“Халтуурчид”-ыг технологийн шийдлээр цэгцлэх боломжтой

“Халтуурчид”-ыг технологийн шийдлээр цэгцлэх боломжтой

Хувиараа “халтуур” хийгчдийг цэгцлэх шаардлага бий юу гэвэл тийм. Өнөөдөр тэдэнтэй холбоотой маргаан ер тасрахгүй байгаа. Илүү мөнгө нэхлээ, хэл амаар доромжиллоо, очих газар хүрээгүй байхад замд буулгалаа, бохир заваан байна гээд л байнга шүүмжилдэг.

Тэр ч байтугай таксинд сууж яваад эд зүйлсээ дээрэмдүүлсэн, хүчирхийлэлд өртсөн тохиолдол хүртэл цөөнгүй. Замын цагдаагийн албанд иргэдээс ирүүлж буй гомдлын 30-40 хувь нь зөвхөн такси үйлчилгээтэй холбоотой байдаг гэнэ. Энэ талаас нь харвал хувийн таксинуудыг зайлшгүй цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулмаар байна. Гэхдээ нийтэд тархсан мэдээлэл шиг бүгдийг нь шууд хориглох нь хаашаа юм. Үлдсэн хэд нь ачааллаа дийлэхгүй нь тодорхой. Монгол улсад такси үйлчилгээний стандарт гэж бий.

Энэ стандартын дагуу тооцож үзвэл сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод 4500-5000 орчим такси зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл өдгөө 11 байгууллагын 600 орчим такси албан ёсны зөвшөөрөлтэйгөөр иргэдэд үйлчилж байгаа юм. Үлдсэн хэрэгцээг нь бидний ад үзээд байдаг “халтуурчид” нөхдөг гэсэн үг. Тэгэхээр хувийн таксиг хааж, хорих биш, нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зүй ёсны шаардлага юм. Ингэхдээ айхтар шинэ юм сэтгэх гээд толгой гашилгах шаардлагагүй л дээ. Гаднын бэлэн туршлага байна. Uber компани гэхэд 1990-ээд оны АНУ-д тулгамдаад байсан таксины хомсдлыг ухаалаг зохион байгуулалтаар шийдэж дөнгөсөн. Тухайлбал, таксинд явах хүсэлтэй жолооч нарыг нэгдсэн системд бүртгэж, тэднийг дуудлаганд явуулах болсноор нэгдсэн улсын такси үйлчилгээ хурдан, найдвартай, хүртээмжтэй болсон юм. Өдгөө дэлхий даяар 1.5 сая такси Uber компанид бүртгэлтэй болжээ.

Гаднын улсууд иргэддээ хувийн машинаараа такси үйлчилгээ эрхлэх боломж олгодог

Үүнтэй төстэй аргыг манайхан нэвтрүүлж, UBCab такси дуудлагын аппликэйшн хэрэглээд багагүй хугацаа өнгөрчээ. Таксинд явах хүсэлтэй жолооч нарыг бүртгэж, мэдээллийг нэгтгэн, иргэдээс ирсэн дуудлагын дагуу холбодог энэхүү апп-ыг өдгөө 40 шахам мянган хүн ашиглаж, 100 гаруй такси үйлчилгээнд нь хамрагдаад байгаа юм. Ингэснээр илүү мөнгө нэхлээ гэх гомдол арилахаас гадна таксинд эд зүйлээ мартаж буусан бол эргэж холбогдоод авах боломж бүрдэнэ. Мөн гэмт халдлагад өртөнө гэж санаа зоволтгүй зэрэг давуу тал их. Нэг ёсондоо буух эзэн, буцах хаягтай болно гэсэн үг. Энэхүү үйлчилгээг нийслэлийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллах асуудал яригдаж байв. Мөн хувийн такси компаниудыг дэмжиж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэгт албаныхан санал нэгддэг. “Өнөөдөр Улаанбаатар хотод нэн түрүүнд 2-3 мянган такси хэрэгтэй байна. Цаашлаад таван мянган такси шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Гаднын улсууд иргэддээ хувийн машинаараа такси үйлчилгээ эрхлэх боломж олгосон байдаг.

