Намын даргад зориулж дэглэсэн ПАРАД

2021-12-07, 11:09 Улс төр 903 1
Намын даргад зориулж дэглэсэн ПАРАД

ERGELT.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар батламжлагдлаа. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш. Мянган төлөөлөгч цуглаад мандатаа өргөж батламжлаагүй л байсан болохоос биш МАН-ын даргын сэнтий хэдийнэ түүнийх болчихсон байсан. Хоёрдож, Ерөнхий сайдаас нь огцруулахгүй л юм бол журмаараа тэр намын дарга болох л байсан. Гол нь тэр өчигдөр өөрийгөө "Монголын улс төрд 20-30 жил ноёлно. Тийм хүсэл байна” гээд зарласан нь шинэ зүйл байлаа. Өөрөөр бол “Шинэ сэргэлтийн бодлого” гэх урт хугацааны, асар өндөр өртөгтэй төлөвлөгөө танилцуулсан нь “Би урт хугацаанд энэ улсын эзэн баймаар байна” гэсэн мессеж байлаа. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-доо урт хугацааны ямар төлөвлөгөөнүүд тусгасныг анзаарсан байх. Тэр энэ төлөвлөгөөгөө 100-120 их наяд төгрөгөөр санхүүжүүлж, үр дүнд нь "Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ хэмжээний 10 дахин өсөж, ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ" гэж мэдэгдсэн.  Тухайлбал,

  • Үндэсний 5600 орчим км төмөр замын сүлжээ байгуулж, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арц суурь боомтуудыг төмөр замаар холбоно. Мөн Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно.
  • Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хос төмөр зам барьж, “УБТЗ” ХНН-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн энэ чиглэлд 987 км хурдны зам барина.
  • Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Алтанширээт аж үйлдвэрийн парк, Эрдэнэтийн зэсийн баяжмал хайгуулах үйлдвэр, Дарханы арьс шир боловсруулах цогцолбор, Дархан-Сэлэнгийн гангийн үйлдвэр, Ховдын Агро болон үйлдвэрлэл технологийн парк, Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг дуусгана. 
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, Эгийн голын УЦС-ыг эхлүүлнэ. Мөн “Тавантолгой-ДЦС’’, “Чойбалсан-ДЦС”, “Амгалан- ДЦС”, “ДЦС-III”  өргөтгөл, “Багануур ДЦС” зэрэг төслүүдийг эхлүүлнэ. 
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлэх, Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ. 

 

Гол нь түүний энэ төлөвлөгөөнүүд хэдэн онд эхэлж, хэдэн онд дуусах юм шиг сонсогдож байна вэ. Дархан-Улаанбаатар чиглэлийн 220 км хатуу хучилттай автозамыг барих гэж гурван жил дуншиж байгаа улс Алтанбулаг-Замын-Үүд хүртэл 987 км хурдны замыг лавтай 10 жил барих нь логикоор бодоход зөв биз дээ. Нэмээд 1986 оноос хойш эрчим хүчний салбартаа нэг ч шинэчлэл хийгээгүй улс таван ДЦС, хоёр УЦС барихад лавтай 20 жил зарцуулна. Гол нь үүнийг л “Би 20-30 жил Монголын улс төрд эзэн баймаар байна аа” гэж өөрийгөө зарлалаа гээд байгаа юм. 10-20 жил, магад 30 жилийн дараа хэрэгжих, эсхүл үр өгөөжөө өгөх төслүүдээр амлалт өгч, намын дарга болох нь "Би 20-30 жил энэ улсыг удирдмаар байна" гэж байгаагаас ялгаагүй биз дээ. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэ улс төрд орохдоо "Алсын хараа-2050" гэж ном гаргаад, үүнийгээ одоогийн төрийн алсын зорилго болгочихсон хүн. Тэгэхээр яах ч аргагүй тэр өөрийнхөө улс төр дэх ноёрхлыг 20-30 жилээр харсан л болж таараад байгаа юм.

