Да.Жаргалсайхан: Эрдэнэбүрэнгийн станцыг хүчээр барих гэвэл иргэний дайн л болно

2021-12-13, 10:50 Цаг үе 905 23
Да.Жаргалсайхан: Эрдэнэбүрэнгийн станцыг хүчээр барих гэвэл иргэний дайн л болно

Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэдийн Улаанбаатар хот дахь бие төлөөлөгч, тал бичээч Да.Жаргалсайхантай ярилцлаа.

SONIN.mn

 

-Монгол Улсын Засгийн Газар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой талцал бас нийгэмд бий болоод байна. Та энэ тухай хэлэлцүүлэг нэвтрүүлэгт оролцох үеэрээ: "Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын өгөөжийг бодитой тайлбарлаж байж нутгийн иргэдтэй илүү ойлголцоно" гэж хэлсэн. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Засгийн газрын шийдвэр нь нийгмийг талцуулан, хуваагдуулж, хоёр тал болгодог байж болохгүй. Засгийн газар бүх зүйлийг тооцож гаргаад, анхан шатнаасаа ямар зүйл хийх ёстой вэ гэдгийг тодорхой болгочихвол ийм асуудал үүсэхгүй шүү дээ. Манайд тэр анхан шатаа хаячихаад, энд шийдвэр гаргаад, тэнд очиж хүчээр тулгах гээд байгаа учраас л зөрчил үүсээд байгаа юм. Зөвхөн энэ усан цахилгаан станцын асуудал дээр ч биш. Ямарваа нэгэн асуудал дээр тухайн орон нутагтай зөвшилцдөг хууль тогтоомж нь зөндөө байна. Гэтэл тэр хууль тогтоомжоо зөрчөөд явахаар өмнөөс нь нөгөө хүмүүс нь хуулиа бариад гарч ирж байна шүү дээ. Тиймээс тэдгээр хуулиудаа ширхэгчлэн мөрдөөд яваач ээ гэж байгаа юм. Түүнээс усан цахилгаан станц огт болохгүй зүйл гэж миний хувьд хэлээгүй. Болох хувилбар байна. Гэхдээ олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлсэн шийдвэрийг төр гаргаад, иргэдийг хуулиа биелүүлэхийг шаардах ёстой болохоос, иргэд нь төр хуулиа биелүүлээч ээ гэж агсаж байдаг бүтээн байгуулалт, үйл ажиллагаа огтхон ч байж болохгүй. Үүн дээр зөрөлдөөд байгаа юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэдэг нэршлээс эхлээд олон зөрчил байна. Яагаад Эрдэнэбүрэнгийнх нь болсон юм? Шижигтийн хавцал гэдэг нэр яагаад шинээр гарч ирсэн юм? Хуучин газрын зургийн томьёоллыг харахаар Ховд голын хавцал гэж байгаа. Шижигтийн хавцал гэдэг бол Сэжигт гэж газар байгаа. Үүнээс доошоо 8км яваад станц баригдах гэж байгаа. Шижигтийн хавцлаас доош Бугын хавцал, Тагын улааны хавцал, Ховдын хавцал гээд олон нэршил байгаа. Асуудлын гол нь 4-6 км өргөнтэй, 30 орчим км урттай гол үүснэ гээд байгаа хөндийн малчид маргаан хийж байгаа. Одоогоор Эрдэнэбүрэн, Мянгад, Баяннуурынхан ямар нэгэн асуудал яриагүй байна. Миний хувьд тэр хөндийд ямар мод байдаг гэдгийг мэддэг, тэр нь байгалийн цэвэр чацаргана, алтайн харгана гэх мэт ховор мод ургамал байдаг, мөн хадлангийн талбай, айлуудын амьдрах орчин гээд олон зүйлийг мэддэг учраас энэ асуудалд оролцоод байгаа юм. Говь, тал нутагт айлууд хоорондоо 20-30 км зайтай буучихдаг бол манай нутагт тэр нуур үүсэх гээд байгаа 30км зайнд бүх малчид нь шавчихсан, бараг жилийн 4 улирал амьдарч болдог ийм нутаг юм. Нэгдүгээрт энэ хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах гээд байна. Хоёрдугаарт үзэсгэлэн төгс байгаль устах гээд байна. Энэ асуудлыг шийдээч ээ гээд яам руу хандаад байгаа.

