Төрөлжих давалгаанаас Монгол Улс гээгдэх нь...

Төрөлжих давалгаанаас Монгол Улс гээгдэх нь...

Түүхий эд түшиж ирсэн Саудын Араб технологийн салбарыг түшиж байна. Дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч энэ улс технологитой холбогдсон салбаруудад гар таталгүй, мөнгө цутгасаар. Тус улс технологийн SoftBank группээс эхлээд Uber Technologies-д олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бүр сансрын Virgin группт санхүүжилт хийхээр зэхэж буй. Саудын Араб газрын тосоор орлого олдог атлаа түүхий нефтийн хэрэглээг хязгаарлах цахилгаан машины салбарт ч хөрөнгө хаяж, хоёр тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.

Гайхшируулсан энэ хөрөнгө оруулалт нь тус улсыг технологийн салбарт хэрхэн “хайр” зарлаж буйг харуулна. Ингээд зогсохгүй, тус улс технологиор бүрэн тохижуулж, тоноглосон хот байгуулахаар төлөвлөж байна. Энэ “хаант улс” улаан тэнгисийн эрэгт барьж ногоон эрчим хүчээр 100 хувь тэжээгдсэн, робот, автомат жолоодлоготой машин зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглосон хот байгуулна. Алсдаа энэ хотоо дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн төв цэг, удирдагчдын уулзах газар болгож, түншлэл, хамтын ажиллагаанаас мөнгө олох, орлогын талбар болгохоор зорьж буй. Ийнхүү газрын тосны орлогоос ДНБ-ийхээ 70 хувийг бүрдүүлдэг Саудын Араб эдийн засгийн бүтцээ түүхий эдээс технологи руу шилжүүлж байна.

Гэхдээ тэд нэг л өдөр бодлогоо өөрчлөхөөр завдсангүй, харин алгуур хөгжлийн жолоогоо төрөлжүүлж буй нь энэ. Тус улс “алсын хараа 2030” нэртэй урт хугацааны хөгжлийн зураглал боловсруулж, мэдлэг, технологид түшиглэсэн эдийн засгийг цогцлоох зорилт тавьжээ. Ийн цаасан дээр буусан, хөгжлийн жанжин шугамаараа урагшилж байна. Ингэхдээ технологийн тэргүүлэгчдийн хойноос хөөх бус гүйцэж түрүүлэхээр зэхэж буй юм. Ер нь байгалийн баялагтаа түшиглэн эдийн засгийн олон тулгуурт бүтцийг цогцлоосон орон цөөнгүй. Бас өдгөө эдийн засгийн төрөлжилтөө эрчимжүүлж буй орнууд ч байна. Саудын Арабаас гадна ОХУ Индонез, Казахстан, Чили зэрэг улс алсын хараагаа аль хэдийнэ тодорхойлж, түүндээ хүрэхээр урагшилсаар буй. Зах зээл рүү бидэнтэй зэрэг шилжсэн, Монгол шиг далайд гарцгүй Казахстан улс хүртэл 2050 он хүртэлх хөгжлийн зураглалаа тодорхойлсон. Газрын тос, байгалийн хий зэрэг уул уурхайн түүхий эдээс хамааралтай энэ улс инновациар хөдөө аж ахуй, хүнсний салбараа хүчирхэгжүүлж, ирээдүйд эдийн засгаа тэжээх “идэш”-ээ бэлтгэж байна. Улмаар нэмүү өртөг, өндөр технологи шингэсэн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 30 жилийн дараа дэлхийн хамгийн том эдийн засагтай 30 улсын нэг болох амбийц тээж явна.

• Хүний хөгжлийн потенциал, газрын хэвлий дорх атаархам их хэмжээний эрдэс баялаг, геополитикийн байршил, уудам газар нутаг болон үеийн үед тэжээж ирсэн мал сүрэг гээд Монгол оронд асар өргөн боломж бий.

• ДНБ-ийхээ 70 хувийг бүрдүүлдэг Саудын Араб эдийн засгийн бүтцээ түүхий эдээс технологи руу шилжүүлж байна.