Ямартай ч тэр хүссэндээ хүрлээ. Тостой жолоочийн хүү Төрийн тэргүүн болж дэвшсэнээр орыг нь ийнхүүү уурхайн тосгоны хүү залгаж, улстөрийн ууган хүчнийг удирдахаар боллоо. Ерөнхий сайд болохдоо "Би урт хугацаанд Ерөнхий сайд баймаар байна" гэж ил цагаан илэрхийлж байсан бол эрх баригч намын дарга болохдоо харин "Урт хугацаанд" гэдэг хүслээ далд илэрхийллээ.  Гагцхүү урт хугацаанд уу, ухар мөчид хугацаанд уу гэдгийг харах л үлдэж байна. Тэр өөрөө "Урт хугацаанд" гэж ил далд мянга хүссэн ч түүнээс хамаарахгүй хүчин зүйлс байдгийг, ялангуяа "Ах минь" гэж салахгүй дагаж явсан дүү нь дүн өвлийн хүйтнээр төв талбайд гарч жагсаад өөрийг нь унагаж болохыг тэр эрх биш мэдэх биз. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах гол агуулгатай тус намын 30 дахь Их хурал ямар болсныг тус намыг дэмждэггүй, тэглээ гээд үзэн яддаггүй, хөндлөнгийн хүний хувиар яаж харснаа хүргэе гэж бодлоо. 

08:00. “Өргөө” кино театраас доош уруудаад, 25 дугаар эмийн сангийн уулзвараар дээш эргээд, хаа хаанаа зам таг. Шинэ долоо хоногийн эхний өдрийн түгжрэл, шинэ намын даргыг батламжлах ёслолд оролцохоор цуглаж буй хурган дарга нарын түгжрэл хоёр давхцахаараа хүсэх зүйл биш юм билээ. “УБ палас” руу эргэх замд хоёр замын цагдаа зэрэгцэж зогсоод, хоёр хацраа түмбийтэл шүгэлдэж, улаан “дохиур”-аа завсаргүй улалзуулж, уур савсуулан зогсож байх. Данагар жийпнүүдийн цуваанд зам тавьж өгөхийг Дорж, Бат мэтээс шаардаж байгаа нь тэр. Хөөрхий хоёр цагдаад ч буруу юу байх вэ, гэхдээ л хэн хүнгүй ажлаасаа хоцрох шахаж явахад энэ мэт хүнд суртал бол илүү л зүйл. Ардын намын төлөөлөгч хурлаасаа хоцрох ёсгүй, ардын хүү ажлаасаа хоцорч болно гэдэг чинь журам гарчихаагүй л байлтай гэж бодон түгжирч явав. Тэр хавьд амьдардаг, тэр замаар ажилдаа явдаг, ялангуяа “УБ палас”-ийн арын байруудад амьдардаг иргэд лавтай бүгд ажлаасаа хоцорсон л байх. 

 Жийпнүүдийн жим тасрах үед нь арай гэж “УБ палас”-ийн зам руу эргэж, бас л түгжирсээр дөхөж очвол хашааных нь үүдэнд мөн л хоёр цагдаа зогсож байх бөгөөд “Орох машины тоо гүйцсэн” гэчихээд гэдрэгээ эргээд яваад өгөх аж. Санаа нь “Дарга нарынхаас өөр машин оруулахгүй” гэсэн үг шүү дээ, ойлгож цөхөх юмгүй. Хашааных нь үүдээр баруун эргэж, хороолол дундах замаар хагас цаг түгжирч яваад, “УБ палас”-аа бүтэн шахуу тойрч байж хогийн цэгийн хажууд зогсоол олсноо, буцаад халтирч унах шахам гүйсээр “УБ палас” дээр ирснээ нэгд нэгэнгүй яривал урт түүх. 