-Засгийн газар нутгийн иргэдэд ямар ч тодорхой танилцуулга хийлгүйгээр, гэнэт нэг өдөр шийдвэр гаргаад, төрж өссөн, олон арван жил нутаглаж ирсэн газрыг нь устгах гээд байна гэсэн үг үү?

-Тийм. Нөхөн төлбөр өгөөд, нүүлгэн шилжүүлэлт хийгээд шийдчихнэ гэж яриад байгаа юм. Яармагаас Баянхошуу руу нэг айл нүүлгэдэгтэй адилхан зүйл яриад байгаа юм. Гэтэл хүний төрж өссөн нутаг гэдэг нь амь биетэй нь холбоотой, оршихтой нь холбоотой байдаг учраас их нарийн зүйл. Хүмүүс гадаад яваад эх орноо саналаа гэдэг. Би Ховдын хүүхэд бол Ховд голоо санахаас биш Хөвсгөл далай, Бурхан Халдун уулыг санахгүй шүү дээ. Хүний төрсөн нутаг гэдэг тухайн хүний эх орон юм. Бүгд төрсөн нутгаа хамгаалж байж Монгол гэдэг улс бий болдог юм аа. Нэгдүгээрт энэ өнцгөөс асуудалд хандах ёстой. Хоёрдугаарт хүний идээшиж дассан нутаг зөвхөн дээр нь гишгэж, гэрээ барьдаг асуудал биш. Бүх зүйлээрээ идээшиж дасахыг хэлдэг. Гэтэл өвөлжөөндөө хашаатай, хашаагүйгээр нь үнэлнэ гэж ярих нь байж боломгүй зүйл. Хүний идээшиж дассан нутаг, өвөлжөө, хаваржаа гэдэг бол хуучин уламжлалын 8 ухаанаар буух буйраа шинждэг, салхины гүйдэл, нарны тусгал, бороо орох, амьтны гүйдэл гэх мэт олон зүйл багтдаг. Түүнийг хэрэгжүүлж байгаа цор ганц хүмүүс бол малчид. Энэ бүх хөдөлгөөн малын аясаар байж, мал өөрөө мэдэж бэлчдэг юм. Малчид мал хаашаа нүүнэ, түүнийг дагаад нүүж байдаг. Хүнээ дагаад мал нь явдаг зүйл байхгүй.

Уул уурхай, цахилгаан станц ч бай ямарваа нэг бүтээн байгуулалт хийхэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаад, түүн дээр дүгнэлт хийж байж дараагийн асуудлууд яригдах ёстой юм. Түүндээ тааруулж ТЭЗҮ-гээ хийгээд явах ёстой. Гэтэл Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барихад бэлэн болчихлоо гэж 2 жил ярьсан хэр нь сая хэлэлцүүлэгт орох үед инженер нь 7 хоногийн өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ батлуулчихлаа гэж байгаа юм. Юу ярьж байгаа юм бэ? Хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь долоохон хоногийн өмнө батлагддаг, гэтэл төсөл батлагдчихсан, бид их сайхан бүтээн байгуулалт хийх гэж байна, саад болж болохгүй гэхээр иргэд, малчид яаж төрийн ажилд итгэх юм бэ?

