Шалгаруулалтгүй томилсон 16 даргыг Засгийн газар чөлөөлнө

2022-01-06, 11:24 Улс төр 1,624 0
Шалгаруулалтгүй томилсон 16 даргыг Засгийн газар чөлөөлнө

Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг чөлөөлөхийг үүрэг болгосон. Тодруулбал, таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга сонгон шалгаруулалтгүй томилогдсоныг ирэх сарын 1-ны дотор чөлөөлөгдөх ёстой болоод байгаа юм. Үүнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Усны газрын дарга Ш.Мягмар, Иргэний нийсэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй Засгийн газрын 17 агентлагийн дарга нар багтаж байгаа юм. Үүнээс Жижиг, Дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Оюуны өмчийн газрын дарга зохих шалгалтаар хуулийн дагуу томилогджээ.

Харин одоогийн байдлаар нэр нь тодроод буй таван яамны ТНБД нараас ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг нар сонгон шалгаруулалтгүй томилогдсон байна.

Үлдсэн Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох шалгалтаар томилогдсон бол БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн сайдын албан тушаалд томилогдож Засгийн газарт байж байгаад буцаад Төрийн нарийн бичгийн даргаар очжээ. Харин Онцгой байдлын ерөнхий газар, ШШГЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ нь тусдаа хуулийн зохицуулалттай, түүний дагуу томилгоо хийгддэг учир бусад агентлагуудын адил олон нийтийн дунд сонгон шалгаруулалт зарлагддаггүй гэдгийг холбогдох байгууллагаас хэллээ.

Түүнчлэн цар тахлын хуулиас өмнө сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дөрвөн агентлагын дарга нарыг чөлөөлөх ёстой болж байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нар сонгон шалгаруулалтгүй томилогджээ.

Ямартай ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон эдгээр Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томилгоог хийдэг учир чөлөөлөх асуудлыг  Засгийн газар өөрсдөө хийх ёстой болж байна. Хэрэв ирэх сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарыг чөлөөлөхгүй бол томилсон удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлэх аж. Мөн чөлөөлөгдсөн тохиолдолд ТНБД, агентлагийн дарга нарын орон тоонд нөхөн сонгон шалгаруулалт зарлана.

Үүнтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.

-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон ТНБД, агентлагийн дарга нар чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн хүмүүсийг хэзээ сонгон шалгаруулах вэ?

-Эдгээр албан тушаалыг одоогийн байдлаар сул орон тоо гэж үзэхэд хэцүү. Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчиж томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, албан хаагчдаа арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон чөлөөлөх мэдэгдлийг 411 дүгээр тогтоолоор дамжуулж өгсөн. Хэрэв чөлөөлөгдсөн тохиолдолд хууль ёсны дагуу томилогдсон, удирдах, гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр 1-2 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэгч ажиллах хугацаанд тус байгууллагууд төрийн албаны зөвлөлд сул орон тоогоо нөхөх захиалга ирүүлнэ. Захиалгыг үндэслэн Төрийн албаны зөвлөл нийтэд зарлан мэдээлж, сонгон шалгаруулалтыг хийдэг. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо, үнэлгээ авсан хүнийг томилуулахаар нэр дэвшүүлдэг хуулийн зохицуулалттай. Харамсалтай нь төрийн байгууллагууд бизнес, улс төр, ТББ-аас эсвэл төрийн үйлчилгээний албан тушаалаас ТНБД, агентлагийн даргын хариуцлагатай албан тушаалд хууль зөрчин томилгоо хийж байна.

 

-Сонгон шалгаруулалтгүй томилогдсон тэргүүн түшмэдийг хэн чөлөөлөх вэ. Энэ эрх нь ТАЗ-д бий юу?

-Засгийн газрын шийддэг томилгоог засгийн газрын хуралдаанаар шийднэ. Бусад газрын дарга, нэгжийн дарга, мэргэжилтнийг ажлын байрнаас чөлөөлөх асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга өөрөө шийддэг.

