Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

2018-04-25, 09:05 Улс төр 1,690 4
Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

Судалгаа хийгээд үзвэл манай монголчуудын тархины мэдээлэл хүлээн авах системд лавтай өөрчлөлт орсон.

Өдөр болгон өөдгүй мэдээ сонсоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, хов живд хоёр чих бүр дөжирсөн. Тархи ч гөлийх шинжтэй болж байна.

Байсаар байгаад хо­шин шогийнхон ч сэтгэж чадахааргүй хошин шог юм сэдээд, тэрийгээ ажил хэрэг болгоно гээд хээв нэг зогсдог боллоо.

Өчигдөр /2018.4.24./ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Цагтаа УИХ-ын дарга хүртэл хийж явсан, цаадах наадахыг мэдэх л ёстой хүн юм, уг нь.

Гэтэл тэрээр АТГ-ын даргыг ард түмний санал асуулгаар тодруулна гэж мэдэгдлээ. Тэгээд ямар шалгуур хангасан, хэн гээч энэ албан тушаалд нэр дэвшиж болох вэ гэдгийг хүртэл зарлав. Ард түмэн АТГ-ын даргаар тавих хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу явуулах юм гэнэ.

Арай ч дээ. Боль л доо. Энэ чинь Монголын төр шүү дээ. Гадныхан сонсвол яана. Тэд шоолно. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн баг ав­ли­гатай тэмцэх тусгай чиг үүргийн албаны даргаа ингэж сонгодог боллоо л гэнэ шүү дээ.

Тэрнээс биш Ерөн­хийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа нэгэн хүн Төрийн ордны цонхоор ширтэж байгаад олчихсон “мэргэн PR” гэж  мэдэхгүй.

Тиймээс эртхэн хэл­чихье. Ерөнхийлөгч минь энэ тэнэглэлийг л зогсоож үз.

Мах уу шөл үү, өдөр үү шөнө үү гэдэг шиг ийм санал асуулга гээчийг манайхаас өөр ярих улс энэ дэлхийд байхгүй гэдэгт итгэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны ха­вар Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа яаж баларч байлаа даа. Хогны ногоон уутанд жил бүр олон тэрбум төсөвлөж зарцуулаад иргэд түүнийг нь эсэргүүцсэн юм. Аргаа барахдаа “Хогны уут тараах уу, болих уу” гэсэн санал асуулга явуулсан. Нийслэлийн иргэд “Үгүй” л гэсэн.

Харин өнөөдөр хогны уут биш АТГ-ын даргын асуудлыг ярьж байна. Хогны уут, АТГ-ын дарга гэхээр хоорондоо мөн ч хол сонсогдож байгаа биз.

Ер нь яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, шүүгч нар зэргийг санал болгох эрхтэй байхаар хуульчилсан юм бэ. Тусгаар улсын хуулийг мөрдүүлэх албан тушаалтнуудыг сонгох эрхийг яагаад Ерөнхийлөгчид даатгасан юм бэ. Энэ талаар бод л доо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гу­рав­хан гишүүнтэй. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулга, ги­шүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм. Монгол төрийн “хар хайрцаг”-ийг нээх, тэнд юу байгааг харах эрх зөв­хөн энэ гуравхан хүнд байдаг.

Чухамдаа, ийм эрх хуваалцдаг учраас шүүгч, проку­рор, АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөн­хийлөгч санал болго гээд хуульд заасан гэсэн үг.

Дээрх албан тушаа­луудтай холбоотой өчнөөн нарийн ширийн асуудал бий. Жирийн бид ойлгох ч үгүй. Тэгээд бас, дараа нь Улсын ерөнхий прокурорыг, бүх шатны шүүгч нарыг санал асуулгаар тодруулах уу.

Өнөөдөр АТГ-ын даргыг санал асуулгаар тод­руулна гэлээ. Ерөн­хий­лөгчийн Тамгын газ­рынх нь даргын амнаас “…Г.Баасан болно, бо­лохгүй гэсэн мэдээлэл яваад байна” гэсэн үг унаж байна. Ийм яриа яваад байгаа учраас санал асууна гээд байгаа юм уу, энэ хүнийг дэмжээрэй гээд байгаа юм уу, ойлгоогүй.

Гэхдээ, энэ чинь Монголын төр шүү дээ, дахиад хэлье. АТГ-ын дарга гэдэг албан тушаал чинь Г.Баасан гэдэг хүнд дарагдаад бүр доошоо живчихлээ. Одоо тэгээд юу болох вэ. Тэгэхээр Г.Баасан тэргүүтэй хүмүүс анкетаа өгөөд АТГ-ын даргад нэр дэвших үү. Жилд төдөн хүн барьж хорино гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү.

Ер нь тэгээд ийм санал асуулга болдог юм гэхэд ард түмэн хэнийг дэмжих вэ. Зурагтаар байнга гарч, таньдаг болс­ноор нь Х.Бат-Ялалт, Г.Баасан хоёрын нэрийг явуулах уу. Ийм маягаар энэ санал асуулга эхлээ ч үгүй байхдаа хошин шогийн “зууны манлай” үзүүлбэр болж мэдэхээр болчихоод байгаа юм. Ард түмэн ч шоолж байна. Нэртэйгээр нь хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруул­даг шиг, өмчлөх газрыг сугалаагаар олго­дог шиг АТГ-ын даргыг сугалаагаар сонгох гэж байна.

Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй. Жинхэнэ чекист хэзээ ч улстөрчид шиг сонгуульд ордоггүй. Тэд сонгогддог юм. Тэр сонголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн хийдэг юм. Тиймээс дэлхийд байхгүй энэ тэнэглэлийг больж үз!

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417