Б.Ган-Очир: Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй

2021-12-09, 09:54 Улс төр 545 0
Б.Ган-Очир: Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүйн ухааны доктор(Ph.D) Б. Ган-Очиртой ярилцлаа

ӨДРИЙН СОНИН

 

-АН-д үүсээд байгаа сүүлийн үеийн нөхцөлд байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нэг талаар 2024 оны сонгуульд өрсөлдөгчгүй ялах гэсэн эрх баригч МАН-ын цөөн тооны дарга нарын шударга бус хорлол, нөгөө талаас 30 жил аажмаар бугшисан идээ бээр задарч АН жинхэнээсээ шинэчлэгдэж байгаа агшин юм.

-АН-ын удирдлагууд бид нэг цул хэвээр байгаа хэмээн мэдэгдэж байгаа боловч, ар араасаа чуулга, их хурлууд зохион байгуулж байна. Иргэд аль нь жинхэнэ АН-ын хурал гэдгийг ялгаж салгахад үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсээд байна л даа?

-Иргэд аль нь жинхэнэ Ардчилсан нам бэ гэдгийг эрх бүхий тамга, дардасаа дарсан газрын зурагтай, Монгол орон даяар 330 сумын намын дарга нар ирсэн Онц их хурлаар бүрэн харсан, ойлгож байгаа. Дарга цул байна гэдэг мөсөн уулын орой шиг өнгөц ойлголт харин 220 мянган гишүүд бүгд нэг талаа байгаа. Тэр нь суурь ойлголт санагдана.

-АН-ын гишүүдийн санал, үзэл бодлыг ингэж хувааж талцуулах нь намын хүчийг сулруулсан үйлдэл болж байх шиг байна. Угтаа нэг цул байх тусам сөрөг хүчний байр суурь улам хүчирхэгжих байх?

-Хүч нь суларч байгаа нь АН биш үндсэн ажлаа хийхгүй байгаа МАН болоод байна.

Ард түмэн тэдэнд МАН-д 65 суудал өгч хүнд цагийн ачааг үүр гэснээс биш АН-ын гишүүдийг хувааж талцуулаад өрсөлдөгчөө луйвраар намна гээгүй. Хотын түгжрэл, хил гаалийн түгжээ, Дарханы замтайгаа нүүр тулахгүйгээр АН-тай л ноцолдож байна. АН-ын төрсөн өдөр АН-ын байгуулагдсан арванхоёрдугаар сарын 6-ны өдөр, МАН өөрсдийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй хүний эрх гэсэн сэдвийн дор Их хурлаа зарлаж байх юм. Үнэхээр хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм бол гэр хороололд, Замын-Үүдийн боомт дээр, төрөх ор олдохгүй байгаа эмнэлгийн гадаа иргэдээ цуглуулаад, зөрчигдсөн эрхийг нь сонсоод, маргааш нь ажил хэрэг болгоод хуралд л даа. Хэзээ хүний эрх албан тасалгааны цонхоор хамгаалагддаг байсан юм бэ. Хүний эрх чинь нийгмийн дундаж давхаргаа хамгаалсны, зузаан болгосны үр дүнгээр хамгаалагддаг. Хүний эрх чинь ядуурлыг бууруулж, иргэдийг орлоготой болгосноор хамгаалагддаг. Нэг гараараа шударга бус халамж тараагаад, нөгөө талаараа пиарын рейтингээ өсгөх алга ташуулсан хурлаар хүний эрх хамгаалагдахгүй. 2024 онд ард түмэн МАН-с миний амьдрал сайжирсан уу гэж асуух болохоос АН-ыг алаад ирсэн үү гэж асуухгүй байх.

-АН-ын тамга тэмдэгтэй холбоотой асуудал Улсын дээд шүүх (УДШ)-д очсон. Шүүхийн шийдвэр гарсан уу?

-Процессын дагуу УДШ-ийн шалгах ёстой 21 хоног дууссан. Тиймээс удахгүй хурлын товыг зарлаж шударга шийдвэрээ гаргана гэдэгт бат итгэлтэй байна.

-УДШ намын дарга, тамга тэмдэгтэй асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэх ч иргэд байна. Гэтэл Намын ҮБХ-ны нийт гишүүдийн саналаар итгэмжлэгдсэн хүнийг томилох эрх нь шүүхэд байгаа гэж үзэх ч иргэд байна?

-УДШ-ийн дөрөвдүгээр сарын 27-ны 12 дугаар тоот тогтоолд, Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т заасны дагуу намын даргатай холбоотой маргаанаас эрх бүхий байгууллагаар шийдвэрлэж дахин хандах нь зүйтэй гэж үзсэн. УДШ-д бүтргэлтэй манай намын дүрмээр эрх бүхий байгууллага гэдэг эрх барих дээд байгууллага болох ИХ хурал юм. Бид энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр ээлжит бус Их хурлаа хуралдалдуулж шүүхийн тогтоолд заасан зөрчлүүдийг арилгаж, дотоод маргаанаа эцэслэн шийдвэрлэсэн.

-Хоёр талд байгаа АН нэгдэж, нэг цул болох алхмууд хийгдэж байгаа юу. Эсвэл эцсээ хүртэл хоёр тал руу хараад суухаар шийдчихсэн байна уу?

-Нүдээ аниад асуудал байхгүй гэж хэлж болохгүйн жишгээр ямар ч маргаан байхгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ нэг цул болж байгаа нь энэ гээд хувь хүмүүсийн өш хонзон, далд зөрчлийг хангах бус мөрдөх дүрэм, дагах хууль, зарчмын хүрээнд олонхоороо асуудлаа шийдэх учиртай. Заан том ч замаа дагаж, засаг том ч хуулиа дагаж, хүсэл том ч хүний эрхээр хязгаарлагдаж байх учиртай шүү дээ.

-Цаашдын гарц гаргалгаа шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн асуудал улс төрийн замаараа шийдэгдэх учиртай. Олонхоо дагаж, цөөнхөө хамгаалаад явахад шийдэгдэхгүй асуудал гэж үгүй. Хүн УДШ-ийн хов ярихгүй ажил хийж, олны итгэлийг даах олон шинэ санаачилга гаргаж, эрх чөлөө, хүний эрхийн төлөө бат зогсож байхад гарц үргэлж олдоно. Ардчилал бол хүрдэг оргил, эзэлдэг байр, булаадаг оргил биш процесс юм. Тиймээс Ардчилсан нийгэмд Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг хэлбэрэлтгүй дагаж байхад тэр нь өөрөө хамгийн зөв гарцаараа явж байгаа хэрэг юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417