 

-Төрийн албаны зөвлөлөөс хоёрдугаар сарын 1-ний дотор чөлөөлөх үүрэг өгсөн. Хэрэв өгсөн хугацаанд ямар нэгэн зохих арга хэмжээ авахгүй бол яах вэ?

-Өгсөн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар, гэрээгээр томилгоо хийсэн зөрчлүүдийг арилгахгүй бол томилгоо хийсэн эрх бүхий албан тушаалтныг өөрийг нь огцруулах саналаа дээд байгууллагад нь гаргадаг. Гэхдээ хэн нэгэн сайдын, аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг шууд хүчингүй болгох эрхтэй ч захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг барьж сонсох ажиллагаа явуулдаг.

Гэвч “томчууд” тэр болгон олддоггүй, томилолтоор явчихдаг гэсэн асуудлууд бий. Ер нь Монгол Улсын хэмжээнд байгаа нэг хүндрэлтэй асуудал нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр бүү хэл, Шүүхийн шийдвэр гурван шатанд гарчихаад байхад хэрэгжүүлдэггүй.

Монгол Улсад хууль дээдлэх зарчмыг дээд, дунд түвшинд, сум, орон нутаг ч хэрэгжүүлэхгүй байна. Энэ асуудал төрийн өндөр албан тушаалтнууд дунд ч байгаа.

 

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дахин сунгасан. Үүнтэй холбоотойгоор дахин сонгон шалгаруулалтгүй томилгоо хийх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Төрийн албаны зөвлөлөөс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ хуулийн зургаан сарын үйлчлэлийн хүрээнд томилгоо хийхдээ заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар хүмүүсийг томилох зөвлөгөөг өгч байгаа. Зайлшгүй томилгоо хийх бол олон нийтэд зарлан мэдээлж шалгалтаар нөхөх, шалгалтгүйгээр хууль зөрчиж хэн нэгнийг ажил албан тушаалд гэрээний үндсэн дээр томилсон бол гэрээгээ дуусгавар болгох, гэрээг сунгахгүй байх чиглэлийг 411 дүгээр тогтоолоор өгч байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 49 салбар зөвлөл, улсын хэмжээнд ажилладаг. Сул орон тоо гарвал долоо хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд мэдээлж 21 хоног дотор багтааж захиалгаа ирүүлнэ. Захиалгыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулдаг.

 

сонин mn

 

-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 530 гаруй иргэн байгаа гэсэн. Тэдгээр хүмүүсийг мөн чөлөөлөх үү. Түүнчлэн хууль бусаар томилогдсон нь сонгуулийн цикл дагаад солигддог асуудалтай холбоотой юу?

-Төрийн албанд хууль бусаар томилогдсон 1100 гаруй албан хаагч байгаа гэсэн мэдээллийг өмнө өгч байсан. Үүнээс шаардлагатай мэдээлэл, баримтыг дахин нягталж, шигшихэд 532 болсон. Тэгэхээр тэгш байдлын зарчимд оруулж Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хууль зөрчсөн томилгоонуудыг чөлөөлж хуулийн дагуу шалгалтаар нөхөх үүрэг өгсөн. Сонгуулийн циклтэй холбоо, тоо, мэдээлэл одоогоор өгөхөд эрт байна. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан буюу төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлдөг. Тоо, бүртгэл 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гарна. Одоогийн байдлаар бүх төрийн байгууллагуудаас мэдээ, тайлангаа авч эхэлсэн.

 

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл сонгон шалгаруулалтын томилгоотой холбоотой асуудал дээр хүрэхгүй байна уу?

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл хүрнэ. Хүний нөөцийн томилгоо хууль бус байвал түүнийг хүчингүй болгох, томилгоог хийсэн удирдах албан тушаалтан, байгууллагад Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлэх эрхтэй.

 

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417