Тиймээс бид энэ туршлагыг судалж, бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид 2000 такси гадаадаас оруулж ирж, хотын түгжрэлийг нэмэгдүүлж байхаар хувиараа такси үйлчилгээнд явж байгаа иргэдэд шаардлагыг нь зөв тавьж, такси баазад нэгтгэх замаар албажуулах нь зөв. Хэрэв нэгдсэн системд орж, бүхэл бүтэн бааз үүсгэчихвэл такси үйлчилгээ манайд бүрэн утгаараа хөгжих боломж бүрдэнэ” хэмээн Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Харин Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэрг эжилтэн М.Мөнхгэрэл “Манай албанд иргэдээс ирж буй гомдлын дийлэнх нь такси үйлчилгээтэй холбоотой байдаг. Гэвч илүү мөнгө нэхэх зэрэг зөрчил гаргасан жолоочид хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Хувиараа таксинд явж буй хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, жолооч нарын мэдээллийг нэгтгэх, таних тэмдэг, логотой болгох зайлшгүй шаардлага бий” хэмээн ярьсан юм. Ямартай ч манай төрийн байгууллагууд тохь тухтай, стандарт шаардлагад нийцсэн таксигаар иргэддээ үйлчлэх арга зам эрэлхийлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ санаж сэдсэн, бодож төлөвлөснөө хурдхан ажил хэрэг болгохыг нийслэлчүүд хүсэн хүлээж байна.

НЭГ АСУУЛТ

Такси үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх арга замын талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Жавзандорж

-Ер нь хувийн такси их хэцүү. дур зоргоороо яваад илүү мөнгө авдаг. Уг нь дуудлагын такси амар. Гэвч гараа өргөөд зогсооход хувийн такси л олддог. Таксины зогсоолын тоог нэмэх хэрэгтэй юм шиг санагддаг. 

Хан-Уул дүүргийн иргэн Б.Баттулга

Одоохондоо такси үйлчилгээ хангалттай биш байгаа учраас хувийн такси явж байх нь зүгээр. Хаанаас ч бариад явахад болно, их хялбар. Цаашдаа такси үйлчилгээний тогтсон стандарт байвал зүгээр гэж бодож байна. Албан ёсны зөвшөөрөлтэй компаниудтайгаа адилхан цэвэрхэн, соёлтой байх ёстой. 

Баянгол дүүргийн иргэн Б.Байгал

-Ер нь хувийн такси их аюултай. Ялангуяа, шөнө орой такси барихад дандаа айдастай байдаг. Үйлчилгээний тал дээр ч гэсэн асуудалтай. Уг нь дуудлагын такси шиг эмх цэгцтэй болчихвол их зүгээр. Авто замын хөдөлгөөнд ч соёлтой оролцдог болно.

Баянгол дүүргийн иргэн П.Даваа

-Хувийн такси ер нь найдваргүй. Өөрийн дураараа маш хурдан явдаг, харилцааны соёл тааруу. Хувийн унаагаар таксинд явдаг жолооч нар эрүүл ахуй, харилцаандаа анхаарвал дээр байх. Хамгийн чухал нь үйлчилгээний соёл хэрэгтэй байна. 

Баянзүрх дүүргийн иргэн Д.Дугархүү

-Такси үйлчилгээ их хэцүү шүү дээ. Дур зоргоороо явдаг, жолооч нар нь ихэнхдээ хүний үзэмжээр мөнгө авна. Бид гэрээсээ ажил хүртлээ байнга л такси барьдаг. Хэдэн км явж, хэдэн төгрөг төлөхөө мэдээд байхад нэмж нэхээд байдаг. таксиг нэгдсэн үйлчилгээнд оруулчихвал аль аль талдаа асуудал бага гарна. 

Эх сурвалж: zgm.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417