19 насандаа бизнесээ эхлүүлсэн хамгийн залуу тэрбумтан бүсгүй

19 насандаа бизнесээ эхлүүлсэн хамгийн залуу тэрбумтан бүсгүй

Эрүүл мэндийн салбарын "Theranos" компанийн ашиг орлого 2014 онд тэрбумаар үнэлэгдэж байсан билээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмес (Elizabeth Holmes)-ыг өнөө үеийн эмэгтэй Стив Жобс гэж олон нийт нэрлэдэг. Эрүүл мэндийн салбарын технологи бүтээдэг "Theranos" компаниа Холмес одоогоос 15 жилийн өмнө буюу 19 настайдаа анх байгуулж,  энэ бүх амжилтад хүрснээр дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан болсон юм. Гэвч "Theranos"-ын үйлдвэрлэсэн цусны шинжилгээ хийдэг төхөөрөмж 2016 оноос олон шүүмжлэл дагуулж эхэлсэн. Үүнийг "Theranos"-ын уналтын үе эхэллээ гэж олон хүн үзэж байсан. Тэгвэл Элизабет Холмесын амьдралын уналт, босолтын үеийн талаар та бүхэнд сонирхуулъя. 

Элизабет Холмес 1984 оны хоёрдугаар сарын 3-нд Вашингтон хотод төрсөн. Түүний эх Ноёл Холмес АНУ-ын Конгрессийн хорооны нарийн бичгийн дарга байсан төдийгүй түүний эцэг Кристиан Холмес АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт ажилладаг байжээ. 

Холмесын гэр бүл түүнийг бага байхад Хьюстон хотоос Вашингтон руу нүүсэн аж.

Долоон настай байхдаа Элизабет Холмес цаг хугацааны машин хийхийг оролдож байжээ. Тэрээр тэмдэглэлийн дэвтрээ дуустал инженерийн нарийвчилсан зураг зурдаг охин байсан гэнэ. 

Элизабет багаасаа маш хор шартай, аливаад бууж өгдөггүй охин байж. Тэр үеэлүүдтэйгээ тоглохдоо үргэлж ялагч нь байхыг хичээдэг байсан гэнэ. 

Элизабет ахлах сургуульд байхдаа орой болтол хичээлээ хийдэг, хичээнгүй сурагч байсан тул  бүх хичээл дээрээ А үнэлгээ авдаг байв. Мөн энэ үед өөрийн бизнесээ ч эхлүүлсэн байна. Тэрээр компьютерийн код тайлах үйлдлийн системийг БНХАУ-ын сургуулиудад зарж эхэлжээ. 

Стэнфордын их сургуулийн зуны хөтөлбөр БНХАУ-д болох байсан учир Элизабет ахлах сургуулийнхаа хажуугаар хятад хэл сурч эхэлжээ.

Өвөө нь мэс заслын эмч байсан тул эмнэлгийн салбарт хөл тавихыг хүссэн гэж Элизабет хэлж байв. Зүүнээс айх айдас нь түүнд "Theranos" компаниа үүсгэн байгуулах бизнесийн санаа өгсөн гэнэ. 

Элизабет Стэнфордын их сургуульд химийн инженерийн мэргэжлээр суралцахаар элсчээ. Нэгдүгээр курстээ тэрээр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртэж төсөлдөө зарцуулах 3000 доллар авсан байна. 

Их сургуулийн эхний зуны амралтаараа тэрээр Сингапур дахь судалгаа шинжилгээ хийдэг "Genome Institute"-д дадлага хийжээ. Тэрээр хятад хэлтэй байсан нь уг ажилд тэнцэх гол хүчин зүйл болжээ. 

Хоёрдугаар курстээ Холмес сургуулийнхаа профессорт "Хоёулаа компани байгуулъя" гэж санал тавьж байжээ. Багшийнхаа заавар зөвлөмжөөр "Real-Time Cures" гэх компани байгуулж чадсан бөгөөд сүүлд нэрийг нь "Theranos" болгон өөрчилсөн аж. 

Удалгүй Элизабет эмнэлгийн багаж хэрэгсэл, хянах төхөөрөмжүүдээ оюуны өмчөөр баталгаажуулжээ. Үүнд биедээ зүүдэг хянах хэрэгсэл, цус шинжлэн, хянах багаж, мөн хэр их эм уухыг заадаг төхөөрөмж гэх мэт зүйлс багтдаг аж. 

Дараагийн улирлаас Элизабет сургуулиасаа гарч компанидаа бүрэн анхаарлаа төвлөрүүлсэн гэнэ. 

Хурууны өндөгнөөс зүүгээр хатган авсан өчүүхэн дусал цусаар шинжилгээ хийх шинэлэг аргыг "Theranos" анх олон нийтэд танилцуулсан байна. Энэ шинжилгээ нь хавдар, цусны холестериний ихдэлт зэргийг тодорхойлох боломжийг олгоно гэж Элизабет Холмес хэлжээ. 

Холмес хөрөнгө оруулагч нартай холбогдон бизнесийн санаагаа танилцуулан хөрөнгө босгож эхэлсэн бөгөөд нийт 700 сая гаруй доллар цугласан байв. 

Элизабет компанийнхаа технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүйгээр хөрөнгө оруулагчидтай гэрээ хийж чаджээ. 

Иймэрхүү нууцлал "Theranos"-ын бүх өнцөг буланд шингэсэн байдаг. Компанийн нууцыг маш чанд хадгалахыг Холмес ажилтнуудаасаа шаарддаг гэнэ. Тодруулбал, тэрээр өнгөрсөн хугацаанд гурван ч ажилтнаа компанийн нууц задруулсан хэргээр шүүхэд өгсөн байна. 

