Ирланд улстай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрөөрөө Европын орнууддаа сайшаагддаг Ирланд улстай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус улсын Их хурлын дарга Шон О’Фарелийг өнөөдөр хүлээн авч уулзахдаа ярилцсан байна. Зөвхөн боловсролын салбарт төдийгүй соёл, урлагийн салбарын хүрээнд Ирланд улсын соёлын агентлагаар дамжуулан соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах боломж, шинжлэх ухаан ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр багш солилцох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар мөн хөндсөн байна. Оюутан солилцооны чиглэлээр Засгийн газрын түвшинд хамтарч ажиллах саналыш уулзалтын үеэр анх тавьж, дэмжлэг авснаар энэ ондоо багтаан оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.
Энэ дашрамд дурдахад, Ирланд улс нь морин спортыг өндөр түвшинд хөгжүүлснээр улсынхаа аялал жуулчлалын томоохон хэсэг болгож чадсан туршлагатай юм байна. Энэ хүрээнд туршлага солилцон, морин спортын эрх зүйн орчныг сайжруулж, шинэ түвшинд гаргаж ажиллахыг УИХ-ын дарга М.Энхболд санал болгосны дагуу ажил хэрэг болгон ажиллах талаар хоёр тал санал солилцов.