О.Одбаяр: Зургаан бодлого бүх салбарт үүссэн “түгжрэл”-ийг шийднэ

2021-12-14, 11:17 Цаг үе 446 0
О.Одбаяр: Зургаан бодлого бүх салбарт үүссэн “түгжрэл”-ийг шийднэ

МАН-ын ХХХ ИХ хурлаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-ын эргэн тойронд тус намын  дэргэдэх Ардын хүч холбооны ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.

ЗУУНЫ МЭДЭЭ

-Ардын нам ХХХ их хурлаа  саяхан хийлээ. Энэ удаагийн хурлын онцлог, тавьж буй зорилтуудын  ирээдүйг та юу гэж дүгнэж байна?

-Миний хувьд намынхаа дөрөв дэх Их хуралд оролцлоо. Өнгөрсөн 30 жилд МАН-ын дөрвөн Их хуралд төлөөлөгчөөр оролцсон гэсэн үг. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ой, МАН үүсэн байгуулагдсаны 100 жил гээд эерэг талаас харвал  түүхэн тэгш ой тохиосон үе юм. Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед МАН ХХХ Их хурлаа хийж байгаа нь ихээхэн онцлог байлаа. Яагаад гэвэл өнгөрсөн 30 жилд бид хүний эрх, ардчилал, эдийн засгийн эрх чөлөө, зах зээлийн нийгэм гээд хөгжөөд ирсэн. Чадсан, чадаагүй ийм замаар урагшилж байсан. Гэхдээ дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахал тархаж, бидний амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй нийтээр нь зогсоож байсан тохиолдол хараахан гарч байсангүй.  Covid-19   дэлхий нийтийг  хямрааж, эдийн засгийг сөхрүүллээ. Ийм үед болж байгаагаараа  ХХХ Их хурал ихээхэн онцлогтой.

Бид цаашаа яах вэ гэдгээ шийдэх ёстой. Зөвхөн Монгол Улс бус дэлхий даяараа энэ тухай бодож байна. Эдийн засаг тэр чигээрээ  уналтад орчихлоо. Хамгийн энгийн жишээ бол дэлхийн тээвэр ложистикийн бизнес үндсэндээ манай Улаанбаатар хотын зам шиг түгжирчихсэн. Яагаад түгжрэв гэвэл 2019 оны захиалгуудаа дэлхийн улс орнууд цуцалж, хэвийн үргэлжилж байсан амьдрал гацаанд орсон. Одоо үүнээс гарах хөдөлгөөн рүү бид  шилжих гээд байна шүү дээ. Би зөвхөн тээвэр ложистик дээр жишээ авч тайлбарлалаа, энэ түгжрэл зөвхөн эдийн засаг ч бус бүх  салбарт үүссэн. Боловсрол, зам тээвэр, хоол хүнс, эрүүл мэнд гээд  цааш ямар нэгэн үйл ажиллагаа хамгийн жижигхэн цэгт ч  хүндрэл бэрхшээл бий болсон. Тэгэхээр ХХХ ИХ хурал маань энэ бүхний дараа болж байна. Бид ардчилал, зах зээлд шилжээд 30 жил болсон, цааш дараагийн 30 жилд яах вэ, хаа хүрэх вэ. Ямар алсын хараа энэ улсад байгаа юм бэ, ямар зорилго, зорилт дэвшүүлж байна вэ. Олон бэрхшээл овоорсон байна, үүнийг ямар замаар даван туулах вэ. Эдийн засагт ямар шилжилт хийх вэ. Бид дэлхийн эдийн засгаас ямар их хамааралтай болсноо одоо ойлгосон байх. Өмнө нь бид дэлхийд нээх олон бараа таваар зараад байдаггүй байлаа. Хятадын коксжих нүүрсийг байнга нийлүүлээд байдаггүй байсан. Сүүлийн 10 жилд Хятадын гангийн үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрсийг нийлүүлж, энэ төрлийн зах зээлийнх нь ихэнх хувийг эзэлж байлаа. Гэтэл үүнийгээ бид алдаж байна. Дээр нь  зэсийн үнэ  ямар байгаа билээ. Энэ мэт олон асуудал бий. Монголчууд 2024 он хүртэл Ардын намыг сонгосон. Тэгэхээр энэ нам хүссэн, хүсээгүй 2024 он хүртэл улсын эдийн засаг, иргэдийн аж амьдрал, гадаад , дотоод бодлого, зах зээл, бизнесийн орчин бүх асуудлыг удирдаж авч явах учиртай. Тиймээс МАН-ын  ХХХ Их хурал бол Монголын олон нийтийн анхаарлын төвд байх нь гарцаагүй.