Төрийнхөнд хууль тогтоомж, гаргалгаа юмнуудаа тооцдоггүй, чигээрээ зүтгэдэг зан байна. Саяхан ОХУ-аас Шадар сайд нь ирээд усан цахилгаан станцын асуудал яриад явж. Түүний дараагаар хэвлэлд Монгол дотооддоо барих эрчим хүчний эх үүсвэрээ хэнээс ч хамааралгүй барина гэж ярилцлага гарсан байна. Хэрэв тийм бол НҮБ-д элссэн, Рамсарын гэрээнд орсон гээд олон юмнаас татгалзах болно шүү дээ. Дэлхийтэй нийцсэн хууль тогтоомж хийчихээд, өөрсдөө юм хийхээрээ тэр ямар хамаатай юм бэ? гэдэг хандлага төрд огт байж болохгүй. Бас нэг асуудал нь Эрдэнэбүрэн болон өөр усан цахилгаан станцтай холбоотой асуудлаар төр нь ч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч тэр бүгд ингэж байж л бид гадны хараат бус болно гэдэг юм яриад байдаг. Хараат бус, бие даасан хөгжилтэй болно гэдэг энэ улсын нууц байдаггүй юм уу?  ОХУ-аас хараат бус болно гээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байхаар нөгөө ОХУ нь юу яриад байна вэ? гэдэггүй юм уу? Үүн дээр үнэхээр гайхаж байна.

Дотоодын эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах тал дээр иргэддээ шугам шугамаараа таниулж ойлгуулаад, зөв зүйтэй юм хийвэл би энэ яамных нь төлөө явна шүү дээ. Гэтэл тэр нь байхгүй зүйл дээр би малчдын талд орохгүй гээд яах юм. Хууль дүрэм, бүх зүйл нь буруу, зөрүүтэй байгаагаас болоод асуудал үүсгээд байна.

Томоохон төсөл, бүтээн байгуулалт дээрээ хууль тогтоомжоо дагаач ээ. Эцэст нь шүүх дээр очих үед бүх хүний барьдаг зэвсэг нь хууль байдаг юм. Шүүхийг хүмүүс элдэв муугаар хэлдэг. Гэхдээ шүүгч хүн хэзээ ч бичсэн хуулийн эсрэг явдаггүй. Тэд хуулиа л барина. Хуулиа бариад явахаар унах асуудал хийчхээд, хэвлэл мэдээллээр  сенсаци дэгдээхээр болчихдог гэдэг муйхар ойлголтоосоо салах хэрэгтэй.

Дээрээс нь ямарваа нэгэн асуудлыг сошиалаар сэвж, түүнийг дагадаг төр байж болохгүй. Бодит амьдрал дээр бүх зүйл хууль тогтоомж, дүрэм дээрээ очиж зогсоно. Улаанбаатар хотын 1 сая 500 мянган иргэн эндээс тэнэг малчид болиоч гээд тэнд байгаа байдал өөрчлөгдөхгүй. Тэр малчид нутгаасаа яваад яаж амьдрах вэ? хаана очих вэ? гэдэг нь төсөөлөгдөхгүй байна шүү дээ. Тийм ч учраас тэр хүмүүс нутгаа хамгаалж тэмцэнэ гээд, арга хайгаад хүмүүстэй уулзаад яваад байна шүү дээ.

Сүүлийн арваад жил би эрчим хүчний талаар, ер нь энэ цаг үед бид яаж хөлөө олж амьдрах вэ? гэдэг талаар олон талаас нь судалж байгаа. 21-р зуун гараад юмс их өөрчлөгдөж, дэвшиж байна. Гэтэл бид 140 жилийн өмнө хэрэглэгдэж байсан усан цахилгаан станцын тэр хэлбэрээр нь л зүтгүүлэх гээд байдаг. Байгаль орчноо сүйтгэхгүйгээр шийддэг аргыг яам нь олж чадахгүй байгаа юм уу? Тийм бол чаддаг хүмүүсийг нь хайх хэрэгтэй. Олон залуучууд гадаад дотоодод суралцаж байна. Тэр хүмүүс шийдлийг нь олоод, гаргаад ирнэ. Усан цахилгаан станцын талаар ярьж байгаа тайлбар нь хүн үнэмшихээргүй зүйл яриад байгаа учраас би яаманд хандаж битгий худлаа ярь гээд байгаа юм.