“УБ палас”-ийн хашаанд хар жийпнүүд “жагсаж”, хажуугаар нь автобуснууд ярайж, хэд хэдэн эмнэлгийн тэрэг эгнүүлжээ. Их хурлын зохион байгуулалтыг нарийн төлөвлөсөн нь хашаагаар ормогц л энэ мэтхэнээр илт. Ардын намын Их хурал арай эхлээгүй, бүртгэл ид хийгдэж байхад нь явж орлоо. Нийслэл, орон нутгаас 1450 орчим хүн төлөөлөгчөөр уг хуралд оролцож буй тул үүднээсээ  эхлээд л хүн битүү. Гэхдээ “УБ палас”-ийн дотор талыг танигдахгүй болтол нь өөрчилж, мөнгө хаяж, өнгө алаглуулжээ. Уламжлалт улаан өнгөнөөсөө барьсан боловч ногоон, цэнхэр, хөх тод өнгөнүүд хослуулсан самбаруудыг хаа сайгүй байрлуулж, тулгуур багануудыг дэлгэц болгон тохижуулсан байх. Үүдний танхимд “Дижитал үндэстэн”-ийг илэрхийлэх виртуал үзмэрийн хэсэг, Их хурал-100 жилийн ой гэх самбар бүхий зураг авхуулах хэсэг, МАН-ын төв хэвлэл “Үнэн” сонины үүх түүхийг харуулсан хэсэг, 100 жилийн ойн дурсгалын зүйлсийг худалдаалах шоп, Хэвлэл мэдээллийнхний ярилцлага авах хэсэг зэргийг гаргаж өгсөн байхаас гадна “Шинэ сэргэлтийн бодлого”-ийг танилцуулсан самбаруудыг босгожээ.

Хурал эхлэхийг хүлээж түмэн дунд бужигнаж яваад телевизийн зураглаач залуутай таарав. Тэр энэ хурлын эхлэлийг их сонин, бас ончтой тодорхойлж хэлсэн тул түүнтэй таарснаа ийн онцолж байгаа юм л даа. Тэр залуу өнгөрсөн сард болсон Ардчилсан намын Онц их хуралд тэс хөндлөнгийн ажиглагч маягаар оролцсон буюу телевизийн камераар эхнээс нь дуустал бичлэг хийжээ, ажил нь тэр. Тэгээд ярьж байна, “Ардчилсан намын хурал эхлэхээсээ л авгай нар энд тэндгүй шаагилдаад л, аман дахь шүлсээ таарсан газраа хаях нь уу гэлтэй л залуус нь пээдэлзээд байсан. Ардын намынхан харин цэрэг шиг ч юм шиг, тэгснээ дээд зиндааныхан ч юм шиг санагдаад байх юм” гэж ярьсан. Ардын намын өчигдрийн хурал дуусах хүртэл тэр залуугийн энэ яриа үе үе бодогдоод байлаа. Нээрээ л ажиглавал, Ардын намын Их хуралд оролцохоор ирцгээсэн төлөөлөгчид ганган ч, ихэмсэг ч гэж жигтэйхэн. УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд угсраа ялалт байгуулж, бүх шатанд ноёрхлоо тогтоосон намын төлөөлөгчид үнэхээр ялсан, ялалтдаа бахадсан царайтай байгаа тэр байх л даа. Нэмээд бага зэргийн их зан маягийн зүйл бүгдэд нь байдаг бололтой юм билээ. Гэхдээ нэг намынх болоод ч тэр үү нийтлэг загвартай гэмээр. Хатуухан хэлэхэд “цүнх баригч” гэх хэв маяг энэ намын залууст бүрэлдчихсэн гэлтэй юм. Залуус нь цэнхэр, хөх голдуу хослолтой, ихэнхдээ улаан зангиатай, гэрэл ойлгосон гялгар хар гуталтай. Зүүн гартаа ухаалаг цаг, баруун гартаа алт, монетан бөгж гялтайлгасан байх нь нийтлэг ажээ. Нэмээд цуваа эсвэл чандмань гурван камертай гар утас баруун гарын хуруунуудынхаа өндгөөр сулдуу атгасан болж шанаан тушаагаа бариад “Хуралтай байна” гэж шахсан маягийн хоолойгоор хэлж буй нэгэнтэй долоо, найм ч таарсан, хоорондоо тийм адилхан байх гэж. Нэмж хэлэхэд тэд ихэнхдээ зүүн гартаа бор арьсан цүнх савчуулж явдаг юм байна лээ, бас энэ хурал тарахад хэдэн зуун тийм цүнх тараах юм гэсэн. Харин эмэгтэйчүүдийнх нь тухайд үндэсний загварын улаан, хөх торгон дээлээр ижилсэх маягтай. Насаар залуу охид, бүсгүйчүүд бол эрэгтэйчүүдтэйгээ ижил дэгжин хослолтой, өндөр өсгийттэй байх юм билээ, орчин цагийн улстөрч бүсгүйчүүдийн загвар ийшээ явж байгаа бололтой. 

