Путин хэвлэлийн хурлын үеэр олон улсын харилцааг хөндсөн асуултуудад байр сууриа илэрхийллээ

Путин хэвлэлийн хурлын үеэр олон улсын харилцааг хөндсөн асуултуудад байр сууриа илэрхийллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 17 дахь өргөн хүрээний хэвлэлийн бага хурлыг Кремльд зохион байгуулж дөрвөн цаг сэтгүүлчдийн асуултад хариулав. Цар тахлын улмаас оролцогчдын тоонд хязгаарлалт тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 507 төлөөлөгчийг оролцуулжээ. В.Путин нийт 44 сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Энэ үеэр тэрээр улс орныхоо дотоодын янз бүрийн сэдвээр асуусан асуултад тодорхой хариулсан бөгөөд олон улсын харилцааг хөндсөн асуултад ч байр сууриа илэрхийлэв.


БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй бид найз нөхрийн тогтмол харилцаатай. Энэ бол харилцан итгэл дээр суурилсан хувийн харилцаа. Энэ харилцаа нь ажил хэрэгч байхад тус дэм болдог. ОХУ, БНХАУ иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаатай улсууд. Тэр бүү хэл бид өндөр технологийн зэвсэг хамтран бүтээж байна. АНУ Хятадыг тогтоон барьж дийлэхгүй. Тэд эцсийн эцэст үүнийг ойлгох ёстой. Өнөөдөр Хятад улс эдийн засгийн хувьд худалдан авах чадвараараа АНУ-ыг ардаа орхисон. 2035 он, 2050 он гэхэд хятадууд дэлхийн тэргүүн эдийн засагтай улс болох нь дамжиггүй.

Афганистаныг амар амгалан байгаасай гэж бид хүсдэг. Афганистаны төрийн эрхэд гарсан хүчин улсынхаа төрийн удирдлагад бүх угсаатны төлөөллийг оруулах ёстой гэсэн байр суурийг Москва баримталдаг. Талибуудыг хүлээн зөвшөөрөх эсэх тал дээр Москва энэ асуудлаар олон улсын яриа хэлэлцээнд оролцогчидтой бүгдтэй нь хамтран ажиллаж байна. ОХУ Төв Азийн улс орнуудтай шууд хиллэдэг. Тиймээс эдгээр улсад хэт даврагч бүлэглэлүүд нэвтрэхээс бид болгоомжлох, сэрэмжлэх нь зүй ёсны асуудал гэсэн юм.

Английн “Sky News”-ийн сурвалжлагч “Хөрш улс руугаа халдан довтлохгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг Москва гаргаж чадах уу” гэж асуухад В.Путин “Кремль юу ч хийсэн бай, та үргэлж “санаа зовниж байна” гэдэг. Наад “санаа зовнилоо” аваад эндээс зайл. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх л болно. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсч байна… Бидний үйл ажиллагаа бидний аюулгүй байх нөхцөл байдлаас шалтгаална. Та биднээс баталгаа шаардаж байна уу? Эсрэгээрээ та нар бидэнд баталгаа өгөх ёстой. Нэн даруй. Яг одоо. Энэ сэдвээр хэдэн арван жил үргэлжлүүлэн яриад байх шаардлагагүй. Барууныхан амлалтаа биелүүлдэггүй. Байнга худлаа ярьдаг. НАТО-ийн тэлэлтийн таван давлагааг бид үзэж байна. Энх тайвны баталгааг гаргах ёстой улс нь ОХУ биш. АНУ, эсвэл Их Британийн хилд ОХУ тулж очоогүй. Харин тэд ОХУ-ын хилд тулж ирээд байна. НАТО дорно зүгт тэлсэн нэг ч алхам хийх ёсгүй гэсэн асуудлыг бид ямар нэг далд санаагүйгээр шууд тавьсан. Тоглолтын бөмбөг тэдний талд байгаа.Иймээс тэд аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах ёстой. ЗХУ задран унахад Орос улсын түүхэн газар нутаг хуваагдсан. Гэвч манай түншүүдэд энэ нь багадаад байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Тэдний үзэж буйгаар Орос орон хэт том байна. ЗХУ задран унаснаас хойш бид 146 саяулаа үлдсэн. Гэвч тэдэнд бид бас л хэт олуулаа байна. Хэдийгээр В.И.Ленин манай түүхэн газар нутгаас авч Украиныг бий болгосон ч Москва Украины тусгаар тогтнолыг эсэргүүцээгүй. Гэтэл тэд өнөөдөр өөрийнхөө газар нутаг дээр амьдарч буй оросуудыг польш, унгар, румынчуудын нэгэн адил цагаач иргэд хэмээн гадуурхаж байна. Украины тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Янукович огцроход бэлэн байсан ч 2014 онд цуст төрийн эргэлт гарч, улмаар хямрал үүсч, хүмүүсийг хөнөөж, шатааж байсан. Ийм үед Севастополь, Крымд байгаа орос иргэдэд туслахаас бид татгалзаж чадах байсан уу? Энэ явдал биднийг аргагүй нөхцөл байдалд оруулсан.Донбасст хүч хэрэглэхгүй байхыг би өөрийн биеэр П.Порошенкогоос хүссэн. Өдгөө Минскийн хэлэлцээр л асуудлыг шийдэх цорын ганц боломжит арга зам болоод байна. Гэвч Киев энэхүү хэлэлцээрийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Тэр бүү хэл хэлэлцээртэй зөрчилдсөн хууль баталж, баруунтай хамтран Оросыг цуст мөргөлдөөнд татан оролцуулахыг хүсч байна” гэж хэлсэн юм.