-Тэгвэл Ерөнхий сайдын “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-ыг хэр зөв гэж үзэж байна? 

-Эхнийх нь  боомтын сэргэлтийн бодлого байсан, зөв асуудал хөнджээ гэж харж байна. Манай улс далайд гарцгүй. Далайд гарцгүй орнуудын НҮБ-ын конвенцоор далайд гарцгүй ч гэсэн бид далайн ан агнуур эрхлэх, далайгаар ачаа тээврээ авах эрхтэй хэдий ч манай улс эх газрын боомтуудаа хөгжүүлэхгүй бол болохгүй. Жишээ нь, бид Хятадын Тяньжинаар дамжуулан ачаагаа авдаг, эсвэл галт тэргээр Европоос авдаг ийм л хоёр гарцтай. Гэтэл хоёр том хөршийн дунд оршдог улс, дээрээс нь ардчилал хөгжсөн залуучуудын орон. Ийм  орны ирээдүй цааш ямар байх вэ гэдэгт Ерөнхий сайд  боомтын асуудлыг намын Их хурлаар хөндөж тавьсан. Боомтын хөгжил ямар сул байгааг сая бид харлаа. Иймээс ачаа, таваарын эргэлт хомсдолд орж байгааг цар тахал бидэнд ойлгууллаа. Та нар ганц олон улсын боомт, Эрээнээр яваад байсан, энэ чинь танай хэрэглээг хангахаа больсон байна шүү. Олон улсын боомтыг идэвхжүүлэх хэрэгтэй гэж байна шүү дээ. Түүгээрээ чөлөөт худалдаа, бараа, таваарын эргэлтийг авдаг чиглэл хүү хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол Хятадаас орж байгаа бараа зөвхөн Эрээнээр орно гэхээр хэцүү.

Хятадын цаад талын гүний нутгаас орж ирж байгаа бараа, таваарыг зөвхөн Эрээнээр биш бусад боомтоор оруулж ирэх нь чухал гэдгийг манай намынхан олж харжээ, энэ бодлогыг бид зөв гэж харж байгаа. Гол нь боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах ёстой, энэ чиглэлд томоохон хөрөнгө оруулалтууд хийх шаардлагатай.

-Эрчим хүчний сэргэлтийн тухайд?

-Эрчим хүчний хувьд манай улс байнгын дутагдалтай явж ирсэн. Оргил ачааллын үед манайх ОХУ-аас эрчим хүч худалдаж авдаг, Оюутолгойн цахилгаан станц Хятадаас жилдээ 150 сая ам.долларын эрчим хүчний худалдан авалт хийдэг. Төдий  хэмжээний худалдан авалтын  мөн баруун бүс дээр Оросоос авдаг. Тэгэхээр манай улсын нийт эрчим хүчний жилийн худалдан авалт 300 сая орчим ам.доллар болчихоод байна шүү дээ. Гэтэл бид өөрсдөө хүрэн нүүрсний асар их нөөцтэй орон. Үүнийгээ яагаад шатааж болохгүй гэж. Тиймээс цахилгаан станцуудаа өргөжүүлье, Багануурын болонТавантолгойн цахилгаан станцад хүрэн нүүрсээ ашиглаж, эрчим хүчээр дутагдах бус экспортлогч орон болох ёстой. Дэлхийн цахилгаан дамжуулагч  том суваг руу бид эрчим хүч нийлүүлэх бүрэн боломжтой. Энэ тухай олон жил ярьсан, хэн ч хийгээгүй. Одоо ажил хэрэг болгоё гэж үзэж байх шиг байна.

