Далд уурхайг ашиглалтад оруулах тов дахин хойшлох уу!

2021-11-28, 12:33 Цаг үе 522 1
Далд уурхайг ашиглалтад оруулах тов дахин хойшлох уу!

"ӨГЛӨӨНИЙ СОНИН"

“Туркойз хилл ресурс” компа­нийн мэдээллээр Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх тов 2022 оны аравдугаар сараас хойшилж, 2023 оны нэгдүгээр сар болоод байсан. Тэгвэл энэ тов дахин хойшилж, 2023 оны эхний хагас жилд багтаж эхлэхээр яригдаж эхэлсэн байна. Далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшлох тусам өртөг зардал нэмэгдэнэ гэдгийг “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг энэ оны наймдугаар сард хөнд­лөнгийн шинжээчид гаргасан.

Уг дүгнэлттэй холбогдуулан "Рио тинто" компанитай Оюу тол­гойн асуудлаар хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын багийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар “Рио тинто” компанид гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлага хүргүүлсэн. Гүний уурхайд олборлолт эхэлснээр хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ” хэмээн мэдэгдэж бай­сан юм.

Харин төслийн менеж­ментийг хэрэгжүүлэгч “Рио тинто” компанийн зүгээс зардлын хэтрэлтийн талаарх шинжээчдийн дүгнэлттэй холбоотой тов тодор­хой буюу өөрсдийн менежментээс шалтгаалсан болон шалтгаалаагүй эсэх талаар хариултыг өгөхгүй байгааг Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо мэдээлж байсан. Улмаар “Рио тинто” компани далд уурхайн ашиглахад шаардлагатай бичиг баримтууд, тэр дундаа гүний уурхайн ТЭЗҮ батлуулах хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ирүүлээд байгаа юм. Ийнхүү хэлэлцээний ширээний ард сууж буй талууд далд уурхайн асуудлаар зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байна.

Энэ талаар “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангаас тодруулахад, Оюу толгойн далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлүүлэх хүлээлттэй байгаагаа хэллээ. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа аж.

Тухайлбал, Өвөрмонголтой хий­сэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж буй аж. Тиймээс эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх боломжтой гэнэ.

Оюу толгойн гүний уурхай 2015 оны ТЭЗҮ-ийн дагуу энэ оны нэгдүгээр сард олборлолт хийх ёстой байсан нь 2022 оны аравдугаар сар болон хойшилсон. Энэ удаад 2023 оны эхний хагас болж, ашиглалтад орох хугацаа тов дахин хойшлохоор болж байх шиг байна. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа цаашид хойшлох магадлалтай бөгөөд Монголын Засгийн газар, “Рио тинто” компанийн хооронд хийж буй хэлэлцээний үр дүнгээс бүх зүйл шалтгаална.

Хэдхэн хоногийн өмнө  “Рио тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм Монголд газардаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзалт хийсэн. Уг уулзалтуудаар Мон­голын тал  “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар 92 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэхдээ, “Оюу толгой төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш долоон жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм.Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруу­лал­тын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавьсан” гэжээ. Энэ хүрээнд хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх гурван гэрээг цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатайг анхааруулсан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид сануулсан байгаа юм.  Тэрбээр "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй"-г дурдсан байна.

Засгийн газраас 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж эхэлсэн. Уг тогтоолд зааснаар Засгийн газар “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу толгой”, “Оюу толгой Нидерланд Би Ви”, “Оюу толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.

Мөн 2015 оны Дубайн гэрээ буюу Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүү­лэн сайжруулах, Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах ёстой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417