Стив Жобсын ажлын үзэл баримтлалаас дээрх нууцлалын зарчмын санааг авсан хэмээн Холмес хэлж байжээ. Мөн тэрээр хар өнгийн хоолойтой цамц өмсөж, албан өрөөгөө Жобсын дуртай тавилгаар тохижуулсан гэнэ. Мэдээж Стив Жобстой адил огт амралт авдаггүй аж.

Холмес маш чанга дарга төдийгүй үргэлж ажилчдаа өөр шигээ шаргуу ажиллахыг шаарддаг гэнэ. Хүмүүсийг ирж, явж байгааг бүртгэдэг туслах түүнд байдаг байна. 

19 настайдаа их сургуулиа хаясныхаа дараа Элизабет Холмес Санни Балвани (Sunny Balwani)-тай үерхэж эхэлжээ. Тэр үед Санни 20 настай байв. Балвани "Theranos"-ын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан төдийгүй 2016 онд Элизабет нөхрөө ажлаас нь халах үед тэр хоёр салсан гэнэ.

"Theranos"-ын удирдах зөвлөл 2008 онд Холмесыг захирлын суудлаас буулгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ хоёр цаг үргэлжилсэн хурлын дүнд Холмес зөвлөлийн гишүүдийг ятгаж чадсан бөгөөд өөрийн компанидаа эзэн нь хэвээр үлджээ.

Үүний дараа "Theranos" олон сая долларын санхүүжилтийн эрэлд гарсан байна. Элизабет Холмес "Fortune" болон "Forbes" сэтгүүлийн нүүрийг чимж, "TED Talk"-д илтгэл тавин Билл Клинтон болон Жек Ма нартай хэлэлцүүлэгт орсон байна. 

Холмесын хүчин чармайлтын ачаар "Theranos" маш хурдан хөрөнгө оруулагчид, түншүүдтэй болжээ. Кливлэнд дэх "Cleveland Clinic" эмнэлэг болон "Capital blue cross" эрүүл мэндийн төвтэй хамтран ажилж эхэлсэн байна. Мөн "Walgreens" эмийн сангийн сүлжээтэй хамтарч шинжилгээний төв нээхээр болжээ. Мөн АНУ-ын супермаркетын сүлжээ "Safeway"-тэй 350 сая долларын нууц гэрээ байгуулсан аж. 

Холмес өөрийн дүү Кристианыг 2011 онд "Theranos"-т ажилд авчээ. Түүнд эмнэлэг эсвэл шинжлэх ухааны салбарт ажилласан туршлага байхгүй аж. 

Энэ нь "Theranos"-ын хамгийн оргил үе байсан бөгөөд Элизабет Холмесын нийт хөрөнгө 4.5 тэрбумд хүрч дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтан болж байжээ. 

АНУ-ын Хоол хүнс болон эмийн зохицуулах хорооноос 2015 оны наймдугаар сард "Theranos"-ыг шалгасан байна. Тус шалгалтаар "Theranos" тодорхой бус шинжилгээг өвчтөнүүдэд хийж байсныг тогтоожээ. 

"Wall Street" сэтгүүл "Theranos" компани техник технологийн асуудалтай байгаа талаар 2015 оны аравдугаар сард нэгэн нийтлэл гаргасан аж. Тэд үүнийг "Theranos"-ын уналтын эхлэл гэж  үзэж байсан юм. 

Цус шинжилдэг "Edison" нэртэй "Theranos"-ын төхөөрөмж үнэн зөв хариу гаргаж чадахгүй байгаа талаар "Wall Street" сэтгүүлийн сэтгүүлч Жонн Каррэюү олж тогтоосон байна. Тэдний цус шинжлэх машинд онц гойд зүйл байхгүй төдийгүй уламжлалт төхөөрөмжтэй адил байсныг ч дурджээ.

Үүний дараа Холмес компаниа хамгаалахын тулд "CNBC" телевизийн "Mad Money" нэвтрүүлэгт орсон байна. "Аливаа зүйлсийг өөрчлөх үед иймэрхүү асуудлууд олон гарч ирдэг. Тэд чамайг тэнэг гэж дууддаг. Гэвч энэ бүхний дараа чи дэлхийг өөрчилсөн байх болно" гэж Холмес хэлж байв. 

АНУ-ын Хоол хүнс, эмийн зохицуулах хороо, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн хороо, АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс зэрэг газрууд 2016 онд "Theranos"-ын үйл ажиллагаа, техник технологийг мөрдөж шалгаж байжээ. 

2016 оны долдугаар сард Холмесыг лабораторид орохыг хоёр жилээр хориглосон байна. Аравдугаар сард "Theranos" лабораторийн болон эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаагаа ч цуцалжээ. 

"Theranos" компани болон Элизабет Холмес, түүний нөхөр Балвани нарыг залилан хийсэн хэргээр АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс энэ оны гуравдугаар сард буруутгасан байна. Холмес компанийн санхүүгийн эрх мэдэл болон санал өгөх эрхээсээ татгалзаж 500 мянган долларын торгууль төлжээ. Мөн түүнийг олон нийтийн статустай компани удирдахыг 10 жилээр хориглосон байна.

"Theranos" хувийн компани учир Холмес захирал хэвээр үлдэж чаджээ. Гэвч компани маш эрсдэлтэй үе дээрээ байсан юм. Тиймээс Холмес хөрөнгө оруулагч нартай дахин уулзаж санхүүжилт хүсэж эхэлжээ.

Энэ сарын 15-нд Элизабет Холмес "Theranos"-ын захирлын суудлаасаа буусан байна. Мөн энэ өдөр АНУ-ын шүүх "Theranos"-ын өмнөх захирал болон түүний хуучин нөхрийг залилан хийсэн хэргээр хэрэгт татсан аж.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417