Эрчим хүчний дутагдлаас гарах нь зүйтэй, дээр нь сэргээгдэх эрчим хүчийг мартаж болохгүй. Бас нэг асуудал нь усан цахилгаан станц, Говь-Алтай Тайширын усан цахилгаан станц 50 км том нууртай, дээр нь тэр бүс нутаг ямар гоё чийгтэй болсон бэ, урсаад гарч байгаа усаа ашиглах эрх бидэнд байх ёстой.

Үүний төлөө тэмцэх учиртай, хөрш орнууддаа ойлгуулах ёстой. Тэд амьдарч байгаа шиг бидэнд ч бас амьдрал бий шүү дээ.

Байгал мөрнөөс эх авсан Ангарскийн усан цахилгаан станц байдаг шүү дээ. Гэтэл биднийг Байгал мөрнөөс эх авсан Сэлэнгэ дээр усан цахилгаан станц тавьж болохгүй гэдэг үүн дээр хөршүүдтэйгээ ойлголцох хэмжээний бодлогыг байнга тулгаж тавьж байх ёстой. Үүнээс ухрахгүй байгаа нь надад бол таалагдаж байна.

-Аж үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх боломж  хэр байгаа бол?

-Бид ихэнх бараагаа гадаадаас авч байгаа. Эцсийн бүтээгдэхүүн биш гэхэд манайхан ядаж дотооддоо хүнсний асуудлаа, хувцас үйлдвэрлэлээ шийдэх гээд үзээд байна. Гэхдээ түүхий эдээ хаанаас яаж авах гэдэг нь асуудалтай. Тэгэхээр аж үйлдвэр хөгжүүлэхийн тулд түүхийн эдийн бааз суурьтай болох ёстой. Нөгөө талаас цаашид цар тахал дэлхийг ямар байдалд хүргэхийг таашгүй. Өөр ямар өвчин тахал гарч ирэхийг бид мэдэхгүй. Тиймээс хүний царай харах бус өөрсдөө бие дааж амьдрах цаг болсон. Аж үйлдвэр рүү хөрөнгө оруулах нь зөв, хоёрдугаарт  өмчийн асуудлыг шийдэх ёстой. Төр аж үйлдвэр хөгжүүлэх гээд байгаа юм биш хувийн хэвшлийнхнээ аж үйлдвэрийг хөгжүүлэхэд нь бодлогоор дэмжих ёстой. Ингэж байж энэ бодлого урагш явна. Түүнээс биш төр аж үйлдвэр барьж, үйлдвэрлэл хөгжүүлээд явна гэсэн санаа энд байхгүй гэж ойлгож байна. Ер нь бол монгол иргэн бүр ажилтай орлоготой, баян байх ёстой, энэ бодлогыг л төр гаргаж өгөх ёстой.

-Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн  зорилт түгжрэлийг сааруулна гэсэн утга санаагаар бууж байна. Би зөв ойлгож  уу, эсвэл?

-Өвөл болохоор манай улсын гурван сая гаруй иргэний  2.5 сая нь  өвөлждөг гэсэн судалгаа гарсан байсан. Нөгөө талаар тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр алга. Хүмүүс өвөлдөө хотод ирж өвөлжөөд, зундаа  явчихдаг. Тогтвортой ажлын байр ажил олгогчид ч, ажил эрхэлж байгаа иргэдэд ч хэрэгтэй. Тэр хүн хаана суурьшиж ажилламаар байна вэ, тэр нөхцөл бололцоог нь бодлогоор бий болгох ёстой. Тэгэхээр хөдөө орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагааг тэлэх ёстой. Гэхдээ ямар байх вэ, хөдөө суманд ч, аймагт  ч  үйлдвэр байхгүй. Тэгэхээр бид Улаанбаатарт үүссэн төвлөрлийг шийдэх ёстой. Жишээ нь, Ард санхүүгийн нэгдэл бол Дархан, Эрдэнэтэд салбараа нээлээ. Яагаад гэвэл, Дарханд түрээс хямдхан, бас түгжрэл алга. Тэнд сургууль, эмнэлэг бүгд бий. Залуус тэнд очиж ажиллахдаа дуртай байна. Иймд бид “Call центр” лавлах утасны төвөө тийш шилжүүлсэн. Тэнд ажлын байрууд  бий болж байгаа юм. Залуус тэндээ суралцангаа хажуугаар нь Улаанбаатарт байгаа компанийн ажилтан болж цалин авч байна. Үүнийг хот, хөдөөгийн сэргэлт дээр хэрэгжүүлж, хувийн хэвшлүүд чөлөөтэй ашиглаасай. Энэ чиглэлд дэмжлэг үзүүлээсэй. Хөдөө рүү  үйл ажиллагаагаа тэлж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор  дэмжээсэй.

