АН-аас урвасан МАН-ын “дагавар” гишүүд

2021-12-15, 10:30 Улс төр 977 6
АН-аас урвасан МАН-ын “дагавар” гишүүд

ERGELT.mn

Нэгэн цагт үе Ардчилсан намын төлөө амиа өгөхөөс ч буцахгүйгээр тэмцэж явсан гишүүд. Ардчилалын үнэт зүйлийн төлөө хашхирч, хоолойныхоо чадлыг үзэж явсан “тэмцэгчид”. Ардчиллаас өөр нам байхгүй мэт дүүлж явсан “хараацай”-нууд. Нэг л өдөр хамгийн үнэт зүйлээсээ урвасан “урвагч”-д. Нэг л өглөө зэргэлдээх “ах” намын төлөө тэмцэхээр ниссэн “ангаахай”-нууд. Угтаа бол тэд хэдхэн жилийн өмнө цэнхэр батлах цээжиндээ тэврээд, Ардчиллыг хүчтэй байхад Ардчиллын төлөө зүтгэж явлаа. Ардчиллаас салж, анхны “амьдрал”-аасаа урваж, МАН-ыг сонгосон гишүүдийг цувралаар танилцуулж байна.

АН-ААС ХОЁР УДАА УРВАСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХАССУУРИЙН ГАНХУЯГ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Ардчилсан намыг ид хүчтэй байх үед буюу 2011 онд намын гишүүн болж, цэнхэртэж байлаа. Тэр гишүүн болсныхоо дараа 2012 оны сонгуульд хүч үзэх бэлтгэлээ хангаж, тойрог авах гээд чадаагүй гэдэг. Түүний “гоморхол” сонгуульд нэр дэвших “санаархал” нь 2015 онд ХҮН рүү явах шалтгаан болсон тухай бор шувуунууд жиргэдэг юм билээ. Тэр Ардчиллын төлөө дөрвөн жил зүтгээд ХҮН-д элссэн. ХҮН-д нэг жил зүтгээд бие даан нэр дэвшигч буюу харьяалагдах намгүй болсон. 2016 оны сонгуулиар тэр бие даан нэр дэвшиж, Ардчиллын төлөө хамт зүтгэж байсан хамтрагч нараа амлаж, сонгуульд өрсөлдөж байлаа. Дараа нь 2017 оны эхээр Ардчилсан намын гишүүнчлэлийн эрхээ сэргээж, Үндэсний Бодлогын хорооны гишүүнд нэр дэвшсэн ч ялагдаж, дахин АН-аас урваж, МАН-д элссэн ч гэх юм билээ. Одоогийн байдлаар тэр МАН-д дөрвөн жил хүчин зүтгэж, нэг намын төлөө тэмцэх, зүтгэх хугацаагаа хэдэн сараар давуулан биелүүлээд байна. Түүний стиллээр бол түүний нэг намд байх, зүтгэх дөрвөн жилийн хугацаа 2021 оны тавдугаар сард дуусгавар болсон байх ёстой.

 Улс төрийн амьдралынхаа эхлэлийг тавьж, суурийг цутгаж, цугтаа хөгжихөөр мөр зэрэгцэн алхаж явсан алтан “хараацай”-нуудаа орхиод явсан “урвагч” гишүүдийн нэг нь тэр. Урвах урвахдаа Ардчиллаас хоёр удаа, ХҮН-аас нэг удаа, өөрөөсөө тэр олон удаа урваж, МАН-д элссэн юм. Угтаа тэр хэдхэн жилийн өмнө л “Өнгөрсөн 27, 28 жилийн минь алдаа дутагдал бүхэн минь МАН-АН дэглэмтэй шууд холбоотой” хэмээн хурцхан шиг шүүмжилдэг залуу үе байлаа. Харамсалтай нь нэг урвасан хүн дахиад урвадаг гэдгийг тэр баталж, ХҮН-д зүтгэж, бие дааж, Ардчиллын төлөө гэж явсаар тэр эцэст нь МАН-ын “хөнжил”-д зөөлөн шигдсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг МАН-д 2017 оны тавдугаар сард элсэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас гишүүний үнэмлэхээ гардаж, тэдний баг, МАН-ын төлөө “үхэх” хүртлээ зүтгэхээр тушаал авсан. Х.Ганхуяг АН-аас гарсан шалтгаанаа тайлбарлахдаа “Ардчилсан намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин.  Хөгшчүүл нь өмчлөөд суучихсан” гэсэн байдаг. Харин МАН-д элссэн тухай хэлэхдээ “МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон” гэдэг.

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХЭЭР МАН-Д ЭЛССЭН АРДЧИЛЛЫН ГИШҮҮН ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАР

Ардчилсан намаас гарч, МАН-д албан ёсоор элссэн дараагийн хүн бол эдийн засагч Л.Наранбаатар. Тэрбээр улс төрийн замналаа Ардчилсан намаас эхэлж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга хүртлээ ажиллаж явсан нэгэн. Харин 2020 оны есдүгээр сард МАН-д элсэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс намын гишүүнчлэлийн үнэмлэхээ гардаж авсан. Цэнхэр үнэмлэхний төлөө дуугарч, тэмцэж явсан тэрбээр улаан үнэмлэх халаасалж, сонгуульд хоёр ч удаа нэр дэвших оролдлого хийгээд бүтэлгүйдсэн юм. Учир нь түүнийг хоёр ч намаас нэр дэвшихэд нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан байдаг.

Тэрбээр АН-аас гарч, энэ цаг үед хүчтэй байгаа МАН-ыг сонгосон талаараа хэлэхдээ “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ" гэсэн юм.

АН-аас урваж, МАН-ыг сонгосон гишүүд зөвхөн энэ хоёроор зогсохгүй. МАН-д албан ёсоор элсээгүй ч үнэт зүйлээсээ татгалзаж, МАН-ын арын албанд зүтгэж байгаа АН-ын анхдагч гишүүн олон бий. 

1
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417