Итгэл /сургамжит өгүүллэг/

Итгэл /сургамжит өгүүллэг/

Нэгдүгээр ангид орсон жаахан хүүхдүүдийг тосон авсан тэр нэгэн жил. Ангид маань хүүхдүүд шулганалдан гүйлдэж хичээл номоо хийх нь их л сайхан харагддаг байжээ. Бүгдээрээ өөр өөр газраас бас ээж аавын гараас дөнгөж ирсэн хэдий ч хичээлдээ анхааран хичээж буй нь нүднээ илт. Тэдний дотор Мурата хэмээх нэгэн хөвгүүн л их дэггүй, өмссөн хувцас нь хиртэй, хичээл ном нь замбараагүй, халтар учраас бусдаас андашгүй илт ялгардаг байлаа.

Би энэ хүүгийн талаар өгүүлэх гэсэн юм л даа. Залуухан багш байхдаа хөтөлдөг байсан тэмдэглэлийн дэвтрээ сөхлөө. Эхний хуудаснаас эхлээд л Мурата хүүгийн тухай бичжээ.

...Нэгдүгээр ангидаа их эрч хүчтэй, найрсаг, хичээл номондоо ихэд хичээдэг... гэсэн бол хоёрдугаар ангид: Ээж нь өвчтэй учир өглөөний цай ундаа хүү өөрөө бэлтгэдэг. Тийм болохоор өдөр бүр хоцордог. Хиртэй хувцастай бас нойрмог ирдэг. Мурата гуравдугаар ангид: Ээжийнх нь өвчин улам хүндэрч өглөө бүр эмнэлэг явдаг учир хичээл дээр ядарч унтаж орхидог. Улмаар ээж нь нас барж, сурах идэвхигүй өдөр бүр сэтгэлээр унасан байдалтай... Мурата дөрөвдүгээр ангид: Аав нь амьдрах итгэлгүй болж архинд оржээ.... гэх зэргээр тэмдэглэл цааш хөвөрчээ.

Хөөрхий дөө, Мурата хүү. Тэгээд яалаа даа байз. Аа тийм. Гэрээр нь очиход хүү аавдаа зодуулсан байсан даа. Тэгэхэд амьдралд итгэх итгэл алдарч байгааг хүүгийн царайнаас би олж харж билээ. Би энэ хүүд цаг гаргахгүй бол... гэсэн бодол толгойд эргэлдэж өөрийн эрхгүй Мурата хүүд тусалхаар шийдсэн юмдаг.

...Мурата күн багш нь маргаашнаас эхэлж оройтож илүү цагаар ажиллах болохоор /үнэндээ илүү цагаар ажиллана гэж худлаа хэлсэн хэрэг /хичээлийн дараа үлдэж давтлага хийж болно шүү гэхэд хүү инээвхийлэн толгой дохилоо. Сургуульд орсноос хойш анх удаа Мурата хүү инээвхийлж байгаа нь тэр юм. Одоо бодоход тэр хүүд итгэл өгсөн учраас, хэн нэгэн түүнд хэрэгтэй байгаа учраас миний хэлсэн үгэнд баярлаж сэтгэл нь дулаацсан юм боловуу гэж боддог юм.

Сургууль дээр үлдэж хичээлээ давтсанаас хойш 7 хоногийн дараа анх удаа Мурата хүү гараа түрүүлэн өргөж, самбарт гарч тоо бодов. Багш болсноос хойш анх удаа энэ өдөр сэтгэл дүүрэн өнгөрч билээ. 

Хоёр сарын дараа сургуулийн шинэ жил болов. Хүүхдүүд анги танхимаа гоёж, дуу хуур болон Санта өвгөнөөс ямар бэлэг авахаа ярилцан их л баяр хөөртэй. Яг энэ үед Мурата хүүгээс "Багш танаа" гэсэн хичээнгүйлэн бичиж хаягалсан жижигхэн цэвэрхэн ууттай бэлэг авлаа. Гайхан задлаж үзэхэд тал дундуурхан гоёмсог үнэртэй сүрчиг. Хүүхэд юм хойно талыг нь асгаж дээ гэж бодон хоёрхон дуслыг түрхээд шинэ жилийн баярт оролцоод оройхон Мурата хүүгийн гэрээр нь эргэж орлоо.