-Ногоон хөгжлийн сэргэлт  нь бусад салбартай хэрхэн уялдах бол?

-Саяхан хангай байсан Чойр говь болж, сул элс ихэссэн. Тэндээс Улаанбаатар хүртэл 220 км, цөлжилт гэдэг зүйл Улаанбаатарын  хаяанд ирсэн байгаа биз. Ганц Монгол Улс ч биш дэлхий даяараа  энэ цөлжилттэй тэмцэж байна. Үүнд иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Цөлжилт  эдийн засгийн утгаар  ч, хувь хүний амьдрах орчны тухайд ч урт хугацаанд авч үзэхэд маш  хортой  зүйл. Хятад улс оршихуйгаа хамгаалахын тулд  тэрбум тэрбумаар нь мод тарьж байна. Бид ногоо тарьж, мод ургуулахдаа гол биш, бидний идэж байгаа мал ч гэсэн тоо толгой нь хэт өсөхөөр цөлжилтийг бий болгож байна. Иймд энэ асуудлыг тооцож, тоо толгойг хэт өсгөх бус үр шимийг тооцсон фермерийн аж ахуй хөгжүүлэх  хэрэгтэй. Байгаль экологийн зохист харилцаа, тэнцвэрийг барихад  ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого хэрэгтэй. Бусад салбарт, жишээ нь  барилга барихад эко материал ашиглах, авто машин гэхэд цахилгаанаар явдаг  ногоон болгох гээд шинэ  шийдлүүд  чухал.

-Төрийн бүтээмжийн сэргэлтээр ямар асуудлуудыг хөндвөл илүү зохистой бол?

-Төрийн оролцоо хэдий чинээ ойлгомжтой байна, үйлчилгээ авч байгаа иргэнд л ашигтай. Цахим төртэй болох чиглэлд  Эстоны туршлага бий. Манайхтай адил социалист системээр хөгжиж байгаад ардчилалд маш хурдан шилжсэн гурван орны нэг. Хүн амын тоогоор манайхтай ойролцоо, тэгсэн атал төрийн маш зөв зохион байгуулалт, дэд бүтцийг хийсэн. Төрийн үйлчилгээ нь орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь хиймэл оюун ухааныг ашигласан учраас иргэн, төр хоёрын хооронд ямар нэгэн зөрчил үүсэхгүй. Цахим дээрх хууль, тогтоомж  нь иргэдэд маш ойлгомжтой, хүртээмжтэй байгаа учраас хурдан хөгжиж байна. Хүний нөлөө их байх тусам алдаа гарна, зөрчил бий болно. Үүнийг аль болох тойрч, цахимжуулах хэрэгтэй. Үүнийг төрийн бүтээмжийн сэргэлт дээр анхаарах ёстой болов уу. Цаашдаа яаж энэ бодлого хэрэгжих вэ, хүний бүтээснийг хэрхэн үнэлэх вэ, ямар шатаар явж, дүгнэх вэ. Мерит зарчим гэж ярьдаг туршлагад тулгуурласан мэдлэг, итгэлтэй байдлыг авч үзэх үү. Мэдлэг чадварыг уу,  дипломыг нь  анхаарах уу. Энэ бүхэн цаашид тодорхой болох байх.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417