Б.Хурцын хурц эшлэлүүд
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн олон нийтэд хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөртэй нь холбогдсон асуудлуудад дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
Түүний хэлсэн тайлбаруудаас эргэлзээ, асуудал дагуулахуйц онцлох 20 эшлэлийг хүргэж байна.
- “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг тагнуулаас салгаж авсан байдаг”
- “С.Зоригийн хэрэгт Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй”
- “14 хоногийн дараа эд нар С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэт шалгах ёстой. Хэрэв зарлавал хүн хэлмэгдэнэ”
- “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн ажлын хэсгийн гурван удаа тараасан”
- “Урьд нь энэ хүн тусгай албатай холбоотой байсан уу гэвэл байсан”
- “АПУ-гийн хувьчлалын өмнөх 3-5 жилийн баримтууд алга болсон. Бас л Ц.Нямдорж сайд байсан”
- "Ж.Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй байгаа юм бэ”
- “Лу.Болд 300 сая ам.доллар авсныг Дашдэлэг генерал хүртэл хэлдэг”
- “Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас Лу.Болдоос 300 сая ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн нь үнэн” /бичгийг үзүүлэв/
- "Эрдэнэтийн 49 хувийг цаана нь авах сонирхолтой Казахстаны нэг, Хятадын нэг компани байсан”
- “Би оросуудтай уулзаж 49 хувиа Монголд өгчих гэж хэлсэн”
- “Энэ хүний ярьж буй хоёрхон сэдэв байна. Эрдэнэт, Зоригийн хэрэг. Хоёуланд нь холбоотой”
- “Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирэх нь чухал биз дээ. Эрдэнэбилэг нь авна уу, Нямдорж нь авна уу надад хамаагүй”
- “Эрдэнэбилэгийг танина, дотно найз бол биш, энгийн харилцаатай”
- “Дамирангийн Энхбатыг хулгайлж авчраагүй, баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгсөн”
- “Хүүхэд биш. Наадах чинь тагнуулын офицер хүн шүү дээ. Би Цогтбаатарын дарга байсандаа ичиж байна. Надаас биш Бадамханд, Нямханд хоёроос асуулдаа. Бас л гүтгэлэг. Монголд 12 сая евротой ирсэн Германы иргэн алга болсон. Үүнийг ЭЦГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч эрэн сурвалжилж, хайж байсан. Гэтэл тэр германы барьж байсан 9911-тэй гар утас, мерседес машиныг Цогтбаатар хэрэглэж байсан”. /ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар/
- “53 тэрбум төгрөгийн үнэт эдлэл бол Батын Хурцын хувийн юм биш ээ. Манай эхнэр Ардын зураач Ядамсүрэнгийн ганц хүүгийн охин. Энэ хүнээс өвлөж ирсэн юм байгаа”
- “Ерөнхий сайд /Ж.Эрдэнэбат/ намайг өөр газар ажиллаж толгойгоо сэргээгээд ир гэсэн”
- “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намайг АТГ-ын даргаар томилох санал оруулсан”
- Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд над уруу дайраад байгааздээ. Өөр гишүүд дайрахгүй байгааздээ. Хууль бус юм хийж байсан гурван хүн л орилоод байна. Ж.Батзанданд “ах нар” нь юм ярьсан юм уу бүү мэд.