Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

2018-04-19, 10:38 Улс төр 1,543 6
Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэргийг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцэж, Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулаад байна. Тухайлбал хэргийн эзэн  “Жаст”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдааны хэлтсийн дарга байсан  Г.Амарбат, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг саатуулан шалгаж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банктай хийсэн “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ” юм. Энэ гэрээний  дагуу шалгалт хийхэд хамгийн эхлээд хуулийн байгууллагад дуудагдах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байж магадгүй байна. Учир нь Д.Сугар тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга буюу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Тиймээс “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд  тэр гарын үсэг зурж, эрх үүргээ өөр нэгнээр төлөөлүүлэхээр тохиролцсон байж ч мэднэ.  Хуулийн байгууллага энэ асуудлыг тогтоосон бол “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ээлжит  шуугиан Д.Сугараар үргэлжлэх бололтой.

 

Д.СУГАР ГЭЖ ХЭН БЭ?

Тэр тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн  Д.Сугарын тухай  баримтууд үргэлжилдэг.

 

ШАЛГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ

Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ нь түүнд шууд хэрэг үүсгэн шалгах эрх зүйн үндэс байхгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн 5.1-т зааснаар “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Ер нь энэ заалт олон жил Д.Сугарыг бат хамгаалсаар ирсэн гэхэд болно.  Харин одоо хамгаалах эсэх нь юу л бол. “Эрдэнэт”-ийг  барьцаалан зээл авсан гэх асуудлаар “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд түүний гарын үсэг байгаа л бол тэр энэ удаа сугарч үлдэж чадахааргүй байна.  Цэцийн гишүүд хуралдаж,   шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Цэцийн гишүүд хөдөлдөггүй юм аа гэхэд ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.  Түүний дараагийн хүнийг УИХ-аас цаг алдалгүй томилж чадвал  Д.Сугарыг шалгах эрх зүйн боломж нээгдэх юм. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэхийг УИХ-аар  шийдэхээр байна. Учир нь УИХ-аас түүний дараагийн хүнийг хэдий чинээ хурдан хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАН-ын хувьд намынхаа лидер болох С.Баярыг хорьж шалгахад дуугараагүй юм чинь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй л болов уу.   Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим манай улсад хэр мөрдөгдөж байгаа нь Д.Сугарын хэрэг дээр харагдахаар байна.

 

Ш.БАТХҮҮ БА Д.СУГАР

Өнгөрсөн хугацаанд “Жаст”-ын Ш.Батхүү энэ хэрэг дээр Д.Сугарыг цээжээрээ хамгаалж ирсэн байдаг. Тэр мэдүүлэгтээ “Д.Сугар гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж өчсөн нь өчнөөн удаа давтагдсан байх. Мөн Д.Сугар ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд миний жинхэнэ гарын үсэг  гарч ирвэл би хорих 461 дүгээр ангийн үүдэнд очъё” гэж их л итгэлтэйгээр хэлжээ. Ер нь Ш.Батхүү Д.Сугарыг үеийн үед хамгаалж ирсэн.  Харин эдгээр өдрүүдийн дараа, олон баримт ил болсны араас тэр хамгаалсаар байж чадах болов уу. Д.Сугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ш.Батхүүгийн талаар “Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий” гэсэн байдаг. Ер нь сүүлийн үед Ш.Батхүү, Д.Сугар нарын  хоорондын харилцаа таарамжгүй болсон талаар ч ярьж эхэлсэн.

 

Д.СУГАР VS Ц.ДАВААСҮРЭН

Цэцийн гишүүн Д.Сугар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэс­лэлээр шүүхэд өгсөн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна. Ц.Даваасүрэн гишүүн Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар болон бусад хэрэг холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Үүнийх нь төлөө гишүүнийг шүүхэд өгсөн байдаг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан юм. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байж таарна. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаа биз. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байгааг гайхаж байна” гэсэн байдаг. Ийнхүү Ц.Даваасүрэн гишүүн  Д.Сугартай холбоотой асуудлаар байнга  үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Ер нь “Эрдэнэт” тойрсон асуудлыг шалгах үйл явцыг харахад Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс “сугалах” цаг ойртсоор байх шиг.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417