• Зах зээл рүү бидэнтэй зэрэг шилжсэн, Монгол шиг далайд гарцгүй Казахстан улс гэхэд л 2050 он хүртэлх хөгжлийн зураглалаа тодорхойлсон. 

Урд хөршийн коксжих нүүрсний зах зээлд Монгол улстай ач тач өрсөлддөг Индонез улс газрын тос, байгалийн хий, нүүрсний экспортод суурилсан эдийн засагтай шинэ зуунтай золгосон. Тэд бидэнтэй адил өнөө хэр түүхий эдийн экспортын хараат байдлаас ангижраагүй. Гэлээ гээд тэд хувь тавилантайгаа эвлэрээд зүгээр суусангүй. хямд хөлсөөр ажиллах боломжтой хүний нөөцдөө түшиглэн бэлэн хувцасны үйлдвэрлэл хөгжүүлж, электроникийн салбарыг эрчимжүүлж байна. Үнэнийг хэлэхэд, Саудын Араб, Казахстан зэрэг эдгээр улсын эдийн засаг жил бүр тогтмол өсөж өндийсөн гэвэл үгүй.

Өнөөг хүртэл түүхий эдийн үнэ хийгээд экспортоос хамааралтай хэвээр байгаа. Тиймээс ч таваарын ханшийн үнэ даган эдгээр улсын эдийн засаг өсөж бас өвдөг шорооддог нь үнэн. Баян чинээлгээрээ гайхагддаг Саудын Араб газрын тосных нь үнэ 20 ам.доллар болтлоо унасан хүндхэн жилүүдэд тансаг бараа бүтээгдэхүүнээс татвар авч, шатахууны үнээ хүртэл нэмж байсан түүхтэй. Гэхдээ эдгээр улс үнийн өсөлт даган дарцаг шиг хийсдэг эдийн засгаа илүү тогтвортой, тулхтай болгохоор ажиллаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, түр зуурын уналт, өсөлттэй нүүр тулахын сацуу эдийн засгийн урт хугацааны зорилтоо тууштай хэрэгжүүлж байна.

Бас том зорилт тавьж, түүндээ хүрэх зоригтой алхам ч хийж, хэрэгжүүлсээр. Тэгвэл, яг энэ улсууд шиг үнийн савалгаа даган дэрвэдэг бид юу хийж байна вэ. Үнийн уналтаас хамгаалах бэхлэлтээ бэлтгэж байгаа бил үү. Сайд, дарга нарын яриаг ажвал түүхий эдийн үнэ түр зуур өсөхөд л ханшийн уналтаа таг марчихсан нь харагддаг. Харин ч эрдсийн үнийн зуурдын өсөлтийг бахдан ярьж, эдийн засаг маань сэргэн мандаж байна хэмээн бахархах нь олон. Гэтэл уул уурхайн бус үйлдвэрлэл, аж үйлдвэр, инноваци технологийн тухай хэр олон шийдвэр гаргагч онцолж байна вэ.

Ер нь энэ салбарыг дэмжих дорвитой, зоригтой шийдвэрийг Монголын төр гаргав уу. Ингээд бодохоор төрөлжилтийн давалгаанаас хоцорч яваа бид улам л гээгдэж, хаягдаж мэдэхээр байна. Уг нь хөгжлийн боломж бололцоогоо зөв залж чадвал эдийн засгаа төрөлжүүлэн хүчирхэгжүүлэх болом Монголд бий. Улам сайжирч буй хүний хөгжлийн потенциал, газрын хэвлий дорх атаархам их хэмжээний эрдэс баялаг, геополитикийн байршил, уудам газар нутаг болон үеийн үед тэжээж ирсэн мал сүрэг гээд Монгол оронд асар өргөн боломж бий. Бидэнтэй цуг нэг гараанаас эхэлсэн улс хэдийнэ түүхий эдээс хараат байдлаа бууруулж, хөгжлийн зураглалаа цоо шинээр зохиож буй. Бас ирээдүйд “чулуу” болж, эдийн засгийг нь тэжээх салбаруудыг зоригтой дэмжиж байна. гэтэл бид түүхий нүүрсээ зарах гэж толгойгоо гашилгаж сууна.

Эх сурвалж: zgm.mn

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417