүлснээр тухайн койноор гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой болно гэж харж байна. Ер нь дэлхийн уламжлалт санхүүгийн том байгууллагууд блокчэйн технологийг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна. Бид хэзээ ашиглах уу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Тиймээс түрүүлж төлөвлөгөө хийгээд угтаж ажиллах ёстой. Яагаад гэвэл энэ технологи хэнийг ч хүлээхгүй.

Иргэд маань үүнийг зөв ойлгох ёстой. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө ямар технологи дээр суурилсан койн байна. Блокчэйн дээр суурилсан байна уу, үгүй юу, хөрвөх чадвар ямар байх уу гэдгийг сайн судлах хэрэгтэй. Нийгэмд айдас үүсгэхээс илүү зөв зохицуулалт хийгээд, иргэдээ мэдлэг, мэдээлэлтэй болгох хэрэгтэй.

Энэ давалгаан дунд хуурамч, луйврын шинжтэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Виртуал хөрөнгийн тухай хууль их хурал дээр явж байгаа.

 

-Хуулийн төсөл дээр ямар саналтай байна?

-Одоогийн байдлаар байнгын хороогоор эхний удаа хэлэлцсэн байдалтай байна. Дэлхийн улс орнуудын жишгийг нэлээд судалж, манай хуулийн төсөлтэй харьцуулж үзлээ. АНУ, Сингапур, Австри, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, Хятад улс ямар нэгэн байдлаар бүрэн төгс зохицуулсан хуулиа одоогоор гаргаж чадаагүй байна. Бүгд тодорхой хэмжээнд туршилт хийгээд явж байна. Тэгэхээр Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ямартай ч хуулийн төслөө баталчихья. Нэмэлт зохицуулалтыг дараа нь цаг алдахгүй хийгээд явах ёстой гэж бодож байна. Сүүлийн таван жилд л асар эрчимжсэн зүйл болохоор эцсийн үнэн зөв гаргалгааг нь хэн ч мэдэхгүй байна. Хугацаа нь болоогүй байна гэсэн үг л дээ. Ямартай ч бид зугатах ёсгүй. Цаг хугацааны хувьд бид эгзэгтэй, гэхдээ маш том алтан боломжийн үед байна гэж харж байгаа. Монгол Улс мэдээллийн технологи, блокчэйнийг зөв хөгжүүлж чадснаар эдийн засгаа солонгоруулан тэлэх боломжтой.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417