Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240 сая ам доллар орсон гэдэг нь ташаа мэдээлэл болно

Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240 сая ам доллар орсон гэдэг нь ташаа мэдээлэл болно

Дэлхий нийтийг хамарсан ковидын үр дагавар, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, үйлдвэрлэлийн тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг  ханган ажиллаж байна. Гэвч сүүлийн өдрүүдэд тус үйлдвэрийг тойрсон андуу ташаа мэдээлэл зарим сайт нийтэлж, олон нийтэд түгээж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн  Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа  сэтгүүлчдийн асуултад хариулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

-Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?  

- Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, өнөөг хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон 2017 оноос хойш жил бүр үйлдвэрлэл, эдийн засгийн батлагдсан зорилтот түвшний үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлж ирсэн. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газраар ажилласан сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, 2016 онд 126.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 онд 263 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,  улс орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Энэхүү уурхайчид, баялаг бүтээгч хамт олны маань ажил үйлсийг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхны Монгол Улсын баатар үйлдвэр болсон.

2020-2021 онд Коронавируст халдварын цар тахал тархаж, бидний гэр бүл, орон нутаг, улс үндэстэн, дэлхий нийтэд хүнд сорилт тулгарсан, амаргүй цаг үед уурхайчдаа болон тэдний гэр бүлийн эрүүл энх, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй, хэвийн жигд явуулах, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ бууруулахгүйн төлөө бид хичээж ажиллаж байна.

Цар тахал нүүрлэсэн хүнд жилүүдэд “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийн сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга давуулан биелүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр  биелүүлж ирлээ.

 

-Цар тахал хаа сайгүй санхүүгийн хямрал, эрсдлийг дагуулж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлого тасалдаагүй. Улс орон, ард иргэдийн ахуй амьдралд хамгийн бодитой дэмжлэг үзүүлж буйг хүн бүхэн мэдэрч байгаа. Харин энэ бүхэнд өнөөдрийн байдлаар, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, орлого төвлөрүүлсэн бэ?

 

- Монгол Улсын Засгийн газар 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан баталгаажуулсан чухал баримт бичиг болсон. Энэ хүрээнд ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлийг баталсны дагуу бид хэтийн зорилтоо тав таван жилийн төлөвлөгөөтэй боловсруулан жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө тодотгон тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 80 орчим хувь нь элэгдэлд орсон байсан үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг шинэчиллээ.

Хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөж чадсан. Өөрөөр хэлбэл, бид геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдлээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах, олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, улс орны ирээдүй, үйлдвэржилтийн бодлого, хөгжлийн асуудал юм.  Тиймээс үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр шимийг Монголчууд бүгд хүртэх боломжтой. Иймд Эрдэнэт үйлдвэрийг цаашид  үр ашигтай ажиллуулахын төлөө  бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө  үзүүлэлт бүрээр давуулан биелүүллээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100-138.2 хувиар, ашгийн төлөвлөгөөг 2.5 дахин давуулан биелүүлсэн. 

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улс орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын хүрээнд нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын тог цахилгаан, дулаан уур ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөгийг төлөөд байна.

 

-Сүүлийн өдрүүдэд зарим сайтад тавигдсан мэдээллийг тодруулахыг хүсэж байна. “Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа” гэх гарчиг бүхий мэдээлэл хэр бодитой вэ?

-Ийм агуулга бүхий мэдээлэл Toim.mn сайтад  2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр нийтлэгдсэн байна.  Энэхүү мэдээлэлд гурван зүйлээр  тайлбарлая. Нэгдүгээрт, бид Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллуулж эхэлсэн 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүх өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2019, 2020, 2021 онд нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны бизнес төлөвлөгөөг ТӨБЗГ-аас 2020 оны 12 сард баталсан. Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин гүйцэтгэлээр өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн зээл авалгүй ажиллаж байна. Тиймээс дээрх 240 сая долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирсэн, үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь худал мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар үйлдвэрийн дансанд зээлийн санхүүжилт гэх нэг ч төгрөг, нэг ч ам.доллар ороогүй байна.  Сүүлийн нэг сарын хугацааны дансны орлогын мэдээллийг харж болно.

