Хятадуудын архины хэрэглээ оросуудыг давжээ

Хятадуудын архины хэрэглээ оросуудыг давжээ

“Ёстой сайн залуу, хэдийг л бол хэдийг ууж чаддаг. Жинхэнэ ёроолгүй торх доо” гэдэг үг хятадуудын нэгэндээ хэлдэг хамгийн элэгсэг үг болоод байна. Хэдэн цагаар ч хамаагүй үргэлжлүүлэн уудаг нэгнээрээ хятад залуус ингэж бахархдаг болжээ. Хятадуудын архи уух чадвар нь бүр мэргэжлийн хэм хэмжээнээс даваад байна гэж хэлж болно. Үүнийг Хятадад архи даах чадвар гэж нэрлэдэг байна. Их сургуулийн үдэшлэг дээр од болъё гэвэл бодоод байх ч хэрэггүй ердөө л архи дааж сурах хэрэгтэй гэнэ. Хятадад архи уух соёл нь нэг ёсондоо урлаг.

Аяган дахь үхэл

Эрүүл мэндийн томоохон сэтгүүлийн нэг "The Lancet" өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хятадыг хамгийн их архидалттай улсаас зарлаж, энэ үзүүлэлтээрээ бүр Оросыг гүйцээд байна гэсэн утгатай өгүүлэл нийтэлжээ. Хятадад архи согтууруулах ундаанаас болж жилд 459 мянган эмэгтэй, 650 мянган эрэгтэй амиа алдаж байгаа нь дэлхий дээр хамгийн эхэнд бичигдэж байна. Судлаачид Хятадыг Европын орнууд юм уу, АНУ, ОХУ-тай яагаад харьцуулахгүй байна вэ гэхээр хүн амын тоо нь янз бүр учраас тэр аж. Харин бодит байдал дээр 100 мянган хүн тутамд хэдэн хүн нас барж байна гэдгээр нь харьцуулах ёстой л доо.

Ер нь Хятадын архидалтын талаар эмч нар түгшиж эхэлж байгаа нь анх удаагаа биш юм. 2014 онд дээрх сэтгүүлд хятад иргэдийн төлбөрийн чадвар нэмэгдэхийн хэрээр архидан согтуурах явдал өсөж байна гэж бас бичиж байжээ. Энэ нь ялангуяа зүрх судас, бөөрний өвчин тусахад хүргэж, үхэл рүү хөтөлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хөгжиж байгаа орнуудад сүүлийн жилүүдэд архидах явдал багасаж байхад Хятадад эсрэгээрээ эрчимтэй өсөж байгаа юм.

1978 оны эхээр Хятадад эдийн засгийн шинэчлэл эхэлж байх үед нэг хүнд жилд 2.7 литр архи согтууруулах ундаа оногдож байсан бол 2010 онд дундаж хятад иргэн жилд 6.7 литр архи ууж байжээ. Хятад эрчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 71 хувь нь архи огт уудаггүй гэж хариулсан ч 15-аас дээш насны нэг хятад хүнд 15.1 литр архи ногдож байгаа юм. Ингэснээр архи уудаггүй хүмүүсийг хасвал Хятад улс нэг хүнд ногдох архи согтууруулах ундаагаараа Их Британи, АНУ, Герман, Австралийг бүр 2010 онд гүйцэж түрүүлсэн болж таарч байна.

Гамбей буюу дуустал уу

Архи бага ууна гэдэг Хятадад нэг л ойлгомжгүй зүйл шиг. Хятадуудтай ширээний ард суулаа л бол архи уух ёстой гэдэг дүрмийг мэдэж ав. Тэднийг хэр хүндэлж байна, тэр хэрээрээ л тэдэнтэй хундага тулгана гэсэн үг. Бас нэг зүйл бол тэдэнтэй бөөнд нь биш, тус бүртэй нь тулгаж хүндэтгэх ёстой. Гэхдээ заавал стакантайгаа дуустал уух ёстой. Хятадын “Гамбей”,  “Ёроолд нь хүртэл” гэдэг чинь  аягаа хоосол гэсэн үг.

Ширээнд суугчдаас хэн нэг нь “Одоо больё” хэмээн уухаас татгалзвал тэр нь тэнд байгаа хүмүүсийг хүндэтгээгүй хэрэг болно.

Эмэгтэйчүүд ч ширээний ард эрчүүдтэй яг л адилхан. Уламжлалаар эмэгтэйчүүдэд дарс, оргилуун дарс, санал болгоно гэж байхгүй, эрчүүдийн адил л коньяк, архи л ууна. Олон орос бүсгүй ийм явдалтай тулгараад “Би уудаггүй” гэхэд ямар үндэстэн болохыг нь мэдмэгцээ “Чи чинь  орос хүн биз дээ” хэмээн шахдаг аж.

