Хятад Улс өнгөрөгч долдугаар сарын 1-нээс Бээжин - орон нутгийн чиглэлд орчин үеийн дэвшилтэт хурдны галт тэрэг явуулж эхэлжээ.
Орон нутгийн тээвэрт шинээр нэвтэрсэн уг галт тэргэнд хүмүүс ам сайтай байгаа бөгөөд холын замд маш сайн нийцсэн унаа болжээ.
Хоёр давхар
Тав тухыг дээд зэргээр хангасан. Дулаан алдалт байхгүй.
250 км/цагийн хурдтай
Аюулгүй байдлыг сайтар бодолцсон.
880 хүний багтаамжтай
Багтаамж хэтэрсэн тохиолдолд нөөц сандал гарч ирдэг.
Доод давхар
Галт тэрэг хар зам дээр явж буй машинаас илүү дуу чимээгүй.
Дээд давхар
Жирийн галт тэргийг бодвол хоёр давхрын хэмжээ өндөр. Тийм болохоор зорчигч хоёр давхарт сууж багтана.
Бусдад саад болохгүйгээр гэрэл асааж болно
Галт тэргэнд бусдад саад болохгүй жижиг гэрлийг байрлуулж өгчээ. Та дуртай зүг рүүгээ тусгаж болох бөгөөд хажуудах товчлуураар унтрааж асаана. Ингээд бусдад саад болохгүйгээр гэрэл асааж, ном сонин уншиж болохоор боллоо.
Цахилгааны оролт
Галт тэрэгний бүх суудал цахилгааны оролттой. Санаа зоволтгүй хоёр болон гурван ишнүүртэй цахилгааны оролттой бөгөөд USB-ний оролт ч бас бий.
Ширээн дээр тавьсан зүйл унахгүй
Галт тэрэг дуу чимээгүйгээс гадна донсолгоо, чичиргээ байхгүй маш тогтвортой. Тиймээс галт тэрэгний тусгай ширээн дээр санаа зоволтгүй нөүтбүүк болон бусад зүйлсээ тавих боломжтой.
Холын замд нийцсэн
Тасалгаа болгон гэрэл, унтраалга, цахилгааны оролттой учир дээд, доод давхрын маргаан байхгүй.