Хуримын ой

Хуримын ой

Чүү ... чүүү хэмээн эсрэг талын хана руугаа жийн гутлынхаа түрийнээс зулгаахыг минь гайхан харж зогсох хүү охин хоёроо сая л анзаарлаа арай насаар бага учраас хүүгийн маань нүд нь дүрлийн юу юугүй уйлах нь уу гэмээр болжээ. Аавыгаа хааяа онцгой үед гаргаж өмсдөг гоёлын гутлаа өмсөж байгааг арай л өөрөөр ойлгоод байгаа бололтой. Үсэндээ угаасан юм хавчдаг ногоон хавчаар эгнүүлэн зүүсэн таван нас дөхөж яваа охин толгойдоо багадсан өмдөө өмссөн хирнээ эгчийнхээ жижигдсэн майкнаас өөр хувцасгүй гэдсээ цүдийлгэн зогсох хүү хоёроо хараад гутлынхаа түрийнээс татаж хана руу жийсээр хөлс урсаж аахилж эхэлсэн байсан дээрээ тамирдан , ханиалгатлаа хөхөрлөө.

Саяхан л уйлахад бэлэн болчихсон зогссон хоёр хүн миний инээхийг даган хөхөрч тэр чимээнээр үсээ махирдуулан долгиоруулан донжтой гэж жигтэйхэн самнасан эхнэр маань жилд хоёр гуравхан удаа л гаргаж зүүдэг шүрэн шигтгээтэй ээмгээ зүүнгээ:
-Хээ.... гуталтайгаа ноцолдсоор байгаад өдрийг авах юм байна л даа түрийг нь жаахан сэтэлчих гэсээр цааш эргэлээ. Өөрөө үсээ тэгж махиралдуулах гэж бараг л үүр цайхад толины урд суусан хүн ш дээ харин би бол гуталтайгаа ноцолдоод цаг л лав хүрээгүйдэг. ‘’Үүр цайхад үсээ янзалж эхэлсэн’’ гэснээс бид хоёр дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр хуримаа хийж байсан юм тэр өдөр үсээ нэг иймэрхүү болгосон байсан санагдана. Ер нь дээл өмсөхдөө ингэж самнадагыг нь анзаарсан юм байна шүү . Хуримын маань өдөр бэрээ авчрах сайн цаг нь их эрт байсныг ч хэлэхүү үсээ ийм болгох гэж шөнө дундаас эхлэн суусан байхдаа гэж бодоод ганцаараа инээмсэглэлээ.

Хаалга тогших нь хадам аав хоёр хүүхдийг маань харж үлдэх албаа залгуулахаар ирж буй бололтой орж ирүүтээ л дутуу өмссөн гутлыг минь харсанаа
- Хээ айлын хуримнаас хоцорлоо сэтэл сэтэл алив ‘’ ав ‘’ нь огтлоод орхих уу хэмээн барьж ирсэн ууттай зүйлээ ардаа нуусхийн зогслоо. Бодвол хорио цээр тавиад дийлэхээ больсон амттан л зөөж яваа биз.
Уйгагүй оролдлогын хүчинд гутлаа багтаагаад эхнэрээ хүлээнгээ тэнгэрт биш машинд минь өргөж орхио юу гэхээр болгосон цайны дээжийг арчин зогстол эхнэр маань нөгөөх сүрхий үсээ намрын сэр сэр салхинд хэвийг нь алдуулчихна гэсэн бололтой бүрх малгайг минь толгой дээрээ хөндийдүү барьсаар айсуй . 

Ингээд явж байгааг нь харахаар нялх хүүхэд шиг ч юм шиг сонин улс шүү бүсгүй хүн гэдэг.  Эцгийн голомтоос тасрахдаа энэ л өдрийг билэгдэн сонгодог хөх Монголын заншлыг даган өнөөдөр гал голомтоо бадрааж буй үеэл дүүгийнх рүүгээ зорьж яваа минь энэ билээ. Бага залуу насанд намрын дунд сарын шинийн арван долоон арай л дулаахан налгар байдаг байсан санагдана. Гэтэл энэ жилийнх цаг оройтон тохиосоных ч юмуу зэврүүн гэдэг жигтэйхэн юм. Ёслол болох рестораны гадаа үүдэнд хун цагаан эсгий дэвсэн гоёлын хувцастай хүмүүс идээ цагаа барин гудамлан зогссон нь хуримлагч хосууд айсуй бололтой. 