Хятадууд ер нь оросуудыг архи их уудаг, Оросын цагаан архи Хятадынхаас илүү хатуу гэсэн ойлголттой байдаг. Уг нь тийм биш л дээ. Хятадын “Чи намайг хүндэтгэж байна уу” гэсэн үг бол “Тэгвэл уу” гэсэн утгатай болжээ.

56 градусын архи хүртэл бий

Оросын “Галт ус” Хятадынхаас илүү хатуу гэсэн яриа байдаг. Гэхдээ хятадын архи илүү хатуу л даа. Хятадын хамгийн хатуу архи байфзю буюу ханжой. Байцзю нь олон төрөл. Хамгийн үнэтэй тансаг нь Гуйжоу мужийн Маотай тосгоны нэрээр нэршсэн 56 градусын маотай. Хятадуудын хамгийн хүндтэй зочиндоо өгдөг энэ архи нэг лонх нь 1000 юаниас эхлээд түүнээс дээш үнэтэй. Өөр нэг зүйл бол үнэтэй архи нь албан тушаалтанд өгдөг авлигын нэг хэлбэр байснаа Си Зиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд хумигдсан. 2013 оноос Си дарга цэргийнхний хүлээн авалтад согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон нь маотай үйлдвэрлэгчдэд том цохилт болсон юм.

Хятадууд бас архи уухдаа өргөст хэмх, загасаар даруулахгүй, чанасан юм уу, шарсан самар, эсвэл банш иднэ.

Өөр нэг түгээмэл сайн чанарын архи бол эрготоу болон улянье. Маотайг бодвол хоёулаа хямд, нэг шил нь 50, 500 юань. Эрготоу бол Хятадын ард түмний брэнд. Харин хятадууд шар айраг их ууцгаана. Хамгийн алдартай нь Харбины юм уу, Циндао. Хятадад усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрлэл байх ч испани, франц, чили дарсыг гүйцэхгүй.  

Архины хор хөнөөлийг хятадууд ойлгохгүй байна

Өнөөдөр эмч нар эрүүл амьдралд уриалж, Си Зиньпин цэргийнхнийг ажил дээрээ архи уухыг хориглож байгаа ч эгэл жирийн хятад иргэд үүнийг ер ухаарахгүйгээр архидсаар л  байна.

Хятадуудын амьдралын маш чухал үйл явдал нь элдэв ёслол. Шинээр хүүхэд төрөх, хуримлах, оршуулга, томоохон зүйл худалдан авах зэрэгт уламжлал ёсоор заавал архидалт дагалдана. Өнгөц харахад энэ бүхэн архитай нэг их холбоотой биш мэт боловч саванд байгаа бүхнийг хоосолж зочдыг мөлхүүлэх нь уламжлал.

Бүр эрт VII  зуунд  Хятадад согтууруулах ундааг их соёлтой, эрхэмсэг хүртдэг, “дарсны соёл” хүртэл байж. Тэр цагийн их яруу найрагч Ли Бай, Ду Фу, Хэ Жижан нар дарс л хүртдэг байжээ. Домогт өгүүлснээр бол тэд ойд очин дарс уун шүлэг найргаа зохиодог байсан гэнэ.

2012 онд Хятадын зохиолч Мо Янь Нобелийн шагнал хүртэж “Дарсны орон” бүтээлээ туурвисан. Энд зохиолч Хятадын хоол идэх, архи уух соёлын талаар өгүүлсэн байдаг. Зохиолчийн “Улаан гаолян” романаар найруулагч Жан Имоу кино хийснээр дэлхий нийтийн хүртээл болсон билээ.

Хятадуудын хувьд архи уух нь хэвийн үзэгдэл. Эмч нар нөхцөл байдал ямар болсныг, улам хэцүү байдалд ороход тун ойрхон байгааг сануулсаар байгаа ч хятадууд өөрсдөө архи нэг их аюултай зүйл гэж бодохгүй, хор холбогдлыг нь олж харахгүй л байна.  2010 оны үзүүлэлтээр хятадуудын 9.3 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэж бүр гүн нэвчсэн бол тэдний дөнгөж дөрвөн хувь нь л архины хамааралтай гэж гарчээ. Архи согтууруулах ундаанд донтсон эмэгтэйчүүд Хятадын хүн амын 0.2 хувийг эзэлж байна.

Энэ тоо тийм ч аймшигтай биш харагдаж болох ч цаашдын төлөв бүр аюултай. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр  2018 онд хятадууд 62 сая литр архи согтууруулах ундаа хэрэглэх бол  2020 он гэхэд  энэ тоо 65 сая литр болж нэмэгдэх юм байна.

Гэхдээ архи хэрэглэх нь тэдний соёлын  нь нэг хэсэг болохоор энэ бүхнийг хазаарлан хянах аргагүй юм. Тийм ч болохоор олон нийт архидахыг  нэг их аюултай  зүйл гэж үзэхгүй, ХКН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэс л асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг гартаа авахгүй бол бараг боломжгүй юм даа.

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417