Хувцас хунар, хийж буй үйлдэл, харцных нь ихэмсэг сэлтийг эргэцүүлж байтал ашгүй хурал эхэллээ. Хурлын эхэнд хурал даргалагч Д.Тогтохсүрэн хуралдаа идэвхтэй бөгөөд тохитой томоотой, ул суурьтай хандаж оролцохыг үүрэгдсэн нь энэ намд хуучны “коммунист” дэглэм үйлчилж байсны ул мөр ч юм шиг. Бас хэн нэгэн үг хэлж дуусахад заал даяараа ярс хийтэл зэрэг алга таших ч тэр цаг үеийн ул мөр гэмээр. Цааш нээлт үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл нь намын нөхдөө сэргээж, төлөөлөгчдийн өнөө баяр бахдал, их зан цухалзуулсан царайнууд нь улам ч тодрох шиг болсон. Харин Л.Оюун-Эрдэнийн илтгэл дуусаж, намын дотоод дүрэм журам тэргүүтэй хэлэлцэх асуудлууд эхэлмэгц зарим нь “давсанд явж” харагдсан. Өөрөөр хэлбэл, тэдний цугласан зорилго нь намын шинэ даргаа батламжлах гэдэг нь энэ мэтээр тодорхой харагдаж байлаа. 

Их хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцсон бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрын дарга Я.Содбаатараараа дамжуулж оролцсон. Очих хүсэл байсан ч одоо хашиж байгаа албан тушаал нь намын хурал хэсээд байхад тохиромжгүй учраас тэр. Бусдаар бол МАН-ын томчууд цөм л цугласан байлаа. Намын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд зүй ёсоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар нар бараа болж байсан. Харин Х.Ганхуяг, Б.Чойжилсүрэн нар их л урт яриа эхлүүлсэн бололтой үе үе хамт яваа харагдсан. “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэнг хэвлэлийнхэн эргүүлдэж, мань эр улайм цайм бултаж яваа үзэгдсэн бол Сү.Батболд ашиглагч маягаар орны дунд чимээгүй сууж байснаа ганц удаа гарахдаа хэвлэлийнхэнд “баригдаад”, гэтэл Их хурлын сонин сайхан, өөрийнх нь байр суурийг хэн ч асуусангүй, харин хэдэн компанитай, оффшор бүсэд хэдэн данстайг нь асуун улалзуулж харагдсан. Хууччуулын нэг Н.Энхболд хурлын санал тоолох комиссын бичиг цаас барьж гүйгээд завгүй байсан бол Н.Энхбаярыг дэмжигчид нь хамт зургаа татуулах гэж татан чангаагаад л байна лээ. 

Эрх баригч МАН-ын 30 дахь Их хурлын эхний өдрийн сонин хачин товчхондоо ийм. Бүх зүйл нь өнгөлөг, мөнгөлөг, оролцогчид нь цөм баяр баясалтай, дуу нэгтэй, инээд хөөртэй... Ялсан намынхан ийм л байдаг аж. Гэтэл ядарсан иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. 

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2024.05.06-05.10)

2024-05-06

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417