Эрчим хүчний хараат байдлаас гарна гэнэ ээ. Монгол улс 2020 оны байдлаар 1,7 тэрбум квт цахилгаан эрчим хүч импортоор авчээ. Түүний 1,4 тэрбум буюу 80 хувийг нь зөвхөн Оюутолгой авч. Үлдсэн 20 хувийн 1,4-хөн хувь нь баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээ. 1,4 хувиа яриад бие даасан, эрчим хүчний хараат бус болно гээд, үлдсэн 80 хувиа ярихгүй байна. Үүнийгээ учиргүй сэвээд байдаг. Бас дээрээс нь усыг тогтоож нөөц бүрдүүлнэ гэж яриад байна. Заримдаа үнэхээр энд эрүүл хүн байна уу? гэж бодох юм. Ус тогтоод, тогтоол болохоороо амиа алдчихдаг. Ус урсаж байхдаа л амьтай байдаг юм байна. Нуураас уухаар өөр байдаг шүү дээ. Гэтэл нуур тогтоочихоод цэвэр ус бий болгоно гэж хүний ухаан санаанд багтахгүй юм яриад байдаг. Тэгэхээр энэ төсөл хэрэгжүүлж байгаа ажил бүр буруу тийшээ яваад байна шүү дээ. Бас дээрээс нь дотоодын урсгалтай, эх оронч гол гээд ярьдаг. Энэ бол уран зохиол дээр байж болно. Шинжлэх ухаанд байж болохгүй. Ус урсаад, газрын татах хүчнээс салаад буюу хөрсөн доогуур орохоороо уулынхаа дээшээ урсдаг. Эргэлдэж байдаг юм шүү дээ. Урсаад алга болчихдог зүйл биш. Нэг тийшээгээ урсдаг, нөгөө талаасаа ирдэг л зүйл. Тэр ус эргээд ямар шүүлтүүрээр гарч ирж байна вэ? гэдгээс хамаараад хүний уух, рашаан болох нөхцөл нь бүрддэг. Энэ бол байгалийн өөрийнх нь зохилдолгоо. Миний гол яриад байгаа зүйл бол ертөнцийн байгаа, бий болчихсон зүй тогтлыг өөрчлөх нь, тэр дундаа монгол хүн өөрчлөх нь их буруу юм. Тийм учраас ертөнцийн байгаа зүй тогтлыг эвдэж өөрчлөхгүйгээр  бүтээн байгуулалт хийх технологийг ольё гэж байгаа юм.

-Зарим төрийн өндөр албан тушаалтнууд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг эсэргүүцэж буй хүмүүс бол гадны гар хөл, бараг үндэстний дайсан гэж ярих болсон. Үүн дээр та юу гэж хэлэх бол?

Газар нутгаа хамгаална гэдэг нь эх орноо хамгаална гэсэн үг. Эх орноо хамгаалж байгаа хүмүүсийг дайсан гэж байгаа бол тэр төр манай төр биш. Монгол төр биш. Хэлэлцүүлэгт орох үед нэг малчнаас эрчим хүчгүйгээр байж чадах уу? гэж асууж байгаа юм. Тэр малчин байж чадна гэсэн. Малчин битгий хэл би ч байж чадна. Эрчим хүчгүйгээр хэн амьдарч чадахгүй вэ? гэвэл хотын суурин иргэд. Эрчим хүч ерөөсөө нэгдүгээр асуудал биш. Хүн ч нэгдүгээр асуудал биш. Эхлээд эх орон буюу газар нутаг хэрэгтэй. Газар нутаг байж дээр нь хүн байна. Газар нутагтай хүн эрүүл, аюулгүй амьдрах орчноо бүрдүүлнэ. Түүний дараа хөгжил дэвшил ярина. Цахилгаан станцтай болох уу? Лаатайгаа суух уу? Морио унах уу? Мотоциклтой байх уу? Гэдэг нь дараагийн асуудал. Ийм хойно байгаа асуудлыг нэгдүгээр асуудал дээр авч ирээд, тулгаад ярьж байгаа нь тэр хүмүүсийн ойлголт үнэхээр харамсмаар, ийм хүмүүс төр удирдах ч гэж бодогдмоор байна. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед тэр төслийг байгаль орчинд ээлтэй, сайхан хийх технологийг хайгаач ээ. Хамгийн их усан цахилгаан станцтай Норвеги улсаас туршлага судлаач ээ. Хятадын туршлага гээд байж болохгүй. Хятад, Монголын ахуй нөхцөл, бүх зүйл нь өөр.

-Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэдийн санаа бодол яг ямар байгаа вэ?

Улиастай багийн иргэд биднийг төлөөлж үгийг минь хүргэж өгөөч гэдэг хүсэлт надад тавьсан учраас нэг талаар би тэднийг төлөөлж ярьж байгаа юм. Нөгөө талдаа малчдад ямар ч мэдээлэл алга. Тийм учраас тэндээ хурал хийгээд, мэргэжлийн хүмүүсээр нь судалгаа хийлгэе. Модоо судалдаг, усаа, ан амьтнаа судалдаг баг байгуулья гээд хүмүүст хандаад, судалгаа хийлгээд, зохион байгуулалтанд орж байгаа юм билээ. Тэрний нэг хэсэг нь л хэлэлцүүлэгт орсон малчид.

Түүний цаана Рамсарын гэрээ, нүүдлийн шувуудын, байгаль экологийн, ургамал зүйн, амьтан зүйн аймгийн олон талт судалгааг өөр өөрсдийн шугамаар хийлгэж байгаа. Тэр үр дүн нь гараад ирэхээр төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс олон асуудалтай тулгарна. Тэр үед шинжлэх ухааны үндэслэлтэй, хууль журмаа барьсан шийдвэртэй байх ёстой.

Гэтэл тэр шийдвэрүүд нь байхгүй байж муйхарлаад зүтгээд байж болохгүй ээ.

-Энэ хүмүүсийн хийлгэж байгаа судалгааны ажлын үр дүнгээс үл хамаараад, Засгийн газрын зүгээс нэгэнт шийдвэр гарсан учраас гээд цахилгаан станц барих ажил хүчээр явж эхэлвэл яах бол?

Иргэний дайн л болно. Өөр юу ч болохгүй.

Энэ нутагт хэдэн сая мод байгаа. Тэр моддыг зөөхгүйгээр станц барьж болохгүй. Яаж зөөх юм бэ? Иргэд нүүхгүй. Тэгээд яах юм? Бүгдийг нь барьж хорьж байгаад, цэрэг жагсаагаад зөөх юм уу? Үндэстэй мод хөдөлгөж үзээгүй хүмүүс. Үүнийг яаж шийднэ гэж бодоод, төрийн шийдвэр гарсан гээд хүчээр барих юм бэ? Төр иргэний хооронд дайн хийдэг Засгийн газар байж болохгүй. Эрчим хүчний яаманд уулзалтан орж байхдаа би танай УЦС-ыг баригдчих вий гэж биш, баригдахгүй байх вий гэж айж байна гэж хэлсэн. Яагаад гэвэл ийм олон шалтгаанууд байна. Энэ асуудлуудаа шийдэхгүйгээр төр шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Хойд Солонгос шиг аашлах юм уу? Өөрсдийгөө Хятадын коммунист нам гэж бодоод байгаа юм уу? Ардчилсан Монгол улс гээд Үндсэн хууль баталсан биз дээ. Тэрбум мод тарина л гэсэн. Хэдхэн хоногийн өмнө МАН хүний эрхийг дээдэлнэ гээд хөтөлбөр боловсруулчихлаа. Тэр хөтөлбөрийг чинь бариад хүмүүс урдаас чинь зогсоно. Төр болон иргэний гаргаж байгаа шийдвэр энэ төслийн үйл ажиллагаан дээр зөрөлдөөд байна шүү дээ. Хотынхон бүгдээрээ дэмжиж байна, бүгдээрээ больё доо, нүүе гэх юм уу? Тийм зүйл байхгүй. Шийдвэр гарчихсан гээд очоод бүгдийг нь малтай нь ачаад явах юм уу? Эхнэр хүүхдүүдийг нь уйлуулаад, дэлхийн 2-р дайны цөллөгө шиг аваад явах уу? Хүн төрсөн нутгаасаа сална гэдэг ойлголт ухаан санаанд нь багтахгүй. Нүүдэг малчид нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд нүүгээд учраа олчихсон. Одоо байгаа хүмүүс нь хэзээ ч нүүж чадахгүй. Эндээ дуусна гэсэн хүмүүс нь үлдсэн. Энд яриад, цаасан дээр бичиг бариад хэрэггүй. Газар дээр нь оч. Үзэж хар. Тэгж байж мэргэн ухаан олж шийдмээр байна.

