Эцэг эхээ гомдоовол юу болдог вэ?

Эцэг эхээ гомдоовол юу болдог вэ?

Түүх гэдэг өөрөө тэр чигтээ сургамж, ухаарал, амьдралын мөн чанар байдаг билээ. Тиймдээ ч эцэг эхтэйгээ хүндлэлгүй харьцвал, тэднийгээ гомдоовол юу болдгийг харуулсан их эзэн Чингис хааны үеийн түүхээс сонордуулъя.

Чингис хаан өөрийн дүү Хасарыг хаан ширээнд нь санаархаж байна гэсэн, хорт хүмүүний үгэнд үнэмшиж, Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь аван байцааж  байжээ. Энэ үеэр Өэлүн эх ирж, тэрэгнээс буумагцаа Хасарын ханцуйн хүлгийг өөрөө тайлж, малгай бүсийг нь өгөөд, уур хилэнгээ даран ядаж завилан суугаад, хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барин “Үүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид, хүйгээ хүчирхэн таслагчид" хэмээн ихэд уурсан хилэгнэжээ. Харин Чингис хаан эмээн “Эхийг уурласанд айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё” хэмээн эхийнхээ сэтгэлийг амирлуулдаг. Хэдий тэр үед Чингис хаан хамаг улсын эзэн болоод байсан ч хатан эхийнхээ үгийг дагаж, түүнээс эмээдэг байжээ. Тиймдээ ч тэр дэлхийг байлдан дагуулж, их гүрнийг байгуулан хожим мянганы суут хүнээр тодорсон юм.

Тэгвэл эсрэгээрээ эцэг, эхийнхээ үгийг сонсдоггүй, тэднийг сөрөн, гомдоосон хүмүүст юу тохиолдсон бэ?

Найман аймгийн Таян хааны хүү Хүчүлүг, Чингис хаантай байлдахаар бэлдэж байх үед эцэг нь түүнд "Монголчуудын морийг нь эцээж, ядраасны дараа дайрч оръё" гэсэн санал хүргүүлжээ. Харин Хүчүлүг эцгийгээ “Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй, эм Таян айн шантарч ийм үг хэлүүлжээ” гэх зэргээр доромжлон элчийг хөөж явуулдаг. Үүнд шарлахсан Таян хаан дайнд шууд орохоор шийдэж, үүний уршгаар Чингис хаанд ялагдаж, өөрөө нас барсан. Харин түүний хүү Хүчүлүг Хар Кидан руу дүрвэн зайлж, хэдэн жилийн дараа Зэв жанжин араас нь нэхэн тонилгосон юм. Эцгээ доромжлон зүхсэн түүнд хувь тавилан хатуурхсан нь мэдээж.

Мөн Хэрэйд аймгийн Тоорил хааны хүү Сэнгүм хэдийгээр Хүчүлүг шиг эцгийгээ доромжилж зүхээгүй ч, үгнээс нь зөрсний уршгаар аавынхаа, өөрийнхөө, улс түмнийхээ амьдралыг үгүй хийсэн юм.

Учир нь Чингис хаан Тоорил хаан хоёр аав хүү хоёр мэт эв найртай байж, харилцан бие биедээ тусалсаар олон жилийг ардаа үдсэн. Гэтэл Сэнгүм, Жамухын хорт явуулгад автан, Чингис хааныг сэрдэж, аавыгаа ятгасаар дайн өдөөсөн билээ. Тоорил хаан хүүгээ хэчнээн ятгасан ч дийлж чадаагүй бөгөөд арга буюу Чингис хаантай дайтахаар болжээ. Үүний үр дүнд тэр өөрөө ч, түүний зөрүүд хүү Сэнгүм ч нас нөгчиж, Хэрэйд аймаг тэр чигтээ Чингис хааны мэдэлд орсон түүхтэй.

Эхийгээ уурлахад айхын ихээр айж, ичихийн ихээр ичдэг Чингис хааныг хөх мөнх тэнгэр таалж, харин эцэг эхээ доромжлон зүхсэн, үгнээс нь зөрсөн хүмүүсийг мөнх тэнгэр гэсгээжээ.

Эцэг эх бол үр хүүхдэдээ хэзээ ч муу зүйл хүсдэггүй, үргэлж тэднийхээ төлөө зааж сургаж байдаг. Гэтэл өөрийг нь гэсэн тэдний үгийг үл ойшоон, зөрж, өөрийнхөө зөрүүдэлбээс юу болдгийг энэ мэт олон түүх харуулдаг. 

"Ижийгээ хайрлахад маргааш гэж байдаггүй юм" хэмээн бичжээ

Сэтгүүлч, зохиолч Х. Цэвлээ

Ээж, аавыгаа амьд сэрүүнд нь амжиж хайрлаж, ачийг нь бага ч болов хариулсан хүний ирээдүйн зам нь гэрэлтэй байдаг ажээ. Харин ээжийгээ гомдоосон хүнийг хэдий эх нь уучлавч, бурхан түүнийг уучилдаггүй байна.

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417