Түүнийг хариулт өгч байхад ард нь Украины хилд Оросын зэвсэгт хүчний цэргүүд нэмэгдэн байршиж байгааг болон ОХУ-ын том хэмжээний цэргийн хээрийн сургуулилтын явцаас харуулж байв. В.Путин энэхүү хэвлэлийн бага хурал дээр Барууныхан Орос улсыг мөхөөх гэсэн түүхэн зуршилтай гэдгийг цохон тэмдэглэж Москва цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь НАТО-гийн буруу үйлдлүүд болон барууныхны түрэмгий бодлогоос болсон, “Москваг Украины мөргөлдөөнд татан оруулсан “зуучлагч” нь НАТО бас Барууны улсууд” гэж хэлсэн билээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн бага хурлын маргааш НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Орос-НАТО-ын зөвлөлийн хурлыг “аль болох хурдан” хийх ёстойг онцлон ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч үндсэн зарчмуудаасаа татгалзахгүй” гэж мэдэгдэв. “Одоо хурцадмал байдлыг намжааж, ОХУ-тай ухамсартай яриа хэлэлцээ хийх нь чухал гэж би бодож байна. Гэхдээ үүний зэрэгцээ холбоотнуудаа хамгаалах эрх, үүрэг хариуцлагыг алдагдуулахгүй байх нь чухал” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн Орос улс Украины хилээс цэргээ татсанаар хурцадмал байдлыг намжаах боломжтой, ингэснээр “хүн бүрд Зул сарын баярыг тайван тэмдэглэж өнгөрүүлэх боломж олдоно” гэсэн бөгөөд “Гэсэн ч бид үндсэн зарчмууддаа буулт хийхгүй. Бүх холбоотноо хамгаалах НАТО-гийн зорилгод бид эргэлзээ төрүүлэх ёсгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.Мөн АНУ ч он гарангуут ОХУ-тай тухайн асуудлаар яриа хэлэлцээ хийх нь тодорхой болсон. Гэхдээ “Берлиний ханыг нурааж Германыг нэгтгэснээс цааш ганц ч алхам хийхгүй гэсэн амлалтандаа НАТО хүрээгүй учраас бидэнд аюулгүй байдлын баталгаа гаргаж өг” гэсэн ОХУ-ын шаардлагад “Тэр чинь ОХУ биш алга болсон ЗХУ-ын үе. Тэгээд ч өнөөдөр аль нэг “том” улс бусад “жижиг” улсыг дохио, зангаагаар удирддаг нөлөөллийн бүстэй байсан үе өнгөрсөн. Аль ч улс бидэнтэй нэгдэж ардчиллын замаар явах эсэхээ өөрөө шийдэх ёстой” гэж цаадуул нь хариулах нь тодорхой.Өөрөөр хэлбэл, байдал түр намжина уу гэхээс асуудал шийдэгдэхгүй. Ганц зөв арга нь эдгээр сөргөлдөөд буй улстай бүгдтэй нь сайн харилцаатай Монгол мэтийн улсууд нэгдэж уриалга гарган сөргөлдөгч бүх талууд оролцсон хэлэлцээрийг дэлхий нийтэд ил тод явуулж,аль аль талд ашигтай байхаар асуудлыг шийдэх явдал. Эс тэгвээс асуудлыг шийдэх ганц л гарц үлдэнэ. Энэ нь дайн гэсэн байна.

Г.АМАРСАНАА

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417