Багшаа хэмээн урдаас гүйж ирээд... "Зочилж ирсэнд баярлалаа. Танаас миний ээжийн үнэр үнэртэж байна. Ямар сайхан шинэ жилийн үдэш вэ?" хэмээн баярлан хэллээ. Хүүгээс бэлгэнд авсан тал сүрчиг түүний ээжийнх байсныг би тэгэхэд төвөггүй ойлголоо.

Өвлийн хүйтэн сар шувтарч, хаврын Сакура цэцэглэх цагаар сургуулийн төгсөлтийн баяр болов. Уг баяр дээр хүүхдүүд эцэг эхдээ захидал бичиж, түүнийгээ олны өмнө уншиж танилцууллаа. Уйлах нь уйлж, баярлах нь баярлаж, инээх нь инээж байх ийм үед Мурата хүү бусдын адил захидлаа дэлгэлээ.

"Багш аа, танд баярлалаа. Та миний ээжийг орлож байсан хамгийн ачтай хүн. Та надад итгэл хайрласан. Би өөрийгөө таны хүү гэж боддог .Та бол хамгийн гайхалтай хүн. Баярлалаа, багшаа".

Сэтгэл нэг л хачин болж орхив. Энэ хүү сайн сайхан яваасай, аз жаргалтай болоосой гэж дотроо залбирч суулаа.
Ингээд 6 жилийн дараа нэгэн ил захидал ирлээ. "Маргааш ахлах сургуулийн төгсөлтийн баяр. Үнэндээ би дунд сургуульд багш таньтай тааралдсан хувь тавиландаа үргэлж баярлаж талархаж явдаг. Таны ачаар хичээл номоо сайн хийж тэтгэлэг аван ахлах сургуулиа төгсөж байна. Би удахгүй их сургуульд дэвшиж суралцана. Бүүр эмч болох хүсэлтэй байгаа. Мурата хүүгээс тань" гэж бичсэн түүний захидлыг уншаад өөрийн эрхгүй Мурата хүүгээр бахархлаа.

Түүнээс хойш 10 жилийн дараа бас нэгэн захидал ирлээ. "Багш тандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Багш таныгаа бурхан гэж бодож дээдэлж явдаг шүү. Би их сургуулиа төгсөөд одоо нэгэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа. Ээж маань өвчнөөр нас барсан, аавдаа зодуулж байсан зовлон шаналал гээд олон шалтгаан энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн, багшаа. Тандаа баярлаж явдаг шүү. Та биеэ бодож байгаарай! Мурата".

Ашгүй дээ энэ хүү амьдралд хөл алдахааргүй болж. Одоо миний санаа амрах нь дээ. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд шуудангаар гоёмсог өнгийн хуримын хагаки/ил захидал/ ирлээ. "Хаврын дулаахан өдрийн мэндийг эрхэм багш тандаа хүргэе. Хувь заяаны учирлаар тантай холбогдож өдий зэрэгтэй яваадаа ихэд талархаж явдаг юм. Маргааш миний хуримын ёслолын өдөр. Таныгаа урьж байна. Заавал ирээрэй. Ээжийн минь суух ёстой байсан тэр эрхэм суудалд та минь суугаарай. Ээжийн минь оронд ээж болсон таныгаа хүндэтгэн ёсолсон Мурата. Нээрээ багшаа таныг ээжээ гэж дуудаж болох уу" гэжээ.

Нүдэнд нулимс цийлэгнэж ямар ч үг гарсангүй. Тиймээ амьдрал гэж итгэл дээр жигүүрлэвэл хичнээн сайхан юм бэ гэж бодлоо. Чи бол аль хэдийн миний хүү шүү дээ гэж сэтгэлдээ хэллээ.

Хүнд өгөх итгэлээс хичнээн сайхан зөв эерэг зүйлс гардагийг эндээс харж болох юм. Сасамото багшийн яриаг сонсоод амьдралдаа алдаж байгаа хэн нэгэндээ итгэл сэтгэлээр дэмжиж туслаж байвал энэ хахир нийгэм дулаахан сайхан болдог юм байна гэж бодогдлоо. Сасамото сэнсэй хүүтэй болсон энэ гайхалтай түүх итгэлээс эхтэй ажээ.

Эх сурвалж: Н.Базарсүрэн, Дусал өнгө

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417