Үс гутал хоёртойгоо ноцолдсоор хоцорсхийн ирсэн бид хоёр гудамлан зогссон хүмүүсийн төгсгөлд очин зогслоо.
Сүйт бүсгүйн даашинзтай өнгө хоршин гялалзах дун цагаан машинаас бууж эсгийн дээр өлмийдөх шинэхэн бэрийг хараад миний хувьд цаг хугацаа ухрах шиг боллоо. Саарин хацартай хургачин жаал явахаасаа ижилдэн дасаж дунд сургуулийн дотуур байранд ааруул боорцгоо хуваан хүсэл мөрөөдлөө хуваалцдаг байсан нутгийн жаалхан Дагиймаа маань байх нь тэр.
Гуравхан насны зөрүүтэй намайг ах хэмээн дуудаж ах дүүсэж явсан ч арван зургаан нас хүрэхэд миний зүрхэнд арай л өөр оч үсэрч байсан юм.


Чигэстэй голын тэр тохойд гэрээсээ нуун авч гарч ирсэн орны торгон хөшгөөр загас шүүн тоглож өссөн , Таван чихийн уудам аманд хишиг өдрөө өнгөрөөхдөө тэмээний утсаар хонь дөрлөн зүггүйтэж явсан, халуун үнсэнд төмс булан идэж суухдаа хажуугаар дайрлаа гээд зуухнаас дөнгөж гаргасан галын хайчаар хацрыг нь хавчин уйлуулаад аргадах эвээ олж ядахдаа эмээгийн авдарнаас үе дамжсан хэлхээтэй шүрийг бэлэглэж явсан жаалхан тэр минь хүний гэргий болжээ. Хайчаар хавчаад түлчихсэн сорив инээх бүрд тодрох хацрынх нь хонхорхойн хажууд хорлонтой гялтайна.


Найр хавтгайран идээ ундаа бялхан, ерөөл хөвөрч , ая дуу цангинан инээд баяр цалгин байхад миний гутлын түрий шилбэ барин чинэрүүлж насан багын дурсамж зүрх базан дурсамж хөврүүлнэ. Яг хаанахын хэн гэдэг хүмүүс байсныг мэдэхгүй ч сэтгүүлийн нүүрэн дээрхи хуримын хувцастай хосуудын зургыг хараад чи ийм даашинз өмсөөд хурим хийвэл яг нэмнээ нь томдсон ишиг шиг харагдах байхдаа хэмээн намайг тохуу хийхэд:

- Үгүй ээ угаасаа би даашинз өмсөхгүй яг л намар цагийн Цамцан мод шиг хул шаргал өнгийн дээл өмсөж хурай дуудах хүмүүсийн дундуур дун цагаан эсгийн дээгүүр алхлан айлын гэргий болно хэмээн ярьж билээ.
Тэр хүслийг нь заавал биелүүлж нэг ч толбогүй дун цагаан эсгийн дээр алхуулан Дагиймаатай хуримлаж байна хэмээн мөн ч олон удаа зүүдэлсэндээ. Гэтэл одоо дун цагаан эсгий өлмийдөн үеэл дүүгийн маань гэргий болжээ. Харин намар цагийн Цамц мод шиг хул шаргал дээлээ хун цагаан даашинзаар сольсон байна.

-Хүүеэ гэдэс чинь өвдөө юу зуу татах юмуу хань нь машинаа барьчихья, хээ... хариад яаж гутлаа тайлнаа , алив бэлэг сэлтээ өгье хэмээн олон өөр утгатай зүйлсийг давхцуулан ярих эхнэрээ хараад дурсамж маань өөрийн эрхгүй замхран одлоо.
Нөгөө гоё үс нь ялимгүй шалчийсан ч нүдэнд дулаахан намбалаг харагдах эхнэрийн минь чихэнд байгаа чамин ээмэгний шүрэн шигтгээний нөгөө хэсэг Дагиймаагийн бугуйг чимэх нь нүдэнд тусна. Хацрыг нь түлээд үүнийг эмээгийн авдарнаас гувчуулчихсан хойноо мөн ч их айж байж билээ.

- Өгсөн бэлгийг минь хоёр гардан тосонгоо Оргил ах уу даа ингэж таардаг юм байж ээ сураг тасраад ямар их удаа вэ гээд яг сэтгэлд минь урган байдаг жаалхан охины төрхөөрөө хиргүй гэнэн инээмсэглэхэд, олон жил өнгөрчээ одоо ингээд жинхэнээсээ миний дүү боллоо доо хэмээн тангаргат ахын ёсоор магнайг нь үнэрлэн насан багадаа асаасан зүрхэн дэх очоо нэгмөсөн унтраалаа.

Нутгийн жаалхан дүүмэдхэн минь өлмийг чинь тоссон эсгий шиг гэрэлтэй сайхан амьдралыг чамд ерөөедөө. Чандын чандад хөврөх дурсамжийг минь өнөөдөр бид хоёрын хуримын ой шүү дээ гадуур жаахан явж байгаад харихуу гээд эрхлэнгүй ширтэх эхнэрийн минь тунгалаг харц тасаллаа. Тиймээ өнөөдөр Монгол туургатны мянга мянган хосын хуримын ой шүү дээ ай намрын дунд сарын арван долоон гэж.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417