Эцэст нь хэлэхэд, харин бид 2022 онд төлөвлөсөн том төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчид болон шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр татах асуудлыг судалж байна. Ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд шаардлагатай. Энэ бол бизнесийн зарчим. Тодорхой хэмжээнд үр ашигтай зээл, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бизнесийн шийдэл, боломжууд байдаг. Энэ зарчмаар бид 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусгаад, ТӨБЗГ-ын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлээд ажиллаж байна.

Source: Sonin.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ОХУ-д авсан эдийн засгийн хоригийг 15 дахь удаагаа сунгалаа

2022-01-14

Казахстан дахь Энхийг сахиулах ажиллагаа дууслаа

2022-01-14

Хятадын Цагаан хэрмийн хэсэг газар хөдлөлтөд нуржээ

2022-01-13

Казахстанд онц байдлыг цуцлав

2022-01-13

Монголын нялх Назарбаевууд уншигтун!

2022-01-06

Манайх хүн алхахад их ээлгүй сонин хот юм байна...

2022-01-06

Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд мину...

2021-12-25

Б.Жаргалсайхан: Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн

2021-12-24

Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно

2022-01-17

ЭМЯ: 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

2022-01-14

ЭМЯ: Ковидын 2279 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барав

2022-01-13

Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

2022-01-13

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилд 200 гаруй хүн сүрьеэгээр нас барж байна

2021-12-23

“С” витамин халдварыг дарангуйлдаг

2021-12-22

ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ гар утас, зурагтын дэлгэцээс холдуулж, цэвэр агаарт тоглох боломж олгоорой

2021-12-21

Утаа, коронавирус улаанбаатарчуудын уушгийг тэсгээх үү...

2021-12-09

Мэдрэмжээрээ гоёхуй: “Out of comfort zone”

2022-01-20

Төрийн банкны “Хүндэтгэлийн аян - 2022” урамшуулалт аян эхэллээ

2022-01-18

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол хүртлээ

2022-01-14

“Витамин ₮” урамшуулалт аяны сүүлийн супер азтан тодорлоо

2022-01-14

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

2022-01-14

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

2022-01-13

Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5 хувиар өсчээ

2022-01-11

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

2022-01-07

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

2022-01-11

Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу?

2022-01-04

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

2022-01-04

Сонгогчдын 10 хувийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татах эрх үүснэ

2022-01-17

Г.Занданшатар: Ардчилсан намыхныг нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу

2022-01-14

Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

2022-01-12

Нийгмийн шилжилт яагаад гажуудав?

2022-01-10

Савада Хидеогийн гомдлоор Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв үү?

2022-01-17

Агаарын бохирдол багасахгүй байгаагийн бодит шалтгаан

2022-01-17

Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

2022-01-14

"Coachella 2022" наадамд The HU хамтлаг оролцоно

2022-01-14

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм

2021-12-15

Д.Баярхүү: Нийгмийн хонзон

2022-01-17

Сөрөг хүчингүй байсны гор буюу Казахстаны үймээн

2022-01-17

Хүүхдийн ₮100,000-аас хагацлаа, баяртай...

2022-01-14

“Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай инженер залуусын зөвлөгөө

2022-01-13

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Голомт цогцолбор сургуулийн захиралд хариуцлага тооцох санал гаргажээ

2021-11-18

Дэлхийн анхны өнгө өөрчилдөг машин

2022-01-14
5:30

Монголын крипто койн хэрэглэгчид

2022-01-14

Төмөр Майк Тайсоны хамгийн агуу ялалтууд

2022-01-14

Манж Чин улсын төрийн дуулал

2022-01-13

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,034

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,617

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

411

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

608