-Ховд гол дээр нэг биш гурван цахилгаан станц барих боломж байна гэж та бичсэн байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

Одоо барих гээд байгаа станц доод хавцалдаа байгаа юм. Гэтэл малчид дээр нь байгаа Хар булан гээд хавцалд барьж яагаад болохгүй байгаа юм бэ? гэж байгаа юм. Хэрэв тэгвэл энэ хөндийг устгахгүй шүү дээ. Үүнээс дээшээ Бугын хавцал гээд бас бий. Тэнд айл байхгүй. Миний санаа бол нэг том хааж сайхан нутгийг үгүй хийснээс гурван газар жижиг хаагаад, хавцал дотроо усаа бариад байвал хэн ч тэмцэхгүй шүү дээ. Ийм маягаар нэг нүсэр том биш, дундаж хэмжээний олон станц барих боломж байгаа юм байна гэж би хувьдаа боддог. Байгаль экологийн үндсэн зүйлээ алдахгүйгээр бүтээн байгуулалт хийх тал руугаа орвол яасан юм бэ? гэдэг санаагаар тэр 3 станц барих асуудлыг цухас дурьдсан юм. Зарим хүмүүс үүн дээр усан цахилгаан станцыг доороосоо биш дээрээс нь барьдаг гэж бичсэн байсан.

Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж ганц л зөв зүйл хэлж байна лээ. Тэр юу вэ? гэхээр бид энэ усан цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэртэй хослуулж байгаа юм. Нар болон салхины эх үссвэрүүдтэй хослуулснаар бие биенээ нөхөж байх юм гэсэн санааг хэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний хосолсон эх үүсвэрүүд тогтвортой эх үүсвэр байна гэдэг нь үнэн. Үүний тулд бүгдийг нь хооронд нь уялдуулж, шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан, зөв менежменттэй, зөв зохион байгуулалттай юм хийх ёстой. Төрийнхөн нэг зүйлийг маш буруу ойлгоод байна. Төлбөр өгөөд нүүлгэчихнэ гэж яриад байгаа юм. Бид ямар хашаа байшин зарж байгаа юу? Малын бэлчээр гэдэг чинь огт өөр асуудал. Үүнийг ерөөсөө ойлгож өгөхгүй байна. Бэлчээр нутагт өвөлжөө нь хашаатай байна уу? Амбаартай байна уу? гэдэг нь биш ,өвөлжөө гэдэг нь гол юм. 10-с дээш жил өвөлжиж байж тэр газар өвөлжөө болдог. Өтөг бууц нь хөлдөхөө больдог. Шинэ хонгог бууцан дээр эхний 5 жилдээ мал сэрүүсдэг. Яагаад гэвэл хөлддөг юм. Таваас дээш жил болж байж өтөгшдөг. Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэж Монгол ардын зүйр үг нүүдлийн мал аж ахуйтай холбоотой юм. Ийм л асуудал байгаа юм.

1
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417